2111-р сар, 2026Бямба гараг

Д.Казинс монгол тоглогч нартай хамтран 3х3 багийн бүрэлдэхүүнээ бүрдүүлжээ

4 сар 10. 11:071 мин унших

Д.Казинс монгол тоглогч нартай хамтран 3х3 багийн бүрэлдэхүүнээ бүрдүүлжээ

Спортын Төв Ордон (СТО) ойрын өдрүүдэд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнүүдээр дүүрэн өдрүүд үргэлжилж байгаа билээ. 

Үндэсний Дээд лигийн эхний тэмцээн саяхан болж өндөрлөсөн бол үргэлжлүүлээд олон улсын багууд оролцсон "FIBA 3x3 ULAANBAATAR SUPER QUEST 2026" тэмцээн энэ сарын 11-нээс 12-ныг дуустал болох юм.

Тус тэмцээний шигшээд шалгарсан хоёр баг БНХАУ-ын Чендү хотод болох Их Дуулгын эрх авна. 

Нийт 12 баг өрсөлдөх уг тэмцээнд Японы хоёр, БНСУ, Малайз, Казахстаны баг өрсөлдөнө. Тэгвэл Монгол Улсаас төлөөлөн оролцох багуудын нэг "Сэлэнгэ Бодонс" 3х3 багийн бүрэлдэхүүнээ зарлав.

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг (NBA)-т тоглож явсан ДеМаркус Казинс, Жайден Скрабб, Б.Хурцбаатар, О.Тулга нар энэ удаагийн тэмцээнд оролцох аж.

Д.Казинсын хувьд 3х3 сагсан бөмбөг шинэ зүйл биш. Өмнө нь тэр БНХАУ-ын Үши хотын багт олон жил тоглосон Андрю Келлигийн урилгаар тус багт Шанхайд болсон Их Дуулгад оролцсон туршлагатай.

Үүгээр зогсохгүй дөрвөн тоглолтод оролцохдоо 46 оноо авч байв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч Тажикистаны боксчин Мухаммад Якубов байсан ба бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ. Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй явсан юм

1 100

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчидтайгаа уулзлаа. “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд манай улсын 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргээд баг, тамирчдынхаа дараагийн уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ. Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, нэрийг цуурайтуулдаг тамирчдаараа монголчууд бахархдаг

844

“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн Кени улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос допинг илэрчээ

2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Бүгд Найрамдах Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос тухайн өдөр авсан допингийн хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр Триметазидин (Trimetazidine) илэрч, шинжилгээний сөрөг дүн (Adverse Analytical Finding) тогтоогдлоо. Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн Хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамаарах бөгөөд тэмцээний үеийн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис юм. Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь холбогдох үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм, Олон улсын үр дүнгийн удирдлагын стандарт болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу явуулж байна. Шинжилгээний сөрөг дүн нь дангаараа Допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй бөгөөд тамирчинд тайлбар гаргах, Б сорьцын шинжилгээ хийлгэх болон үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрх бий. Үр дүнгийн удирдлагын ажиллагаа үргэлжилж байгаа тул эцсийн шийдвэр гарах хүртэл нэмэлт мэдээллийг нийтэд мэдээлэх боломжгүй

1 644


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.