2111-р сар, 2026Бямба гараг

Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна

4 сар 22. 11:301 мин унших

Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна

Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээг  4 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулж буй. Эдгээр өдрүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, эрх зүйн орчин, хэрэгжилтийн өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагыг танилцуулахын зэрэгцээ түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж байна.

“Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээний үеэр дулааны тавдугаар цахилгаан станц төслийн ажлын явцын талаар танилцууллаа.

ДЦС-5 төсөл нь Улаанбаатар хот болон төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байна. 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны хүчин чадалтай уг төсөл нь импортын хамаарлыг бууруулж, дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулахын зэрэгцээ дэвшилтэт технологиор байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах давуу талтай. Төслийн талбай бэлтгэх, барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл эхэлсэн бөгөөд 2026–2027 онд үндсэн барилга угсралт, тоног төхөөрөмжийн угсралтын ажлууд үе шаттайгаар хэрэгжинэ. Станцыг 2028 он хүртэл үе шаттай ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Салбар хуралдаан 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.