2111-р сар, 2026Бямба гараг

С.Баярцогт: Миний пи арыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийсний уршгаар намайг шууд яллаж, шоронд хүртэл хийсэн

4 сар 10. 14:153 мин унших

Чиний үгээр явахгүй

 

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр (2026.04.09) Төрийн ордонд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигчийг тодруулах журам, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах журмын талаар танилцуулжээ.

Түүнчлэн Ардчилсан Намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, бодлогын зөвлөлүүдийн бүтцийг батлах тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт "Миний пи арыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийдэг. Амжилттай хийсний уршгаар намайг шууд яллаж, шоронд хүртэл хийсэн. Э.Бат-Үүл үүнийг мэдэхийн дээдээр мэднэ. Ийм хүмүүс бий, манай намын Үндэсний бодлогын хорооны тал нь ийм хүмүүс байсан. Одоо 1/6 нь болсон Ж.Баттуул аа. Одоо эрүүл саруул залуучууд орж ирсэн. Чиний үгээр явахгүй. (Танхимд байсан хүмүүс алга ташив.) Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургах цаг ирсэн. Цензургүй багийн сэтгүүлч Ж.Баттуул, Х.Баттулга Цензургүй багийн сэтгүүлч Ж.Баттуул, Х.Баттулга Ж.Баттуул яагаад ийм асуулт асууж байгааг би их сайн мэдэж байна. Яагаад гэвэл чи арван жил миний пи арыг хийж байгаа шүү дээ. Тэрэнд чинь би их баярлаж байна. Чи судлаач гээд байдаг билүү? Д.Амарбаясгалан дарга сайн ажилласан. Би үүнтэй санал нэг байна. Улируулж болно. Гэхдээ би намын дарга арай өөрөөр харах ёстой гэж бодож байна. Миний нэрийн тухай ерөөсөө биш. Энэ нам ялахын тулд эв нэгдэлтэй байх ёстой. Нэг фракц бүх удирдлагыг авч болохгүй. Би 2007 онд намын даргад анх удаа нэр дэвшсэн. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдоржтой өрсөлдсөн. Би намын дарга болбол дараалуулж ялна. Яаж энэ ялалтыг авчрах вэ гэвэл би бусад фракцаас хүмүүс авна гэсэн юм. Одоо манай намын удирдлагад таван хүн бий. Дөрөв нь нэг фракцынх. Намын дарга, бүлгийн дарга нь нэг хүн. Нийслэлийн АН-ын дарга мөн нэг фракцынх.Ерөнхий нарийн бичгийн дарга мөн адил. Энэ нам эрүүл байгаасай гэж би боддог. Ясухиро Накасонэ гэж Японы Ерөнхий сайдын намтрыг уншсан тул би үргэлж боддог. Дайнаас хойш таван жил Ерөнхий сайдаар ажилласан хүн. Бүх Засгийн газар нь нэг жил болоод огцорсон. Тэр хүнээс "Та яаж ийм удаан намын дарга, Ерөнхий сайд хийв?" гэхэд би бусад фракцынх оролцоог бүрэн хангасан гэжээ. О.Цогтгэрэл намын дарга болоход би дэмжсэн. Гэхдээ та "Нэг Монгол" фракцыг төлөөлж гарч ирлээ. Би таныг дэмжинэ. Ерөнхий нарийн бичгийн даргаараа "Гранд Монгол" гээд өөр фракцаас хүн аваарай. Олон залуу бий гэж хэлсэн. Учир нь энэ ялалтын суурь юм. Нэг талын фракц болчхоор та зөв ч юм хийсэн, буруу ч юм хийсэн шүүмжлэл нь гал шиг явдаг. Бодлогын зөвлөлийн асуудлыг Улс төрийн зөвлөлд яриад явна. Тэр нь тусдаа асуудал" хэмээн ярьсан юм.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа

1 077

Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч Тажикистаны боксчин Мухаммад Якубов байсан ба бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ. Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй явсан юм

1 102

Сайд Ч.Номинг шалгахад Англи улсын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна гэв

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, нийслэлд хэрэгжүүлж байгаа 24 төсөл, хөтөлбөрт тэр дундаа Туулын хурдны зам, шинэ тойрог авто зам, Сэлбэ дэд төв гэсэн төслүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан талаараа мэдээлэл хийлээ. Энэ үер сэтгүүлч Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн, өдгөө Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллаж буй Ч.Номинг АТГ шалгаж буй эсэхийг тодрууллаа. Сайд Ч.Номин нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллах үедээ Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилгоор Английн хөлбөмбөгийн клубтэй гэрээ хийсэн нь асуудал дагуулж байгаа юм. Асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн "Сайд Ч.Номингийн асуудал дээр Англи улсын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн

2 033

Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ

Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий Хороо өнгөрсөн Баасан гарагийн орой яаран хуралдаж, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Баярцогтыг огцруулж байна гэх мэдээлэл хийв. Тэдний гаргасан албан мэдээнд: "Хяналтын Ерөнхий хорооны 15 гишүүнээс 13 гишүүн оролцож, 100 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын ЕНБДаргаас чөлөөллөө. “Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой гарсан будлианы улмаас АН-ын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, АН-ын ХЭЕГ, түүний удирдлага буюу ЕНБДаргад чиглэл өгсөн хэдий ч удаа дараа өгсөн үүргийг биелүүлэлгүй олон сар болсон учраас Ардчилсан намын гишүүдийн гомдол, саналыг биелүүлэхгүй байгаа ЕНБД С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан болно.” гэсэн байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан, ХЕХ-ны гишүүн Д.Ганхуяг : "АН-ын гүйцэтгэх удирдлага дүрмээ ягштал мөрдөх ёстой. Гэтэл дүрмээ биелүүлэхгүй байна

1 022

АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.05/ Төрийн ордонд болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов. ​​​​​​​ Энэ үеэр Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл: "Сүүлийн үед улстөрд өрнөөд байгаа олон асуудал бий

907


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.