2111-р сар, 2026Бямба гараг

Говьсүмбэр аймагт 2026 онд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төслийг хүлээн авч эхэллээ

4 сар 8. 16:342 мин унших

Говьсүмбэр аймагт 2026 онд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төслийг хүлээн авч эхэллээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2026 онд орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮЯ, ЖДҮГ болон тухайн Аймгийн Засаг даргатай "Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ"-г байгуулсан.
Энэхүү гэрээнд үндэслэн ХХААХҮ-ийн Сайдын тушаалаар зээл олгох ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлого, санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан баталсан.

Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр www.sme.gov.mn-аар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.


ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

  • Эхлэх: 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 08:30 цагаас
  • Дуусах: 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17:30 цаг хүртэл

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:

  • Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, Эргэлтийн хөрөнгө
  • Зээлийн хугацаа: Үндсэн хөрөнгө оруулалт - 8 хүртэл жил, Эргэлтийн хөрөнгө оруулалт - 5 хүртэл жил
  • Зээлийн хүү : 5 хувь (жилийн)

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:
    Хүнсний үйлдвэр

  • Мал төхөөрөх, мах бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэл;
  • Хүнсний боловсруулах үйлдвэрлэл;

    Газар тариалан

  • Төмс, хүнсний ногооны зоорийн аж ахуй;
  • Өвлийн хүлэмжийн аж ахуй;
  • Хүнсний ногоо, малын тэжээл тариалах, хураах техникийн түрээсийн үйлчилгээ;

    Мал аж ахуй

  • Мал эмнэлэгийн үйлчилгээ;
  • Мал үржүүлэх технологийн үйлчилгээ;
  • Малын тэжээл үйлдвэрлэл;
  • Эрчимжсэн аж ахуй;

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.