
Улсын Их хурлын гишүүн Д.Пүрэвдаваатай Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн талаар ярилцлаа.
-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай хол-боотой Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн санал хураалт өнөөдөр болно. Үндэсний эвсэл энэ хуулийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч таны байр суурийг сонсмоор байна?
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Их хурлын гишүүнийг эгүүлэн татах дөрвөн үндэслэл бүхий хуулийн төсөл орж ирсэн. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд энэ хууль олны анхаарлын төвд байна. Энэхүү хуулийн төслийг уг гарал үүслийг нь намын маргаан, ялангуяа МАН дотор гарсан хагарлаас үүдэж оруулж ирсэн болов уу гэж хардахаар харагдаж байгаа юм.
-Ялангуяа жагсаалтын гишүүдээ үгэнд орохгүй болохоор ингэж байна гэж үү?
-МАН-ын Бага хурлын үеэр өргөн баригдсан хуулийн төсөл. Тэгэхээр МАН хэдийгээр социал демократ үзэл баримтлалтай гэж байгаа боловч босоо тогтолцоотой, коммунист намын үндсэн бүтэц нь хэвэндээ байна гэж би хараад байгаа. Намаасаа хөөдөг, дотоод ардчилалтай гэдэг ч гишүүдээ албан тушаалаас нь буулгаж, нэр дэвших эрхгүй болгох гээд үе шаттай арга хэмжээ авдаг. Хуулийн төсөлд дөрвөн үндэслэл байгаа.
Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бол, ёс зүйн зөрчил гаргавал, намын жагсаалтын гишүүдийг нам нь татдаг байх, ирц хангалтгүй бол гэж оруулж ирсэн. Миний хувьд шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бол гэдэгтэй санал нэг байгаа.
-Энэ одоо ч хуульд байгаа заалт биз дээ?
-Тийм, үүнтэй бол маргаад байх юм байхгүй. Харин бусад их субьектив шинжтэй.
Парламент бол өөрөө мэтгэлцээний талбар. Олон намын төлөөлөл, олон ургалч үзэлтэй хүмүүс мэтгэлцэж байж зөв шийдвэр гаргана л гэж үздэг засаглалын хэлбэр. Ер нь ёс зүйн алдаа гэдгийг хэмжих нэгж байхгүй. Парламентад дураараа ярьдаг нь ч байх л ёстой. Харин бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн тохиолдолд эгүүлэн татах хэмжээнд биш, хариуцлага хүлээлгэх өөр механизм байж болно. Торгодог, үг хэлэх эрхийг нь хязгаарлах гээд аргууд байхад болохгүй юмгүй. Мөн ирцийн асуудал байна. Зарим оронд ийм туршлага байдаг. Харин миний бодлоор шалтгаануудыг нь сонсох ёстой. Дээрээс нь чуулгандаа суухгүй, төлөөлөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзвэл сонгуулиар л ард түмэн хариуцлагыг нь хүлээлгэх ёстой юм. Гэтэл яваандаа хоцрохоор нь эгүүлэн татах ч гэдэг юм уу, аль болох дарангуйллын арга зам руу орчих магадлалтай. Үндсэн хуулиар хүмүүс сонгох болон сонгогдох эрхтэй. Олонхын бүлэг, парламент яриад л тойргийн сонгогчдын сонгох эрхийг шууд хязгаарлачихаж болохгүй. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн зөрчилтэй гэж харж байгаа. Нам өөрөө эгүүлэн татна гэдэг ч ялгаагүй. Том намын гишүүнчлэл их, дэд бүтэц нь том учраас ийм шийдвэр гаргачихлаа гэж бодъё. Харин жижиг намуудын хувьд тийм биш. Тийм болохоор бодлого болон лидерээ дагаж, ард түмнээ санал авч, жагсаалтаар гишүүд нь орж ирж байгаа. ИЗНН, ХҮН нам, манай Үндэсний эвсэл гээд бүгд ийм.
-Жагсаалтын болон тойргийн гэж ялгаварлан гадуурхсан заалт гэж бас яриад байгаа шүү дээ?
-Ард түмний сонголтыг Үндсэн хуулиар баталгаажуулчихсан байхгүй юу. Тийм байтал аль нэгийн намын дарга, удирдлага иргэд сонгогчдын энэ сонголтыг үгүй хийдэг болчихвол буруу тогтолцоо л болно. Өөрөөр хэлбэл, дөрвөн үндэслэлийнх нь гурав нь Үндсэн хуулийн зөрчилтэй байх магадлалтай л гэж би хараад байгаа.
-Ерөнхийлөгч энэ төрлийн хуулийг өргөн барих эрхгүй гэж зарим гишүүн хэлж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Шинэ ардчилсан Үндсэн хуулиар бол шүүх засаглал, гүйцэтгэх засаглал, парламент гээд эрх мэдлийг тэнцүү гурав хуваасан. Тэгвэл Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүн гэсэн гурван субьект хууль санаачлах эрхтэй. Тийм болохоор өнөөдрийн хуулиараа ЕТГ-аас Ерөнхийлөгчөө төлөөлөөд хууль санаачлах эрх нь байгаа. Гэхдээ ёс зүйн хувьд парламентын үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн институцээс санаачилга гаргаж орж ирж байна гэдэг нь өөрөө айхтар зүйл болж байгаа юм. Ингэх юм бол яваандаа эргээд парламент нь шүүгч нарыг томилох эрхийг нь Ерөнхийлөгчөөс авъя гэвэл яах вэ. Олонхоороо хууль батлаад л шийдчихнэ. Энэ бол том хагарлын эхлэлийг тавих, маргааныг бий болгох алхам болчих магадлалтай.
-Хуулийн төслийн дөрвөн зүйлийн гурав нь Үндсэн хуулийн зөрчилтэй гэж байна. Гэтэл ийм хуулийг УИХ-аар хэлэлцэж, бүр санал хураах гэж байгаа нь эргээд парламент Үндсэн хууль зөрчсөн асуудал болохгүй юу?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх нь парламентад л байгаа. Харин Ерөнхийлөгчид ийм эрх байхгүй. Ерөнхийлөгч өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуулийн хүрээнд өргөн барьсан. Хэрхэхийг өнөөгийн 126 гишүүн л шийдэж таарах гээд байна.
-Энэ хуулиа хэрэгжүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн зүгээс гишүүдэд нөлөөлж, хайрцаглаж байна гэсэн мэдээлэл цахим орчинд явж байна. Танд ийм зүйл ажиглагдаж байна уу?
-Би өөрийнхөө л бодлыг хэлье. Нэгдүгээрт, нөлөөллийн ажил ойлгомжтой, хийгдэж таарах байх. Өргөн барьсан хуулийн төслөө унагахыг боддог институци гэж байхгүй. Ерөнхийлөгч, Засгийн газар, гишүүд гээд ялгаагүй. Аль болохоор хуулиа батлуулах гэж, лоббидох гэж энэ 126 гишүүнтэй ажиллах нь эрүүл үзэгдэл. Өмнө нь байсан, цаашдаа ч байна. Хууль санаачлагч өөрийнхөө хуулийг батлуулах гэж эрмэлзэх, бусдыг ухуулах нь зөв. Гэхдээ хуулиас давсан байдлаар нөлөөлөл үзүүлэх нь буруу. Жишээлбэл, Эрүүгийн хэрэг тулгах ч юм уу, намын сонгуульт албанаас нь буулгах ч юм уу байдлаар нөлөөлөл үзүүлэх нь хууль зөрчсөн үйлдэл болно.
-Олонхоороо хүч түрээд энэ хуулийг чуулганаар дэмжчихвэл цаашдаа ер нь яах юм бэ?
-Энэ хууль чуулганы хуралдаанаар батлагдчихвал нэлээд олон гишүүн Ерөнхийлөгчийн болон намын институциэс хараат болно гэсэн үг. Хамгийн эхлээд намын жагсаалтаар орж ирсэн гишүүд хараат болно. Дараа нь хурлаа тасалдаг, ёс зүйн алдаа гаргадаг нөхдүүд олонхын бүлгийн гарт орно. Санаандгүй бүдүүлэг үг хэллэг хэрэглэнгүүт ёс зүйн алдаа гаргалаа гэж үзээд Ёс зүйн дэд хороо хэлэлцэнэ. Энэ дэд хорооны олонх нь МАН-аас байж таарна. Ингээд УИХ руу орж ирэхэд МАН мөн л олонх байгаа. Тэгэхээр жижиг намын төлөөллүүд татагдаж болно. Иймэрхүү үйл ажиллагаанууд явагдаж эхлэх байх.
-Нэг иргэн гомдол гаргахад л Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж эхлэхээр заасан юм билээ шүү дээ?
-Тийм, тэгээд жагсаалтаар сонгогдсон МАН-ын гишүүнд одоо байгаа удирдлагынхаа нөлөөлөлд орж эхэлнэ. Үгэнд нь орохгүй байгаа гишүүдээ дарж авна гэсэн зүйлс л эхний ээлжинд явах байх гэж бодож байна.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
ӨДРИЙН СОНИН

Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй
М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?
О.Саранчулуун: Чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр ийм олон удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар ярьж байсан түүх байхгүй
Э.Галбадрал: Манай Ардчилсан намын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой

Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"
459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр ибаримт үүсгэж 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ
Хөгжлийн банкны хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулав
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Түүхийнхээ түүхийрлийг арилганаа гэдэг хялбархан ажил огт биш
Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ 5 БАРИМТ
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, хилийн хориг тавьжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.