2111-р сар, 2026Бямба гараг

“Monestery tower” шүүхэд татагдлаа

4 сар 30. 10:172 мин унших

Хотын даргын шийдвэр маргаан дагуулж эхэлжээ. Хотын дарга Х.Нямбаатарын “Өмчөө буцаан авлаа” гэх мэдэгдлийн цаана

Хотын даргын шийдвэр маргаан дагуулж эхэлжээ. Хотын дарга Х.Нямбаатарын “Өмчөө буцаан авлаа” гэх мэдэгдлийн цаана гурван шатны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй эмийн үйлдвэрийн газрыг хүч хэрэглэн булаан авч, барилгыг нураан, дуудлага худалдаагаар зарсан гэх ноцтой асуудал үүсээд байна.

Өөрөөр хэлбэл, Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн талд гарсан гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байхад тухайн эмийн үйлдвэрийн газрын эрхийг өөр этгээдэд шилжүүлсэн гэх ноцтой маргаан юм. Уг маргаантай газарт “Эхлэл Групп”-ийн хэрэгжүүлж буй “Monestery Tower” барилгын төсөл эхэлж, захиалга авсаар байгаа нь асуудлыг улам хүндрүүлж, олон нийтийн анхаарлын төвд ороод байна.Тус маргаан Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа бөгөөд хотын захиргаанаас гаргасан хүсэлтийн дагуу удаа дараа хойшлогдсоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа юм. Улмаар шүүхээс “Monestery Tower” төсөл хэрэгжүүлэгчийг гуравдагч этгээдээр татан оролцуулах шийдвэр гаргасан нь уг төсөл өөрөө маргааны төвд орсныг илтгэж байна. Ийм нөхцөлд маргаан эцэслэн шийдэгдэхээс өмнө барилгын төсөл эхлүүлж, захиалга авах нь гүйцэтгэгч болон иргэдэд санхүүгийн бодит эрсдэл үүсгэж болзошгүй юм. Тиймээс шүүхийн шийдвэр гартал барилгын төслийг түр зогсоох, гэрээ байгуулах, захиалга авах, төлбөр хүлээн авахыг хориглох шаардлага үүсээд байна. Маргааны хүрээнд хотын удирдлагаас гаргасан шийдвэрүүд, ялангуяа Х.Нямбаатарын үед гарсан захиргааны шийдвэрүүд нь өмнөх шүүхийн шийдвэртэй нийцэж байгаа эсэх асуудал анхаарал татаж байна. Хэрэв эдгээр нь шүүхийн эцсийн шийдвэртэй зөрчилдөж байгаа нь тогтоогдвол холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгох, барилгын төслийг зогсоох, учирсан хохирлыг тогтоох зэрэг ноцтой эрх зүйн үр дагавар үүсэх юм. Одоогоор уг хэрэг шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд дараах гол асуудлуудын хүрээнд эцэслэн шийдвэрлэгдэхээр байна. Үүнд: • Газрын эрх шилжүүлсэн үйл явц хуульд нийцсэн эсэх • Захиргааны шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлтэй эсэх • Болзошгүй ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх Иймд шүүхийн эцсийн шийдвэр гартал холбогдох үйл ажиллагааг хязгаарлах, гаргасан захиргааны шийдвэрүүдийг нягтлан шалгах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь цаашид ижил төрлийн маргаанд хууль, шүүхийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх жишиг тогтоох ач холбогдолтой юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.