2111-р сар, 2026Бямба гараг

ХУУЛЬ: Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэнэ

4 сар 15. 10:063 мин унших

Хууль санаачлагчийн илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцууллаа

Байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцууллаа. Уг тогтоолд, Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэж, 47 газар зүйн нэрийг шинээр нэмэх, Сүхбаатар аймгийн 13 сумын хэрэглэж байгаа нэр болон УИХ-аар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг үсгийн зөрүүтэй 45 газар зүйн нэрийг нэмж батлахаар төсөлд тусгажээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг хуучнаар Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар буюу одоогийн Монополийн эсрэг газар байна. Энэ ингэж явах ёстой юм уу. Сонгууль болохоор АН, МАН гээд казах хэлээр бүх сурталчилгаагаа бичээд тавьчихсан. Тухайн үед тус аймгийн сонгуулийн штаб, ажлын хэсэгт албан бичиг хүргүүлж, хариуцлагын арга хэмжээ авч байсан. Монгол хэлний хяналтад хэн хяналт тавих ёстой юм бэ.

Хоёрдугаарт, газар усны нэр өөрчилсөнтэй холбоотойгоор намайг тус газрын даргаар ажиллаж байхад баахан гомдол ирж, Баян-Өлгийчүүдэд баахан загнуулж байсан. Яагаад ингээд газар усны нэрийг дураараа өөрчлөөд байдаг юм бэ. Гуравдугаарт, Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн ерөнхий газрынхнаас асууя. Саяхан Х.Нямбаатар дарга руу баахан дайрсан байсан. Нисэх, Яармагийн чиглэлийн УИХ-ын тогтоолыг уулын нэрээр нэрлэснээс улбаатайгаар 2011 онд танай байгууллагын удирдлагаар ажиллаж байсан хүн салбарын сайдтай нийлээд координатыг нь өөрчилсөн байсан. Энэ дээр мэргэжлийн агентлаг ямар байр суурьтай байдаг юм бол?

Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай: Монгол Улсын Үндсэн хуулийн 8.1 зүйлд "Монгол хэл бол төрийн албан ёсны хэл" гэж заасан байдаг. Тэр дагуу Монгол хэлний  тухай хууль дээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна. Гудамж зам талбайн хаягийг монгол хэлээр хөтөлнө гэсэн хуультай. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахаар 2003 оны 42 дугаар тогтоолоор Монгол Улсын хэмжээний газар зүйн нэрийг баталсан. Энэ тогтоолыг дөрвөн жил тутам шинэчлэх үүргийг өгсөн ч 2017 онд л нэг удаа Хэнтий хан уулыг Бурхан Халдун уул болгож шинэчлэснээс өөрөөр өөрчлөгдөөгүй. Тэр цагаас хойш Ерөнхийлөгчийн зарлиг гарч, газар усны нэрийг өөр хэлээр нэрлэж байгаа асуудлыг цэгцэлж, орон нутгийн Засаг дарга нарт УИХ-ын тогтоолыг мөрдүүлэх үүргийг өгсөн байдаг. Тийм учраас цаашид хяналт тавьж, монгол хэлээр газар усаа нэрлэхийг уриалсан. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, газар усны нэрийг албан ёсны баримт бичиг дээр өөр хэлээр нэрлэхийг хориглож, хариуцлагыг талаар тусгасан.

Ингээд 2017 оноос хойш зарим  нэр бүхий иргэдээс газар усны нэрийг өөр хэлээр хэрэглэж, зарим аймгуудад өөр хэлээр газар усны нэрийг баталсан асуудал гарсан.

Үүнтэй холбогдуулан есөн байгууллагаас төлөөлөл гарч, зургаан аймагт хяналт шалгалтыг хийсэн. Ингэхэд, Сүхбаатар, Дорноговь, Орхон, Булган, Дундговь, Дархан, Говьсүмбэр аймагт 1500 орчим нэр монгол хэлнээс өөр нэр дээр 2003 онд батлагдсан байж болзошгүй гэдэг урьдчилсан судалгаа гарсан. Ажлын хэсэг байгуулж, Баян-Өлгий аймагт ажиллаж, өнөөдрийн тогтоолыг оруулж ирж байгаа 319 нэрийг орос, тува, казах хэлээр нэрлэж, баталсан байна. Тийм учраас УИХ-ын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа

1 077

Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ

Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий Хороо өнгөрсөн Баасан гарагийн орой яаран хуралдаж, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Баярцогтыг огцруулж байна гэх мэдээлэл хийв. Тэдний гаргасан албан мэдээнд: "Хяналтын Ерөнхий хорооны 15 гишүүнээс 13 гишүүн оролцож, 100 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын ЕНБДаргаас чөлөөллөө. “Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой гарсан будлианы улмаас АН-ын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, АН-ын ХЭЕГ, түүний удирдлага буюу ЕНБДаргад чиглэл өгсөн хэдий ч удаа дараа өгсөн үүргийг биелүүлэлгүй олон сар болсон учраас Ардчилсан намын гишүүдийн гомдол, саналыг биелүүлэхгүй байгаа ЕНБД С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан болно.” гэсэн байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан, ХЕХ-ны гишүүн Д.Ганхуяг : "АН-ын гүйцэтгэх удирдлага дүрмээ ягштал мөрдөх ёстой. Гэтэл дүрмээ биелүүлэхгүй байна

1 022

АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.05/ Төрийн ордонд болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов. ​​​​​​​ Энэ үеэр Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл: "Сүүлийн үед улстөрд өрнөөд байгаа олон асуудал бий

907

Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хэлэлцсэн болохыг бүлгийн дарга Б.Түвшин танилцуулав

1 6437802185652519accb4c45

Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. Энэ шударгаар шүүлгэх эрх дотроо хоёр агуулгатай

1 083

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг болон 2027 оны төсөвтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тус гурван их наяд төгрөгийг ард иргэдэд тарааж өгөх ёстой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Үнийн дарамтад байгаа монголчуудын төлөө УИХ, Засгийн газар юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулах цаг нь болсон. Тиймээс Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авах хэрэгтэй

1 000


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.