2111-р сар, 2026Бямба гараг

НИТХ-ын дарга А.Баярыг 31 гишүүний 29 нь дэмжиж огцруулав

4 сар 28. 9:371 мин унших

НИТХ-ын ээлжит VII хурал

НИТХ-ын ээлжит VII хурал өчигдөр 10:00 цагт эхлэх товтой байсан ч АН-ын бүлгээс хэлэлцэх асуудлын хүрээнд буюу “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой шаардлага ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын дарга А.Баяр хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гаргасан юм. 

Ингэхдээ тэрээр алхаа ч цохилгүйгээр шийдвэр гаргасан тул "МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн заалтыг зөрсөн" хэмээн НИТХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүн гарын үсэг зурснаар ээлжит бус 11 дүгээр хурлыг Ж.Батбаясгалангаар удирдуулан эхлүүлсэн. 

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар хэлэхдээ, "А.Баяр даргыг огцруулахаар 34 төлөөлөгч гарын үсэг зурсан албан бичгийг өгсөн" гэв.

Ээлжит хуралдаанд санаатайгаар саад учруулсан, хурлаа хаяж явсан хэмээн А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцэж, тус хуралд оролцсон 31 гишүүний 29 нь дэмжсэнээр НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа. 

Эл хуралдаанд Хотын дарга Х.Нямбаатар нарын төлөөлөгчид оролцов. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.