
“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоогоос долоон жилийн өмнө, 2019 оны нэгдүгээр сарын 21-нд АТГ-аас Д.Баясгаланг цагдан хорьж байв. Эх сурвалжуудын мэдээллээр “...Д.Баясгаланг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн” гэсэн.
Учрыг ухвал, тухайн үед Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нь Т.Ганболдын алдсан гэх гэх дөрвөн сая ам.долларын хэргээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан юм. Д.Баясгалан дөрөв хоноод, 25-ны өдөр суллагдаж байв. Тэгснээ, тэр жилийнхээ арванхоёрдугаар сарын 9-нд Ерөнхийлөгч Х.Баттулгаас Гавьяат эдийн засагч цол шагнуулж байлаа. Сонин шүү, жилийн эхэнд хорьж саатуулаад, жилийн эцсээр нь шагнаж урамшуулаад байдаг. Гэхдээ, тэр хэдэн сарын хооронд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээ сэлт нь байгуулагдаад, ажил нь бараг эхэлчихсэн үе байв. Ер нь бол, уг гэрээний оффтейк хувилбартай нь холбоотой хардлага сэрдлэг анхнаасаа л байсан. 2022 оны сүүлчээр нүүрсний хулгай мандахад энэ яригдаж л байсан.
Тиймээс тухайн үеийн Засгийн газар гэрээнүүдийг нууцаас гаргаж байв. Тэгэхэд Д.Баясгалан гарч ирээд “...60 ам.долларын нүүрсний гэрээний үнийг индексээр гаргасан. Бид хамгийн хямд худалдан авагч нь биш, манайхаас хямд нүүрс авч байгаа Хятадын худалдан авагч олон байгаа” гэж байв. Харин өнөөдөр уг гэрээтэй нь холбоотой 110 сая ам.долларын авлигын асуудал босоод ирлээ. Д.Баясгалан хэд хоногийн өмнө Австралиас цахим сүлжээгээр холбогдож “...Энэ бол гүтгэлэг” гэсэн. Харин тэрээр Австралид гүрийж байж байгаад саяхан эх орондоо иржээ. Уржигдар “Монголын оюутны спортын VII наадам”-ын нээлтэд оролцсон тухай мэдээлэл цацуулсан байна. Уг нь, Д.Баясгалангийн “хэрэг” нь ид халуун дээрээ байна. АТГ ч шалгаад эхэлсэн. Гэхдээ тэр улс төрийн хамгаалалтдаа найдаж буй бололтой, хүрээд иржээ. Нөгөөтэйгүүр, 110 сая ам.долларыг авлигад тараасан гэгдэж буй Д.Баясгалан эх орондоо ирж болоод байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросоос авчирсан Д.Эрдэнэбилэг эх орноосоо яваад багагүй хугацааг өнгөрөөлөө. 2023 оны эхээр Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч шүүхэд “...14 хоногийн хугацаанд Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай. Хилийн хоригийг цуцалж өгнө үү” гэх хүсэлт гаргаж, шүүх гурван тэрбумын барьцаа тавиулаад тэр ёсоор нь шийдсэн. Суллагдаад ниссэн. Одоог болтол ирээгүй байгаа юм. Түүнийг “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг хууль бусаар хувьчилж авсан гэж буруутгадаг. Улмаар, дөрвөн их наядын хохиролтой “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой маргааныг 2019 оноос, 2.8 их наядын хохиролтой Дарханы төмөрлөгийн үйлдвэр, гурван тэрбумын хохиролтой Хөтөл цемент шохойн үйлдвэртэй холбоотой хэргийг 2020 оны эхнээс АТГ шалгаж эхэлсэн. 2022 оны сүүлчээр АТГ-аас хэргүүдийг прокурорт шилжүүлсэн байдаг. Харин сүүлийн үед Д.Эрдэнэбилэгийг буруутгаад байсан асуудал нь эрх зүйн хувьд гацаанд ороод байна.
Саяхан ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “...“Эрдэнэт”-ийн 49 хувийг буцааж авахтай холбоотой Цэц, Дээд шүүхийн гурван өөр шийдвэр гарсан. Тиймээс энэ асуудал гацаанд орчихоод байгаа” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбилэгтэй холбогдсон өмчүүдийг, ялангуяа “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахыг заасан УИХ-ын тогтоолыг эцэслэн хэрэгжүүлэх боломжгүй болжээ. Товчхондоо, “Эрдэнэт”-ийн 49 хувийг эргүүлж авах боломж Д.Эрдэнэбилэгт үүсжээ. Тиймээс, “хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу гэмээр болоод байна.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 67 (7809)


Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Б.Оюутболд: Нэр төрөө сэргээлгэж, С.Амарсайханаар уучлал гуйлгана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя
Т.Аубакир огцрох ёстой!
“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.