2111-р сар, 2026Бямба гараг

Пара Бочигийн улсын аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн эхэллээ

4 сар 7. 10:582 мин унших

Пара Бочигийн улсын аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн эхэллээ

Пара бочигийн ес дэх удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Пара Бочигийн Холбоо, Бэрс Финанс ББСБ-тэй хамтран Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороонд амжилттай зохион байгуулж байна.

Тус тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс нийт 86 тамирчин оролцсон нь урьд өмнөх тэмцээнүүдээс хамгийн олон оролцогчтойд тооцогдож, тус спортын цар хүрээ жил ирэх тусам тэлж байгааг харууллаа. Мөн энэ удаагийн тэмцээнд СЭМҮТ-ийн Сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгаас тамирчид анх удаа оролцсон юм.

Пара бочигийн спорт нь манай улсад 2017 оноос эхлэн хөгжиж байгаа бөгөөд холбооны ерөнхийлөгч С.Отгонбат тэмцээний үеэр “Энэ жилийн тэмцээний онцлог нь маш өргөн цар хүрээтэй болж байгаагаас гадна гурван Спортын дэд мастер шинээр төрлөө. Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нь Японд зохион байгуулагдах Азийн их наадмын урьтал тэмцээн болж байна.

Тамирчид маань 2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотод болох Паралимпод оролцох зорилго тавин бэлтгэл сургуулалтаа базааж байгаа билээ. Энэ жилийн тэмцээн үнэхээр өрсөлдөөнтэй сайхан үргэлжилж байна. Нийт багш, дасгалжуулагч, эцэг эхчүүд болон ивээн тэтгэгчдэдээ баярласнаа илэрхийлье” хэмээсэн юм.

Монголын Пара бочигийн холбооны тамирчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд дараах амжилтуудыг үзүүлжээ. Үүнд:

  • Азийн залуучуудын наадмаас спортын мастер Д.Дагмидмаа BC2 ангилалд хүрэл медаль,
  • Бахрейн Финланд болон Австрали улсад зохион байгуулагдсан Дэлхийн цуврал тэмцээнээс үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Т.Мөнхдэмбэрэл BC1 ангилалд гурван мөнгөн медаль,
  • Польш болон Финланд улсад зохион байгуулагдсан Дэлхийн цуврал тэмцээнээс үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Х.Ирмүүн хос хүрэл медаль хүртэж, тамирчид маань олон улсын чанартай тэмцээнүүдээс нийт 6 медаль авсан өндөр амжилт үзүүлсэн байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч Тажикистаны боксчин Мухаммад Якубов байсан ба бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ. Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй явсан юм

1 100

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчидтайгаа уулзлаа. “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд манай улсын 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргээд баг, тамирчдынхаа дараагийн уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ. Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, нэрийг цуурайтуулдаг тамирчдаараа монголчууд бахархдаг

844

“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн Кени улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос допинг илэрчээ

2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Бүгд Найрамдах Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос тухайн өдөр авсан допингийн хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр Триметазидин (Trimetazidine) илэрч, шинжилгээний сөрөг дүн (Adverse Analytical Finding) тогтоогдлоо. Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн Хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамаарах бөгөөд тэмцээний үеийн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис юм. Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь холбогдох үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм, Олон улсын үр дүнгийн удирдлагын стандарт болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу явуулж байна. Шинжилгээний сөрөг дүн нь дангаараа Допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй бөгөөд тамирчинд тайлбар гаргах, Б сорьцын шинжилгээ хийлгэх болон үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрх бий. Үр дүнгийн удирдлагын ажиллагаа үргэлжилж байгаа тул эцсийн шийдвэр гарах хүртэл нэмэлт мэдээллийг нийтэд мэдээлэх боломжгүй

1 644


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.