2111-р сар, 2026Бямба гараг

Төв талбай дээр Монголын 30 орчим рестораны тогооч нар ази, европ хоол хийнэ

4 сар 7. 12:191 мин унших

Төв талбай дээр Монголын 30 орчим рестораны тогооч нар ази, европ хоол хийнэ

Улаанбаатар хотын төв талбай дээр урлаг, соёл, спортын арга хэмжээ зохион байгуулж эхлээд буй. Өчигдөр л гэхэд даамын тэмцээн болсон юм.

Энэ сард төв талбай дээр хоолны өдөрлөг, цирк, ширээний теннис, “Playtime pre event” урлагийн арга хэмжээ, зарим яамны нээлттэй хаалганы өдөр нээгдэнэ гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлсэн юм.

Эдгээрээс хоолны өдөрлөгийг иргэд сонирхдог. Өнгөрсөн жил Узбекистан улсаас тогооч нар авчирч монголчуудыг пловоор дайлсан. Ингэхдээ төв талбайд барьсан 4,000 хүний багтаамжтай асарт орохдоо 5,000 төгрөг төлж, узбек тогоочийн бэлтгэсэн хоолыг амталж байв.

Харин энэ жилийн хувьд олон үндэстний хоолны өдөрлөгийг зохион байгуулах юм байна.

Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас тодруулснаар төв талбай дээр хоолны өдөрлөг дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд болж, Монголын ресторан, зоогийн холбооны гишүүн, дотоодод үйл ажиллагаа явуулдаг 30 орчим ресторан хоолны өдөрлөгт оролцож хятад, солонгос, япон зэрэг ази, мексик, европ хоолыг хийхээр төлөвлөжээ.

Монголын ресторануудын тогоочийн хоолны төрөл, үнэ тарифыг удахгүй тодорхой болгох аж.

Жилийн турш төв талбай дээр зохион байгуулж буй арга хэмжээнд нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний зардал гардаг гэв.

Өнгөрсөн жил долоон өдрийн хөтөлбөртэй хоолны өдөрлөгт нийслэлээс нийт 600 гаруй сая төгрөгийн зардал гарчээ.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.