
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг өчигдөр хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэжлүүлэн хэлэлцэж, санал хураалт явуулна.
Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 66.7 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн юм. Тэгвэл өчигдөр гишүүд хуулийн төсөл дээр байр сууриа илэрхийлж, хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авав. Харин тус хуулийн талаар хэн, хэн хэрхэн "БАЙР СУУРЬ"-аа илэрхийлснийг онцлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Монголчууд төр минь сайн сайхан байх болтугай гэж залбирдаг ард түмэн. Тэр утгаараа Монгол Улсын төр сайн сайхан зүйлээр дүүрэн байх ёстой, сайн хүмүүс ажилладаг байх ёстой гэж иргэд үздэг. Буруу хазгай харилцаа хандлага гаргахаас эхлээд хулгай зэлгий, авлигын хэрэгт холбогдох асуудал гаргахгүй байх ёстой. Тэр утгаараа энэ хууль батлагдсанаар олон зүйлээс урьдчилан сэргийлэх боломжийг гишүүдэд олгоно. Гишүүдийг хамгаалсан хууль болно гэж харж байна.
Манайхан янз янзаар мушгиж тайлбарлаад байгаа. Парламентын дархлааг алдагдуулах гээд байна гэж, үгүй шүү.
Харин ч парламентыг илүү дархлаатай байх боломжийг бүрдүүлж өгч байгаа. УИХ-ын гишүүд янз бүрийн асуудалд орооцолдох юм бол ийм хариуцлага байдаг юм шүү гэдгийг ойлгуулж өгч байгаа зүйл гэж харж байгаа. Яг үнэндээ УИХ -ын гишүүн бүрэн эрхтэй гээд бүрэн эрхийнхээ ард нуугдсан байдлаар асуудалд ханддаг. Аливаа зүйл дээр хаалттай байдаг, аливаа зүйлийг өөрийнхөөрөө шийддэг гэдэг ч юм уу янз бүрийн хэл ам зөндөө л гарч байна. Энэ бүхэнд цэг тавьсан,Үндсэн хуульд заасан тодорхой залатыг амилуулсан хуулийн төсөл болсон гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Би 2016 оноос хойш буюу арван жилийн хугацаанд УИХ-ын гишүүн хийхдээ нэг ч удаа хурал тасалж үзээгүй. 2016 онд хоёр удаа хоцрохдоо аавдаа загнуулснаас хойш нэг ч хоцроогүй байдаг юм. Тэгэхээр энэ бол хариуцлага. Тус хуулийн төсөлд хариуцлагын тухай л яригдаж байгаа юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзахдаа энэ хуулийнхаа агуулгыг ярьсан юм. Тэгээд та нар дэмжиж байна уу гэсэн тэр зааланд байсан бүх хүн гараа өргөсөн. Тэгэхээр ард иргэдийн хүлээлттэй байгаа тус хуулийн төслийг би дэмжиж байна. Энэ хууль батлагдвал гишүүд илүү хариуцлагатай болж, парламентын дархлаа сайжирна гэж үзэж байна. Зарим хүмүүс энэ хуулийг эсэргүүцээд байгаа юм л даа. Энэ нь цаашдаа "би хариуцлагагүй байна, хулгай хийнэ" гэдгээ хэлээд байгаа юм болов уу. Үүнийг ойлгохгүй байна. Үндсэн хуульд гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт байдаг ч хэрэгждэггүй. Энэ хууль эргэж үйлчлэхгүй. Өш хонзонгийн сэдэлтэй хууль оруулж ирвэл парламентаар давж батлагдахгүй шүү дээ.
УИХ-ын гишүүн Д. Бум-Очир: Маш сонирхолтой, анхаарууштай, бас нэлээн няхуур хандахаар хуулийн төсөл орж ирлээ. Энэ асуудал орж ирж байгаад баяртай байна. Энэ нь ард иргэдийн бидэнд тавьж байгаа шаардлага гэж хэлж болно. Нэгдүгээрт, энэ хэлэлцүүлгийн туршид бид хоёр зүйлийг хольж солиод байна. Ёс суртахуун болоод ёс зүй. Энэ хоёрын хувьд хоорондоо нягт холбоотой ч нэг зүйл биш. Ёс зүй гэдэг нь хувь хүний дотоод хэм хэмжээг хэлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хувьдаа юуг зөв, буруу гэж бодож байгаа буюу тухайн хүний итгэл үнэмшил чухал байдаг. Харин ёс зүй гэдэг нь мэргэжлээс тань шалтгаалж танаас шаардаж байгаа зүйл гэж ойлгож болно. Хоёрдугаарт, дараагийн түвшний ёс зүй, ёс суртахуун нь хэзээ хуульчлагддаг вэ гэсэн асуудал байна. Энэ бол бүхэлд нь хуульчлах асуудал бус нийгмийн хэрэгцээ шаардлага бүрдсэн үед хуулийн зарим заалт болж орох нь бий. Ингээд үзэхэд өнөөдрийн бидний ярьж байгаа асуудлыг нийгэмд олноороо зөвшилцөөд, тодорхой хэмжээгээр хэрэгцээ шаардлага үүссэн тул хуулийн хэмжээнд яригдаж байна гэж би хувьдаа ойлгож байна.Уг хуулийн төслийн сайн тал нь төр нь төр шиг, УИХ-ын гишүүн нь УИХ-ын гишүүн шиг байх нөхцөлийг бүрдүүлэхэд ашиг тустай гэж дүгнэж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Би МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа бүлгийн гишүүдийн үнэлгээний журам гэж гаргаад нэлээд асуудал болж байсан. Энэ журмаар хуралдаа суудаггүй, хууль санаачилдаггүй, тойрогтоо ажилладаггүй бол улс төрийн хариуцлага хүлээлгэдэг байхаар зорьж байсан. Хэрвээ батлагдсан бол засаг төр тогтвортой байж, гишүүдийн ёс зүйн хариуцлага хууль болтлоо яригдахгүй байсан. Тангаргаасаа няцсан бол гэдэг чухал заалт. Тиймээс үүнийг илүү тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол Цэц дээр маргаан дагуулна. Ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хууль болгож баталъя гэж байхад ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг тогтоолоор гаргаж байсан. Цэц дүгнэлт гарган танилцуулснаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татагдсанд тооцно гэж байсан. УИХ Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхгүй, санал хураахгүйгээр татагдсанд тооцно гэж байна. Тэгэхээр Цэц дээр санал хураалт явагдах гээд байна. Үүнийг залруулах шаардлагатай гэж харж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Энэ хууль цаашид парламент орших уу, эс орших уу гэдэг зангилаан дээр байгаа. Хүн бүхэн хийх ёстой ажлаа хиймээр байгаа. Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг баймаар байна. Засгийн газар нь Засгийн газар шиг, УИХ нь УИХ шиг байх ёстой. Ардчилсан парламентаа хамгаалах, хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд шаардлагатай хуулиудаа батлах хэрэгтэй. Гэтэл манайд өнөөдөр хөлөөрөө толгой хийдэг гэдэг шиг зүйл болж байна. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга нь УИХ дээр орж ирээд хууль тайлбарлаад сууж байна. Одоо энэ хуулиа батлуулж авчихаад УИХ-ын гишүүдэд ёс зүй заагаад суух юм байна.УИХ-ын шинэ дарга С.Бямбацогт УИХ-д таван удаа сонгогдсон, энэ танхимд байгаа хамгийн туршлагатай парламентчдын нэг. Таныг даргаар сонгогдоод хамгийн эхэнд хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл болж байна. Хуулийн төслийн дотор гэдэс рүү нь орвол маш их асуудалтай зүйл байна. Эгүүлэн татах асуудлыг процессжуулах шаардлагатай бол УИХ-ын гишүүд өөрсдөө санаачлаад оруулж ирж болно. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд маш их үнэ цэнээр хамгаалагдаж байгаа Монголын ардчиллын хувь заяа ганц сонгогчдод л байх ёстой. Тэгэхээр эгүүлэн татах эрх зөвхөн иргэд, сонгогчдод байх ёстой.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Монголын парламент, УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг хэлэлцэх эрхгүй. 800 жилийн тэртээгээс улбаатай эзэн Чингис хааны их хуралдайн зарчим бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг мэргэн ухаан дэлхийн нийтээр хэрэгжиж байгаа. Үндсэн хуулиар УИХ бол ард түмнээс эх сурвалжтай буюу ард иргэд төлөөллөөрөө дамжуулж төрөө барьдаг. Ард иргэдээс төрийг булааж авч буй үйлдлийг батлах нь бүү хэл хэлэлцэх нь өөрөө нүгэл. Хувь заяаны тийм эрх бидэнд байхгүй. Монголын парламент бид нараар эхлээгүй, бид нараар дуусахгүй. Цаашдаа мянга мянган жил үргэлжилнэ. Өнөөдөр УИХ-ын гишүүд зөвхөн энэ дөрвөн жилийг эдлээд яваад өгөх хоноцын сэтгэлээр хандах эрхгүй. Дараагийн парламентын гишүүддээ бүрэн бүтэн парламент, Үндсэн хуулийг засаглалыг хүлээлгэж өгөх үүрэгтэй. Олон нийт ёс зүй шаардаж байна гэнэ. Олон нийт авлига хулгайчдадаа хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Өнөөдөр аль УИХ-ын гишүүнтэй авлига хулгайн асуудал ярьж байгаа билээ. Энх-Амгалан прокурор энэ танхимаас ёс зүй шударга ёс эхлэх ёстой гэж байсан. Өнөөдөр яагаад оруулж ирэхгүй байна вэ. Хэдхэн хүнийг парламентын танхимаас ямар нэгэн шалтгаанаар хөөж гаргахын тулд хууль өргөн бариад хэлэлцээд сууж байна гэдэг гутамшигтай санагдаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Хуулийн төслийн зорилго нь дэмжихүйц гоё агуулгатай зарласан ч эсрэг үр дүнд хүргэж болзошгүй гэж харж байгаа тул тус хуулийн төслийг дэмжихгүй байгаа юм. УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, эгүүлэн татах нөхцөл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хүн болгон л тэгж хэлнэ. Үндсэн хуульд ч тэр нөхцөл нь байдаг. Гэтэл хэрэглэсэн тохиолдол огт байхгүй."Үндсэн хууль зөрчсөн болон шүүхээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон" бол эгүүлэн татах үүрэгтэй. Тэрийгээ тэгээд хэрэгжүүлье л даа. Хэрэгжүүлэх гэхээр процесс нь байхгүй байгаа юм шиг байгаа юм. Тэр тохиолдолд ажлын арван хоногт нээлттэй, хаалттай хуралдаж шийдвэрлэнэ гэдэг ч юм уу процессыг нь оруулан, хариуцлагажуулж болдоггүй юм уу.Уриалга нь олон нийт хүлээн авахуйц хариуцлагатай болгоё гэчхээд үр дүнд нь ард түмний төлөөлөл гэгддэг УИХ-ыг ард иргэдээс нь холдуулаад байна. Өөрөөр хэлбэл, УИХ намын багц, даргын командаар хуруу дардаг машин болох эрсдэлтэй гэж харж байна. Үүнд ард иргэд анхаарлаа хандуулах шаардлагатай.


Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан Б.Саранцэцэгийг өчигдөр орой гэрийнх нь гаднаас саатуулжээ
Энэ сарын 23-нд зах, худалдааны төвүүд амарна
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /5/
Сэтгүүлч С.Будрагчаа: Б.Батцэцэг сайдын ард хаан байгаа учраас түүний олон арван тэрбумын тендергүй "хулгай"-д хууль үйлчлэхгүй байна

Ж.Сандагсүрэн: Хотын даргыг иргэдээс сонгох боломжгүй, төрийн хүчний тэнцвэрийг алдагдуулна
О.Баасанхүү шүүгчдийн хууль бус үйл ажиллагаа, авлигатай холбоотой асуудлаар АТГ-т хандлаа
Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв
ТАНИЛЦ: Маргаашаас 10 хоногийн хугацаатай халуун усаа таслуулах байршлууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Ерөнхийлөгчийн "экс хүргэн" хотын даргын суудалд суух уу?!
Б.Батцэцэг сайдын баруун гар Н.Цэрэндолгор төрийн компанийн ашгийг тэрбумаар нь хамсаар байх юм уу?!
ТАНИЛЦ: Х.Нямбаатарыг орлох Б.Мөнхбат
БАЙР СУУРЬ: МАХНЫ ҮНИЙГ ЗОРИУДААР ХӨӨРӨГДҮҮЛСЭН ҮҮ, САЙД ЮУ ӨГҮҮЛЭВ?
Ажлын байрны бэлгийн дарамтад төрийн албан хаагчид илүү өртдөг
Нөөцөд байгаа 14 мянган тонн махны хониныхыг 13 мянга, үхрийнхийг 15 мянган төгрөгөөр худалдана
Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ
Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангийн долоон байлдагчид хүч хэрэглэсэн зүйл тогтоогдоогүй гэв
Б.Энхбаяр: Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш. Муж улсуудад хуваагддаггүй
Өсвөрийн боксчдын Азийн аваргаас Ө.Сүлд мөнгөн медаль хүртлээ
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ
Хяналт шалгалтаар илрүүлсэн авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв
Г.Дамдинням: Шатахууны үнэ "Нөөцийн мах"-ы үнэд нөлөөлөөгүй
Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан авчээ
Г.Очирбат: МАН-ынхан засаглаж чадахгүй байна
ТАНИЛЦ: НӨӨЦИЙН МАХ НИЙЛҮҮЛЭХЭЭР ГЭРЭЭ ХИЙСЭН КОМПАНИУДААС УЛС ТӨРИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ЭЗЭМШДЭГ ГУРВАН КОМПАНИ БАЙНА
Б.Гантулга: Гадаад багш нарын амьжиргааны зардал, байрны түрээс зэрэг цалингаас бусад бүх зардал ₮3.9 тэрбумд багтсан
Ц.Магалжавыг 100 хувийн саналаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр улираан сонгожээ
2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ
Ирэх намраас нийслэлийн ЕБС-ийн урлаг болон спорт заалыг хүүхдүүдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар болов
Мега төслөөс махны хулгай хүртэл "гүрийсэн" Х.Нямбаатарыг огцруулав
ТТАХНЭ ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ACQH СТАНДАРТЫН ДАГУУ 3-Р ШАТНЫ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭНДЭЭ АМЖИЛТТАЙ ХАМРАГДАВ
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН АЗИ ТИВИЙН АШТ ЭХЛЭХЭД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.