2111-р сар, 2026Бямба гараг

Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

4 сар 28. 15:192 мин унших

Хурлын эхэнд тус компанийн 2025 оны санхүүгийн тайланг танилцуулсан

"Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр боллоо.

Хурлын эхэнд тус компанийн 2025 оны санхүүгийн тайланг танилцуулсан юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулжээ. Өнгөрсөн онд 1.8 тэрбум ам.долларын орлого олно гэж төлөвлөсөн ч 1.7 тэрбум ам.долларын орлого олжээ. Нүүрсний үнэ хоёр дахин унаж, 2025 онд сүүлийн зургаан жилийн хамгийн хямд түвшинд очсон нь томоохон сорилт болсныг тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу хэлж байлаа.

Мөн ЭТТ ХК 2025 онд 1.6 их наяд төгрөгийн татварыг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлж, цэвэр ашиг 1 их наяд 124 тэрбум төгрөг байна. Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-ийн шийдвэрээр уг ашгаас ногдол ашиг хуваарилахаар болсон. Тодруулбал нэгж хувьцаанд 65.55 төгрөг хуваарилах бөгөөд 1,072 хувьцаатай иргэнд татварын өмнөх дүнгээр 70,270 төгрөг олгогдохоор байгаа юм.

Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу "ТУЗ-ийн шийдвэрийн дагуу 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан ногдол ашиг олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж байна. 1,072 хувьцаатай иргэн татварын өмнөх дүнгээр 70,270, татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно. Иргэдэд нийт 208 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна" гэлээ.

ЭТТ ХК нь 2025 онд Монгол Улсын нүүрсний нийт экспортын 32 хувийг бүрдүүлжээ.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.