Эдийн засагч Р.Шинэгэрэл НӨАТ-ын босгыг 2.5 төгрөг болгох өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Түүнтэй энэ асуудлаар ярилцлаа.

-Та НӨАТ-ын босгыг 2.5 тэрбум төгрөг болгох санаачилгыг гаргаж байна. Гол зорилго нь юу вэ. Ямар асуудал шийдэх вэ?
-Гол зорилго нь маш энгийн “жижиг, дунд бизнесийг тайлангийн машин биш, өсөлтийн машин болгох” юм. Одоогийн хуулиар НӨАТ суутгах үүрэг борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрмэгц үүсдэг. Энэ нь маш нам босго. Ийм бага босго дээр олон жижиг бизнес НӨАТ-ын бүртгэл, падаан, тайлан, торгууль, мөнгөн урсгалын дарамтад орж, томрохоосоо өмнө захиргааны зардалд бүдэрч байна. Монголын одоогийн хуульд НӨАТ-ын үүрэг 50 сая төгрөгт хүрсэн өдрөөс үүсч, 10 ажлын өдрийн дотор бүртгүүлэхээр заасан байдаг. Миний байр суурь бол “Жижиг бизнесийг татварын төвөгтэй сүлжээнд эрт оруулах биш, эхлээд хөл дээр нь босгох” юм. Босгыг 2.5 тэрбум болговол төр хэт жижиг аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аар барьж суухын оронд том, өндөр эргэлттэй, илүү чадвартай сегмент дээр төвлөрнө гэсэн үг.
-Одоогийн НӨАТ-ын тогтолцооны хамгийн том гажуудлыг та хэрхэн харж байна вэ?
-Хамгийн том гажуудал бол ашигтай эсэхийг харгалзахгүйгээр борлуулалтын урсгал дээр татварын дарамт, бүртгэлийн дарамт үүсгэдэг явдал юм. Өөрөөр хэлбэл, бизнес ашигтай ч бай, алдагдалтай ч бай, зөвхөн борлуулалт нь босго давмагц НӨАТ-ын системд орно. Хууль өөрөө НӨАТ-ын босгыг борлуулалтын орлогоор тодорхойлсон ашиг, цэвэр орлогын шалгуур тавиагүй. Хоёр дахь гажуудал нь босго орчимд өсөлтөөс зугтах сэдэл бий болгодог. Бизнес томрох уу, эсвэл босгоос доош үлдэх үү гэсэн буруу сонголттой тулдаг. Өсөх тусам бүртгэл, тайлагнал, мөнгөн урсгалын хүндрэл нэмэгддэг тогтолцоо юм.
-НӨАТ “Ашгаас биш, борлуулалтаас авдаг харгис татвар” гэж та хэлсэн. Үүнийг энгийн иргэдэд ойлгомжтой тайлбарлаж өгөхгүй юу?
-Энгийнээр тайлбарлавал, нэг дэлгүүр 100 төгрөгөөр бараа зараад хоёр төгрөгийн ашигтай байж болно. Өөр нэг нь 100 төгрөгөөр зараад 20 төгрөгийн ашигтай байж болно. Гэхдээ НӨАТ бол ашиг нь хэд вэ гэж асуухгүй, борлуулалт хийсэн үү гэж асуудаг. Өөрөөр хэлбэл, энэ татварын логик нь “Чи мөнгө олсон уу?” биш, “Чи эргэлт хийсэн үү?” гэдэг дээр суурилдаг. Тиймээс ашиг багатай, зардал өндөр, дөнгөж хөл дээрээ босож буй бизнесүүдэд НӨАТ хамгийн хүнд тусдаг. Ялангуяа жижиглэн худалдаа, үйлчилгээ, хүнс, үйлдвэрлэлийн эхний шатанд ашгийн маржин нимгэн байдаг. Ийм үед НӨАТ нь бизнесийг амьсгалж байхад амыг нь барьдаг харгис татвар юм.
-Хэрэв НӨАТ-ын босгыг 2.5 тэрбум болгочихвол жижиг, дунд бизнесүүдэд ямар бодит өөрчлөлт гарах вэ?
-Нэгдүгээрт, тайлангийн ачаалал буурна. НӨАТ-ын падаан, тайлан, буцаан авалт, тулгалт, хяналтын дарамт багасна. Монголын хуулиар НӨАТ-д орсон этгээд бүртгэлтэй болж, тайлагналын дэглэмд ордог. Хоёрдугаарт, мөнгөн урсгал дээр амьсгаа авна. Бизнесүүд үлдэх мөнгөө эргэлтийн хөрөнгө, цалин, нөөц, салбар нээх, тоног төхөөрөмж авахад зарцуулах боломжтой болно. Гуравдугаарт, өсөхөөс айх айдас багасна. Өнөөдрийн систем жижиг бизнесүүдийг томорвол татварын төвөг рүү орно гэж сургаж байна. Харин өндөр босго бол “Эхлээд өс, дараа нь системдээ ор” гэсэн зарчим ажилладаг болно гэсэн үг. Дөрөвдүгээрт, сайн дурын бүртгэлийн сонголт үлдэх ёстой. Олон улс жижиг бизнесийг заавал НӨАТ-д оруулахгүй ч хүсвэл сайн дураар бүртгүүлэх боломж үлдээдэг.
Их Британи босгоос доош байсан ч сайн дурын бүртгэл боломжтой, Сингапур ч мөн босгоос доош бизнесүүд сайн дураар бүртгүүлж болно гэсэн хуулийн зохицуулалттай байгаа.
-НӨАТ-ын босгыг өсгөвөл татварын орлогыг бууруулах эрсдэлтэй гэх юм. Хэрхэн нөхөх боломжтой вэ?
-Эрсдэл бий. Гэхдээ үүнийг нөхөж болдог. Нэгдүгээрт, НӨАТ-ын орлогыг жижиг бизнесийг шахаж биш, том сегмент, өндөр хэрэглээ, өндөр импорт, өндөр ашигтай албан сектор дээр илүү төвлөрөх ёстой. Хоёрдугаарт, татварын сууриа өргөтгөж, хяналтаа том тоглогчид дээр төвлөрүүлэх нь илүү өгөөжтэй. OECD-ийн 2024 оны тайланд НӨАТ нь OECD орнуудын татварын орлогын дунджаар 20.8 хувийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, системийн гол орлого хэвээр байгаа ч түүнийг хэрхэн зохион байгуулж байгаагаас үр ашиг нь хамаарч байна гэж онцолсон байдаг. Гуравдугаарт, нөхөх боломж нь зөвхөн татвар дотроо биш. Төсвийн үр ашиггүй зардал, төрийн данхар бүтэц, түүний давхардсан ажил үүрэг хөтөлбөр, ашиг муутай төрийн оролцоог танах нь хамгийн шударга нөхөлт. Жижиг дунд бизнесийн амьсгалыг боож орлого босгохоос илүү, төр өөрийн үрэлгэн зардлаа бууруулах ёстой. Дөрөвдүгээрт, богино хугацаанд орлого буурсан ч урт хугацаанд илүү олон бизнес томорч, ААНОАТ, НДШ, ХХОАТ, ажил эрхлэлтээр дамжаад суурь орлого өсөх боломжтой. Энэ бол эдийн засгийн логик.
-НӨАТ-ын дарамт буурснаар үнэ буурах уу, эсвэл бизнесүүд ашиг руугаа шингээх үү?
-Хоёулаа тохиолдож болно. Энэ нь өрсөлдөөний түвшин, зах зээлийн бүтэц, нийлүүлэлтийн нөхцөлөөс хамаарна. Өрсөлдөөн ихтэй салбарт үнэ буурах магадлал өндөр. Өрсөлдөөн сул салбарт тодорхой хэсэг нь ашиг дээр үлдэж болно. Гэхдээ тэр нь ч муу биш. Учир нь жижиг бизнес ашигтай байж байж л цалин нэмнэ, хөрөнгө оруулна, ажлын байр хадгална гэсэн үг.
-Олон улсын сайн туршлагаас сонирхуулахгүй юу. Бусад улс оронд НӨАТ-ын босгыг өндөр байлгах нь ямар давуу тал авчирсан байдаг вэ?
-Сайн туршлага олон бий. Их Британи 2024 онд босгоо £90,000 болгож өсгөхдөө энэ нь бизнесүүдийн захиргааны ба санхүүгийн дарамтыг бууруулна, мөн энэ түвшин нь OECD болон ЕХ-ны орнуудын дунджаас өндөр хэвээр байна гэж албан ёсоор тайлбарласан. Сингапурын GST бүртгэлийн босго жилд нэг сая сингапур доллар. Борлуулалт энэ хэмжээнээс давахгүй бол заавал бүртгүүлэхгүй, харин хүсвэл сайн дураар бүртгүүлж болдог зохицуулалттай. Эдгээр улс оронд гурван давуу тал үүссэн байгаа. Эхнийх нь жижиг бизнесийн захиргааны зардал буурсан. Хоёрдугаарт, татварын алба том эрсдэлтэй сегментдээ төвлөрч ажилладаг болсон. Гуравдугаарт, босго орчмын бизнесүүд өсөлтөөс зугтах сэдэл багассан.
-НӨАТ-ын босгыг нэмэхээс гадна ямар татварын шинэчлэл зайлшгүй хэрэгтэй гэж та үзэж байна вэ?
-Миний харж байгаагаар дөрвөн шинэчлэл зайлшгүй хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, сайн дурын НӨАТ төлөгчийн уян хатан дэглэм. B2B хийдэг, орцын НӨАТ-аа хасуулах шаардлагатай бизнес сайн дураар системд ордог байх ёстой. Харин жижиг үйлчилгээ, жижиглэн худалдааг хүчээр оруулах шаардлагагүй. Хоёрт, микро ба ЖДҮ-д зориулсан хялбаршуулсан татварын горим. Бага тайлан, бага торгууль, бага зардалтай байх ёстой. Гуравдугаарт, ажлын байр бий болгодог татварын орчныг дэмжих нь зөв. Ашиг, хөрөнгө оруулалт, цалин нэмэгдүүлэх боломжийг хангалттай үлдээх хэрэгтэй байна. Борлуулалтын эргэлт дээр хэт эрт дарамт өгөх нь буруу. Дөрөвт, татварын шинэчлэлийг төсвийн шинэчлэлгүй ярих боломжгүй болсон. Төр том, төсөв үрэлгэн, үр ашиггүй зүйлд зарцуулсан хэвээр байхад бизнесээс улам их татвар авах логик эцэсгүй үргэлжилнэ. Шинэчлэл татвар дээр бус, төрийн бүтэц оролцоо, төсвийн зарлагын нөхцөл байдал дээр эхлэх ёстой.
-Манайд бараа үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гар дээр очих хүртэл дамжлага бүрд НӨАТ давхар, давхар шингэж очдог. Үйлдвэрлэгчээс бөөний төвийнхөн НӨАТ төлж авна. Бөөний төвийнхнөөс жижиглэнгийнхэн НӨАТ төлнө. Тэднээс иргэд дахиад НӨАТ -тай үнээр худалдаж авна. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хэр их дарамт үзүүлдэг вэ?
-Уг нь НӨАТ онолын хувьд давхар татвар биш, зөвхөн эцсийн хэрэглээнд 10 орчим хувь нөлөөлөх ёстой. Гэвч өнөөдөр Монголд босго хэт бага, татварын гинжин хэлхээ тасалдсанаас болж бодит байдал дээр НӨАТ үнэ дээр 10 хувиас давсан, ойролцоогоор 12–18 хувь дарамт үүсгэх тохиолдол нэлээд гарч байгаа.
-Тэгэхээр хүнсний бараа бүтээгдэхүүн дээр НӨАТ авахаа боливол үнэ буурах боломжтой юу?
-Ер нь буурах боломжтой. Үнэ буурах гэхээсээ илүү эцсийн хэрэглэгч бараа бүтээгдэхүүн хямдаар авах сонголттой болно.
М.МӨНХЦЭЦЭГ
ӨДРИЙН СОНИН

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
Оюу толгойн ногдол ашгийг ард түмэн бид ам.доллараар авъя!
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

ТАНИЛЦ: Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилогдсон Т.Жамбалцэрэн
Цээжний нөмөр шиг Буйр минь
Цасанд боогдсон хоёр айлыг 2100 бог малтай нь хамт уулнаас буулгажээ
Ирэх пүрэв гарагт бүх нийтээр амарна
Аж ахуйн нэгжүүдийг ойр орчмынхоо явган хүний гарц дээр шар дарцаг байрлуулахыг уриалав
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв
ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа
Шахмал түлшийг 14 хоногийн нөөцөөр олгож эхэлнэ гэв
Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно
С.Батбаатар: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатар 20 орчим шторк хийлгэхэд бараг ₮200 саяын зардал гаргасан
Б.Энхбаяр: А.Амундра тэгж ярьсан гэдгээс өөр ямар ч баримт байхгүй. Гэтэл А.Амундра нь Л.Оюун-Эрдэнийн хүн байсан
Ерөнхий Сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа
Гаалийн улсын байцаагч Д.Н нь 350 сая төгрөгийн үнэтэй орон сууц , 55 сая төгрөгийн авто зогсоолоо ямар хөрөнгөөр авснаа тайлбарлаж чадаагүй гэв
Эрүүгийн хэргийг хууль зөрчиж анхан шатны шүүхэд буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” хүсэлтийг УИХ-ын 70 гишүүн гаргалаа
“Мэдэхгүй, чадахгүй бол сайн хуулчих”...
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг
Б.Анар: Шоу урлагт хууль эрх зүйн орчин, нийтлэг стандарт хэрэгтэй байна
Өдөртөө -10 градус хүйтэн
Ойрын ТАВ хоногийн цаг агаарын төлөв
Тэсрэх бөмбөг байрлуулсан гэх худал мэдээлэл өгсөн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна гэв
ТАНИЛЦ: Амралтын өдөр ажиллаж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүд
Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.
Эдийн засагч Д.Оюундэлгэр: Бензиний үнийг барина гэхээсээ илүүтэй нийлүүлэлт тасалдахгүй нөхцөлийг бүрдүүлэх нь чухал
ТАНИЛЦ: Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт 770.7 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ?
Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа
Э.Өлзийбаяр: Дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ
Э.Батшугар: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг 220 төрлийн эмийг хамтын төлбөрөөс чөлөөлнө
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.