2111-р сар, 2026Бямба гараг

Туулын зам хэрэггүй юм бол түгжрэл бууруулах аргаа зарлана уу, Ерөнхий сайд аа

4 сар 24. 11:413 мин унших

эр нь Төв зам буюу Энхтайваны өргөн чөлөө. Жишээ нь,

 

Улаанбаатар хотод зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ нэвт явж болдог ганцхан өргөн чөлөө байгаа. Тэр нь Төв зам буюу Энхтайваны өргөн чөлөө. Жишээ нь, Офицерийн тойргийн ойролцоо амьдардаг иргэн баруун тийшээ Эмээлт, цаашлаад Лүн явах яаралтай ажил гарлаа гэж бодъё. Тэгвэл сонголтгүйгээр Зүүн дөрвөн зам, Бөхийн өргөө, Сүхбаатарын талбай, Баруун дөрвөн зам, 10 дугаар хороолол, Нэгдүгээр хороолол, Таван шар гээд цаашаа явнаас өөр сонголт байхгүй. Баруунаас зүүн тийшээ шууд явъя гэсэн ч энэ замаараа л явна. Ядаж зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ нэвт явах боломжтой төв зам шиг авто замыг шинээр барихгүй л бол хотын түгжрэл 2020 он гэхэд тэг зогсолтод ойртоно гэж 2013 онд буюу хотын дарга Э.БатҮүлийн үед ярьж, өнөөдөр хэл ам болоод байгаа энэхүү Туулын хурдны замын төслийг эхлүүлсэн түүхтэй. Түүнээс хойш 13 жил өнгөрсөн ч нийслэлчүүд бид асуудлаа эртнээс шийдэх бус ярьж, шүүмжилсээр асуудал дотроо амьдарсаар байна. Улаанбаатарт болсон 1966 оны үерийн дараахан Ю.Цэдэнбал Туул голын урдуур явсан замыг барьж, хотын төвөөр дайрахгүйгээр баруунаас зүүн, зүүнээс баруун тийшээ нэвт зорчих боломжтой гэж үзэж байсан гэдэг.

Харин өнөөдөр голын хойгуур явсан хурдны замын асуудлыг нийгмээрээ хэлэлцэж байна. Товчхондоо нийслэлчүүдийн олонх нь энэхүү замыг хурдан барьчихаасай, ашиглалтад орчихвол хотын түгжрэл бага ч гэсэн буурах нь байна гэсэн хүлээлттэй байсан нь үнэн. Энэ өвөл, хаваржингаа ярьсан уг замын ашиг, үр өгөөжийг сохор, дүлий хүн ч мэдэхээр болтол нийгэм анхаарч байна. Энэхүү хурдны зам нь хотын зүүнээс баруун тийш Туул голын хойд эргээр дагаж тавигдах ба нийт 33 орчим км үргэлжлэхээр төлөвлөгдсөн. Баянзүрхийн товчоо, Налайхын уулзвар орчмоос эхэлж Скай Резорт орчим, Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүрний хойд талаар үргэлжилж Сонсголонгийн гүүр, Био комбинат чиглэл рүү салж, улмаар 22ын товчоотой холбогдох ба 46 эгнээтэй байхаар зураг төсөлд нь тусгагдсан. Замын трассын дагуу голын урсац болон бусад замуудтай огтлолцох хэсэгт олон түвшний уулзвар, орц, гарц, гүүрнүүд, хамгаалалтын далангууд баригдана. Энэхүү төсөл хэрэгжсэнээр хотын зүүнээс баруун, баруунаас зүүн тийш зорчих иргэд хотын төв рүү орохгүйгээр шууд энэ замаар явахад 45 дахин бага хугацаа зарцуулах бөгөөд "Босоо" болон "Хэвтээ" тэнхлэгийн хурдны замын сүлжээний гол хэсэг болох юм гэж миний олж уншсан танилцуулгад бичсэн байна.

Тийм болохоор үүнийг нийслэлчүүдийн 70 гаруй хувь нь хоёр гараа өргөөд дэмжиж байгаа. Ер нь судалгаа, тооцоогүй том төсөл яаж байх вэ дээ. Туулын хурдны зам Улаанбаатар хотыг дамжин өнгөрөх машинуудад л ашигтай гэж 30 хүрэхгүй хувь нь үзэж, улстөржиж байгаа. Энэ бол үгүй юм. Жишээ нь, баруун талаас хотын төв рүү орох машинууд Сонсголонгийн уулзвар, Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам, Яармаг, Уулын зам гэсэн замуудын алийг нь сонгох вэ гэж толгой гашилгалгүй шууд хурдны замыг сонгоод долоон орц гарц болон шинээр баригдах тойрог замын аль нэгээр нь явж очих газраа шууд очно. Эсрэгээрээ хотоос гарахдаа мөн адил. Эдгээр замуудын ачааллыг мэдэгдэхүйц бууруулна...

 

 

Э.МӨНХТҮВШИН

БҮТЭН НИЙТЛЭЛИЙГ https://tsahim.dnn.mn/login-ЭЭС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШААРАЙ.

ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

395

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

599

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

569


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.