2111-р сар, 2026Бямба гараг

Д.Батбаяр: Нийслэлд 1915 хэсгийн ахлагч бий, ИТХ эдгээр хүмүүстэй 29 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ

4 сар 23. 14:052 мин унших

Хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийг ч хийсэн. Гэвч өнөөдрийг хүртэл төслөө өргөн барих цагаа авч чадаагүй байна.

УИХ-ын гишүүн Д.Батбаяр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын удирдлагын тухай хууль бллон Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг санаачилжээ.    

Тэрээр дараах мэдээллийг өглөө.

-2026 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр нэг сэдэв олны анхаарлыг татсан. Нийслэлд 1915 хэсгийн ахлагч бий. Улаанбаатар хотын ИТХ эдгээр хүмүүстэй 29 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ. Энэ асуудалтай холбоотойгоор таван гишүүн хуулийн төслөө өргөн барихад бэлэн боллоо. Би санаачлан, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, Ж.Золжаргал нар хамтран ажиллав. 2026.03.31-ний өдөр хуулийн төслийн нийт бүрдүүлбэрийг хангаж, УИХ-ын Тамгын газарт өглөө.

Хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийг ч хийсэн. Гэвч өнөөдрийг хүртэл  төслөө өргөн барих цагаа авч чадаагүй байна. 

Хэсгийн ахлагч нарыг улс төрийн зэвсэг болгохгүйн тулд энэ хуулийн төслийг боловсруулсан. Үндсэн хуульд Монгол Улсын нэгжийг аймаг, нийслэл, дүүрэг, хороо, бага гэж ангилдаг. Нэгжийн тухай ямар ч ойлголт байхгүй. Гэтэл МАН нэгж бий болгоод, мөнгө төсөвлөн, эрх үүрэг оноосон нь Үндсэн хууль зөрчсөн. Энэ хийдлийг арилгахаар хуулийн төсөл боловсруулав. 

Хоёрдугаарт, хэсгийн ахлагч нар Иргэний хуулийн дагуу гэрээ байгуулж, урамшуулал авдаг. Тэд иргэдтэй хамгийн ойр ажилладаг.  Монгол Улсын төр иргэдэд нийт 2500 орчим үйлчилгээ үзүүлдэг. Үүний 1260 нь И-Монголиад буюу цахим руу шилжжээ. Ийм нөхцөлд хэсгийн ахлагч нарыг цаашид ажиллуулах нь эрсдэлтэй. 

Иргэдийн хувийн мэдээлэл хамгийн эрхэм зүйл. Гэтэл хэсгийн ахлагч нар иргэний нууцад эрсдэл учруулж байна. Үүнийг засах шаардлага байна. 

Гуравдугаарт, хэсгийн ахлагчийг сонгох, ажил үүргээр хангах, гэрээг цуцлах нь хорооны засаг даргын мэдэлд бий. Энэ нь улс төрийн нөлөө орох өндөр эрсдэлтэй болсныг харуулна. Энэ хуультай дагалдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд мөн нэмэлт өөрчлөлт оруулна. 

УИХ-ын дарга С.Бямбацогт хуулийн төслийг өргөн барих цаг бидэнд өгөхгүй бол бидний таван гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуулийн төслөө өргөн барина. Өөр гарц үлдээгүй. Хуулийн төслийг өргөн барьсан хэвээр нь баталбал жилд 20-30 тэрбум төгрөг хэмнэнэ. Засаг захиргааны хамгийн анхны нэгж болох хороонд өөрчлөлт оруулах шаардлага үүснэ.

Зарим хороо 20-30 мянган өрхөд үйлчилдэг. Зарим нь цөөн өрхтэй гэв.           

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

395

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

599

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

569


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.