2111-р сар, 2026Бямба гараг

Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө

4 сар 24. 10:462 мин унших

Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө

Туулын хурдны зам төслийг гүйцэтгэгч Хонконгийн "ХаоЮань групп" ХХК-д нийслэлийн төсвөөс ₮500 тэрбумыг хэрхэн өгсөн тухайгаа хотын дарга Х.Нямбаатар тайлбарлав. 

Тэрбээр "Туулын хурдны замын 500 тэрбум төгрөг хүн бүхэнд оньсого мэт байна. Гүйцэтгэгч компанид гэрээний дагуу банкны баталгаа, олон улсын давхар даатгалын дагуу бид нар шахаж байгаад 500 тэрбум төгрөгийг өгсөн. Олон улсын FIDIC silver book-р энэ гэрээг хийсэн. Бараа материалын үнэ өсөх, ханшийн зөрүүгийн эрсдэлүүдийг хоёр тал ээлжилж, хувааж авдаг. Юанийн ханш өсвөл бид, шатахуун, битум, цементийн үнэ өсвөл айлын тал эрсдэлээ үүрнэ. Бидний шилжүүлж байгаа мөнгө банкны баталгаатай, нөгөө тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд олон улсын даатгалтай учраас энэ жил ажил явбал дахиад ч мөнгө өгнө. Бид мөнгө өгсөн өдөр бүрээр юанийн эрсдэлийг бууруулж байгаа юм.

Ажил гүйцэтгэх толгой компанийн салбар шинэ компанийг Монголд байгуулж, УБЕГ-т бүртгүүлэн банкны баталгаа байршуулж тухайн компанийн дансаар мөнгөө авч байгаа. Авсан мөнгөөрөө бүх кэмпийг барьж, тоног төхөөрөмжүүдийг татан, карьераа олборлоход бэлэн болж, зураг нь дуусаад өрөмдлөгөө хийж байтал төслийг зогсоосон. Эдгээрийг аваад үлдсэн мөнгө нь дансанд нь байдаг байлгүй.

Мөнгө угаах терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлийг ахалж байсны хувьд хэлэхэд тухайн компанийн дансанд орсон мөнгө хаашаа шилжсэнийг программаар гаргаж ирдэг. АТГ энэ асуудлыг яаралтай шалгаж, олон нийтэд танилцуулах ёстой" гэлээ.

Туулын хурдны замын ажилд энэ онд нийслэлийн төсвөөс ₮789 тэрбумын зарцуулахаар баталсан бол өнгөрсөн онд ₮538.6 тэрбумыг төсөвлөжээ. "Туулын хурдны зам” ОНӨААТҮГ-ын энэ оны үйл ажиллагааны зардал ₮1 тэрбум. Ингэснээр ₮1.3 их наяд гаруйг зарцуулах болоод байна. Харин өнгөрсөн онд төсөвлөсөн мөнгөний талаар хотын дарга дурдсангүй.

Нийслэлийн төсвийн 2.3 их наяд төгрөгөөр барих уг замыг иргэд эсэргүүцэж, Засгийн газраас хоёр дахь удаагаа зогсоогоод байгаа билээ.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.