2111-р сар, 2026Бямба гараг

Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо

4 сар 22. 11:052 мин унших

Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо

​​​​​​​

Голомт банк дэлхийд 800 сая гаруй хэрэглэгчтэй Apple Pay төлбөрийн системд картаа холбох боломжийг нэвтрүүлж, iPhone, Apple Watch, Mac болон iPad ашиглан төлбөр тооцоогоо хялбар гүйцэтгэх цоо шинэ боломжийг өөрийн харилцагчдадаа арилжааны банкнуудаас анхлан олгосон байдаг. Apple Pay төлбөрийн хэрэгсэлд өмнө нь зөвхөн Mastercard болон Т брэндийн картыг холбох боломжтой байсан бол одооноос эхлэн Visa брэндийн картыг холбох шийдлийг шинээр нэвтрүүллээ. Ингэснээр Голомт банкны харилцагчдын хувьд Apple Pay-д холбох боломжтой картын сонголт илүү өргөн болж байна. Голомт банк нь арилжааны банкнуудаас Visa брэндийн кредит болон дебит картыг өөрийн харилцагчдадаа хамгийн олон төрлөөр хүргэж буй. Үүнд биет картаас гадна онлайнаар идэвхжүүлэн ашиглах боломжтой виртуал карт ч багтана.

 

Та Apple Pay-дээ Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглахыг хүсвэл юун түрүүнд ЭНД дарж, картуудын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцаад шинэ картаа захиалаарай. Харин картаа захиалсны дараа SocialPay аппликэйшнээр дамжуулан Apple Pay-д картаа холбох юм.

 

сонин mn

Мөн Голомт банкны зүгээс шинээр Visa картаа Apple Pay-д амжилтай холбосон харилцагчдад дараах урамшууллаар бэлэг барьж байна.сонин mnсонин mn

 

Анхны гүйлгээний урамшуулал

 

SocialPay аппликэйшнээр шинэ харилцагч болоод Visa брэндийн Виртуал дебит картыг үнэ төлбөргүй идэвхжүүлэн картаа Apple Pay-д холбож, анхны гүйлгээгээ хийсэн харилцагчид шууд 10,000₮-ийн урамшуулал авах боломжтой.

 

Flash Deal

 

Apple Pay-д Visa картаа холбосон харилцагчид автоматаар 10,000 лояалти оноо бэлэглэнэ. Та оноогоороо 2026.05.29-нд зохион байгуулагдах “Flash Deal”-д оролцон Apple брэндийн бүтээгдэхүүн болон Universe картын merch бүтээгдэхүүнийг авах 4 харилцагчийн нэг болоорой. Та Apple Pay-д үйлчлэх Анхны гүйлгээний урамшуулал болон Flash Deal урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг SocialPay аппликэйшний “Лояалти” цэсээс харах боломжтой.

 

Харин Голомт банкны ПОС дээр болон онлайнаар Apple Pay ашиглан төлбөр төлөх заавартай танилцах бол ЭНД дарна уу.

 

Apple Pay-ийн тухай: Apple Pay нь дэлхийн 90 орчим оронд хэрэглэгддэг хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл юм. Та Монголд төдийгүй дэлхийн хаана ч явсан Apple Pay тэмдэглэгээ байршсан худалдаа, үйлчилгээний байгууллагад Apple Pay-ийг ашиглан хормын дотор, зөвхөн нэг үйлдлээр төлбөрөө төлөх боломжтой. Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас аваарай.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ

769

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ

1 306

Оюу толгойн ногдол ашгийг ард түмэн бид ам.доллараар авъя!

“Алаагүй баавгайн арьсыг арав хувааж булаацалдана” гэж ярьдаг шиг аваагүй байгаа Оюу толгойн ногдол ашгийг бэлнээр авъя, хуримтлалдаа хийе, томоохон төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлье гэсэн санал дээр нийгэм талцаж байна. Нийгэм ч юу байхав дээ, ард түмний хувьд дийлэнх нь санал нэгтэйгээр уг ногдол ашгийг хувь, хувийнхаа дансанд авъя л гэж байгаа юм

1 253

Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо

Санхүүгийн хүндрэлд орсон иргэд хэрэглээний зээлийнхээ хугацааг нийт 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арваннэгдүгээр сарын 3-ны хуралдаанаараа эл шийдвэрийг гаргасан. Сунгалт нь банк нэмэлт зээл олгохгүйгээр зээлд бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд хамаарна. Ийм үед өр, орлогын харьцааны хязгаарлалтыг мөрдөхгүй гэв. Өөрөөр хэлбэл, орлого нь буурсан зээлдэгч сарын төлбөрөө бууруулж, хугацаагаа уртасгах боломж нээгдэх юм байна. Мөн хуралдаанаар бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээсэн

1 370400256365b9db8d707224

ҮНЭ ХАНШ: Гурил, сүү, өндөг, төмс, лууван, ногоон цай, шатахуун, дизелийн үнэ нэмэгджээ

Улаанбаатар хотод 2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.2 хувиар, өмнөх 7 хоногоос 2.0 хувиар тус тус өссөн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. Үнийн өсөлтөд гурил, сүү, өндөг, ногоон цай, төмс, лууван, шатахуун, дизель үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Захуудад үхрийн мах ястай нь нэг килограмм нь 27,000-37,800 төгрөгийн үнэтэй байгаа бол ясгүй цул нь 29,000-42,800 үнэтэй байна

1 622


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.