2111-р сар, 2026Бямба гараг

НИТХ-ын даргын суудалд тодроод буй Д.Ихбаяртай танилц

4 сар 28. 12:272 мин унших

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд өчигдөр хуралдах ёстой байсан. Гэвч Ардчилсан Намын бүлгээс гаргасан саналын дагуу тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамжийг НИТХ-ын дарга А.Баяр гаргасан.

Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаан зарлаж, ажлаа хийхгүй байна хэмээн НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах тогтоолыг баталсан байна.

Ээлжит бус хуралдаанд МАН-ын бүлгийн 40 төлөөлөгчөөс 31 нь оролцож, 93 хувийн санаалаар буюу 29 төлөөлөгч гараа өргөснөөр А.Баярыг огцруулахыг дэмжсэн аж. Улмаар НИТХ-ын даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахаар болжээ.

Тэгвэл НИТХ-ын даргын суудалд залрахаар тодроод буй Д.Ихбаяр:

  • 2008–2009 онд “Их засаг” олон улсын их сургуульд гадаад харилцааны мэргэжилтэн
  • 2009–2013 онд “Их засаг” олон улсын их сургуулийн Лицей сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр Н.Учралтай ойрын хүн бөгөөд улс төрийн хувьд нэг баг гэгддэг. Мөн түүний багийн найз гэж ч яригддаг юм.
  • 2013–2014 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга,
  • 2014–2016 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ЖДҮДТ-ийн даргаар ажиллаж эхэлсэн байна. Түүний улс төрийн гараанд Баянгол дүүргээс сонгогдсон, АН-ын дарга асан С.Эрдэнэ нөлөө үзүүлсэн гэх мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл, түүний улс төрийн гараа Ардчилсан намаас эхлэлтэй.

Д.Ихбаяр нь НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Түүний оронд Ж.Сандагсүрэнг НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар томилсон байна. Түүнчлэн өчигдрийн ээлжит бус хуралдааныг төлөөлөгчдийн саналаар Ж.Батбаясгалан удирдан явуулсан бөгөөд НИТХ дахь АН-ын бүлгийн таван төлөөлөгч оролцоогүй юм.

Тэгвэл НИТХ-ын ажлын албанаас "Энэхүү хуралдаан нь хууль бус бөгөөд бид тайлбар заалттай мэдэгдэл удахгүй хийнэ" хэмээн мэдэгджээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.