2111-р сар, 2026Бямба гараг

"Амьгүй донорын зөвшөөрлийг гэр бүлийн 1-3 гишүүнээс авдаг байсныг гурав гэж тусгасан"

4 сар 21. 17:301 мин унших

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор байнгын хорооны гишүүд асуулт асууж байна

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор байнгын хорооны гишүүд асуулт асууж байна. Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Амьгүй буюу тархины үхэлтэй донорын зөвшөөрлийг хуульд зохицуулж өгсөн. Өмнө нь гэр бүлийн гурав хүртэлх гишүүн зөвшөөрвөл гэж тусгасан байсан. Өөрөөр хэлбэл нэг гишүүн ч зөвшөөрч болно. 

Одоо бол хуульд гурван хүний зөвшөөрлийг авна гээд яг заасан байгаа. Нөгөө талаар иргэд амьд сэрүүндээ би донор болно гээд И-Монголиагаар ороод бүртгүүлэх боломж нээгдэж байгаа.

Одоогийн байдлаар 6500 орчим хүн донор болох бүртгэлээ авчихсан байна" гэв. 

Түүнчлэн тархи нь үхсэн ч бусад эрхтэн нь ажиллагаатай байгаа бол амьгүй донор гэж нэрлэх нь зөв үү гэсэн асуултад "Тархины үхэл нь биологийн үхэл. Дэлхий нийтээр мөрдөж буй хэллэг.

Тархиндаа гэмтэл авсан хүн 2-3 минутын дараа амьсгал, зүрх нь зогсдог. Үүнийг эмийн аргаар ажиллуулж байж донор болгох үйл ажиллагааг явуулдаг" гэсэн мэдээллийг ажлын хэсгээс өгөв. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

549

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.