2111-р сар, 2026Бямба гараг

А.Үйлстөгөлдөрийн дараа У.Отгонбаяр Л.Оюун-Эрдэнэд агсам тавьжээ

4 сар 9. 11:292 мин унших

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Л.Оюун-Эрдэнийн өрөөнд халамцуу орж

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн УИХ хэлэлцэж эхэлсэн. Хуулийн төсөл ТББХ-ны дэмжлэгийг аваад байна.

Тийм учраас нэгдсэн чуулганаар өнөөдөр хэлэлцэж эхэлнэ. Гэхдээ ТББХ-ны хуралдааны үеэр хэд хэдэн гишүүн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг эрс шүүмжилж байсан юм. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ. Тэрээр “2027 оноос хойш Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа огцруулж тогтворгүй байдал үүсгэдэггүй, аж ахуйн ажилд орж, төмөр зам барьж, мод тарьж, хүнсний хувьсгал хийдэггүй, ҮАБЗ нэрээр шууд гэрээ хийж, хонгилын түлхүүр эзэмшдэггүй, Ерөнхий сайдын томилгоонд хөндлөнгөөс ордоггүй, парламентаас сонгогддог байх ёстой гэж хүсч байна. Ард түмнээс сонгогддог цорын ганц байгууллага парламент байх ёстой. Энэ хууль батлагдвал хууль тогтоох засаглалаа прокурор гэх нэг крантаар гоожуулдаг байсан бол одоо Цэцээр гоожуулаад, Ёс зүйн дэд хороо, Улсын дээд шүүхээр гоожуулах юм байна. Ерөнхийлөгчид таалагддаг бол ёс зүйтэй, таалагдахгүй бол ёс зүйгүй болох юм байна” гэсэн.

Харин ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр “Л.Оюун-Эрдэнэ гишүүн бухимдалтай байх шиг байна. Та гэнэт сэрсэн юм шиг парламентын дархлаа гэж ярих эрхгүй. Та парламентын дархлаа гэж ярих ёс зүйгүй хүн гэж бодож байгаа. Та хамтарсан Засгийн газар байгуулах нэрийдлээр сөрөг хүчингүй болгож АН-ынхныг бүтээмжийн менежер нэрээр албан тушаалаар амыг нь барьсан. Парламент жинхэнэ дархлаагаа алдаж, өөрийнхөө эсрэг дуугарсан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарын гишүүдийг хар бэхийн хонгилоороо явуулсан гэдгийг би биш, энэ гишүүд чинь хэлсэн шүү” гэсэн юм.

Бас Төрийн ордонд нэгэн мэдээлэл яригдаж байна. Байнгын хорооны хуралдааны дараа бололтой, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Л.Оюун-Эрдэнийн өрөөнд халамцуу орж, “Бодь” болон Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр эсрэг байр суурьтай байгаад нь, мөн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орж ярьсан зүйлд нь дургүйцлээ илэрхийлж агсам тавьж нүүр рүү нь архи цацсан. Тэр үеэр маш ноцтой юмнууд яригдсан. Тэд барилцаж авч хүмүүс салгасан. Харин Л.Оюун-Эрдэнэ У.Отгонбаярын энэ үйлдэлтэй холбоотой өргөдлийг Халдашгүй байдлын дэд хороонд хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Тэгэхлээр энэ талаарх Л.Оюун-Эрдэнийн өргөдөл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Даваасүрэнгийн гарт очсон гэсэн үг.

Ө.БИЛЭГ

ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.