2111-р сар, 2026Бямба гараг

Эхнэрээ зодсон иргэн Цагдаагийн шаардлага биелүүлээгүй учир резинэн сумтай буугаар буудсан

4 сар 20. 11:092 мин унших

Эхнэрээ зодсон иргэн Цагдаагийн шаардлага биелүүлээгүй учир резинэн сумтай буугаар буудсан

 

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй нь улмаас иргэн рүү үрлэн сумтай буугаар гал нээсэн гэх асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал 2026 оны дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнийн 01:56 минутад Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 23-р сургуулийн баруун талын байрны гадаа согтуу хүмүүс орилолдоод байна гэх дуудлага мэдээлэл иргэнээс ирсэн байна. 

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга Т.Баатар "Тухайн дуудлагын дагуу цагдаагийн авто эргүүлийн хоёр албан хаагч очиход дөрвөн хүн хоорондоо маргалдсан. Гэр бүлийн харьцаатай хоёр хүн эхнэрээ зодсон, газар хэвтүүлсэн байдалтай байсан. Хоёр алба хаагч очиж шаардлага тавьсан ч шаардлагыг эсэргүүцсэн.

Тухайн дуудлагыг өгсөн иргэн байрнаасаа гарч ирсэн ч иргэнийг эсэргүүцэж биед нь халдсан. Цагдаагийн алба хаагч ахин шаардлага тавьсан ч шаардлагыг биелүүлээгүй, үйлдлээ таслан зогсоогоогүй учир нэмэлт эргүүл дуудсан. 

Нэмэлт эргүүл ирэхэд ахин цагдаагийн албан хаагчийн биед халдсан. Нийт таван удаа анхааруулж шаардлага тавьсан ч тухайн иргэн үйлдлээ зогсоогоогүй учраас нэг удаа анхааруулж Цагдаагийн албаны тухай хуулийн 51-р зүйлд заасан тусгай хэрэгсэл болох резинэн сумтай бууг хэрэглэж, иргэний гуя хэсэгт оносон. Гуя нь шалбарсан учир 103 дуудаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Шарх аминаас холуур. Иргэн эмнэлэгт байгаа. Зөрчлөөр шалгана" гэв. 

Биедээ халдуулсан гэр бүлийн хүн нь одоогоор гомдол мэдүүлээгүй байгаа аж. Зөрчил гаргасан этгээд нь хоёр цагдаагийн албан хаагч болон эмэгтэй, эрэгтэй хоёр иргэнд халдсан байна. Тухайн иргэний гуяны шарх аминаас холуур гэв. 

Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн албан хаагч долоон төрлийн нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй байдаг аж. Үүнд гав, бороохой, хүлэг, ороох цамц, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу шүршүүр, резинэн болон хуванцар сумтай буу, цахилгаан гүйдлээр цохигч ордог байна. Уг тусгай хэрэгслүүдийг өөрийн болон бусдын амь насанд халдсан үйлдлийг таслан зогсоох зэрэг 11 тохиолдолд ашигладаг аж. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.