2111-р сар, 2026Бямба гараг

Багш нарын 4, 5 дугаар сарын цалинг Цагаан сарын өмнө татаад олгочихсон байна. Нийгмийн даатгалд ₮44 тэрбумын өр үүссэн

4 сар 17. 14:512 мин унших

Багш нарын 4, 5 дугаар сарын цалинг Цагаан сарын өмнө татаад олгочихсон байна. Нийгмийн даатгалд ₮44 тэрбумын өр үүссэн

​​​​​​​

Багш нарын цалинг 50 хувь нэмсэн гэж байгаа боловч бодит байдал дээр 20 хувиар нэмэгдсэн байгааг салбарын сайд нь өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцлов.

Тодруулбал багш нар шинэ ба хуучин гэсэн хоёр төрлийн цалинтай болсон бөгөөд нэмэгдэл цалинг хуучин цалингаас тооцож байгаа юм.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Боловсролын сайдын багц нь 5.3 их наяд төгрөг. Үүний 3.2 их наяд төгрөг нь багш нарын цалинд зориулагддаг. Багш нарын цалинг нэмэхээс өмнө буюу түрүү жилийн гүйцэтгэлээр багш нарын цалингийн сан 2.3 их наяд төгрөг байсан. Одоо бол 3.2 их наяд төгрөг болсон. Хэрэв багш нарын цалинг 50 хувиар нэмнэ гэвэл цалингийн сан нь мөн 50 хувиар нэмэгдэх ёстой. Цалингийн санг багадаа 1.3 их наяд төгрөгөөр нэмэх ёстой болох учраас төсвөө оруулж ир гэж би Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүний хувиар хэлж байсан. Гэтэл 618 тэрбум төгрөгөөр нэмнэ гээд тооцооллоо буруу оруулж ирсэн. 

Одоо 1.1 их наяд төгрөгийн цалингийн зөрүү гарчихсан. Би үхэхээр чи үх гэдэг шиг Цагаан сарын өмнөх цалингуудад 4, 5 дугаар сарынхыгаа татаад тавьчихсан байна. Ийм байж болохгүй.

Нийгмийн даатгалын шимтгэлээ байгууллагууд төлж чадахгүй байгаагаас жирэмсний амралтаа авах гэж байгаа багш нар декритээ авч чадахгүй, эмнэлэгт хэвтсэн багш листийн мөнгөө авч чадахгүй, энэ жил тэтгэвэрт гарах багш нар хуучин цалингаас тэтгэврээ тогтоолгох уу, шинээсээ юу гэх мэтчилэн ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. 

Өчигдрийн байдлаар нийгмийн даатгалаас надад ирүүлсэн мэдээллээр 44 тэрбум төгрөгийн өр үүссэн байгаа. Манай салбарын хоёр хүн тутмын нэг нь байгууллага нь төлж чадахгүй байгаагаас нийгмийн даатгалын шимтгэлээ өгч чадаагүй байна. Ингэснээр гадагшаа явъя гэхэд виз олгохгүй, цалингийн зээл авах боломжгүй байна. 

Ерөнхий сайд өчигдөр эдгээр нөхцөл байдалтай танилцаад ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуул гэж чиглэл өгсөн. Би тооцоолол дээрээ сууж байна. 1.1 их наяд төгрөгийг яаж гаргах вэ гэдэг нь дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт байна.

Энэ жил 80 орчим сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах ёстой. Хөрөнгө оруулалтын зардал 500 тэрбум төгрөг, 1-5 дугаар ангийнхны үдийн хоолны зардал 360 орчим тэрбум төгрөг байгаа. Төсвийн тодотголоос өөр шийдэл байхгүй" гэлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.