2111-р сар, 2026Бямба гараг

БАЙР СУУРЬ: 1072 хувьцааны талаар иргэд юуг өгүүлэв

4 сар 30. 13:062 мин унших

Үнэлгээ хийсний дараа нэгж хувьцааны үнэлгээг тогтоож байж нээлттэй болгох ажлыг ярих ёстой. Бидний зорилт бол энэ ондоо багтааж нээлттэй хувьцаат компани болох юм



Өнөөдөр 1072 хувьцааны ноогдол ашгийг олгоно. 

Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу: Эрдэнэс Тавантолгой ХК 2025 онд 30.3 сая тонн нүүрс олборлож, 28.7 сая тонн нүүрс борлуулсан. Нүүрсний үнэ сүүлийн зургаан жилээр авч үзэхэд хамгийн доод хэмжээнд нөхцөл байдал хүндрэлтэй байсан ч биет хэмжээ болон борлуулалтын хэмжээг бууруулахгүйгээр өөрсдийн зардлаа хэмнэх бодлого баримталж ажилласан. Үүний үр дүнд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Компанийн тухай хуульд заасны дагуу ТУЗ-ийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар болсон. Нэгж хувьцааг 65 төгрөгөөр тооцсон. 1072 хувьцаатай иргэд татварын дараах дүнгээр 63 мянга 242 төгрөг авна. Энэхүү мөнгийг энэ сарын 30-нд олгоно.

Манайх Эрдэнэс Монгол нэгдэлтэй хамтран нээлттэй компани болох ажлаа шат дараатайгаар хийж байна. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компанийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд олон улсын хөндлөнгийн аутид оруулсан. Энэхүү ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна. Үүнийг ирэх зургадугаар сард дуусгахаар төлөвлөж байгаа. Нөгөө талд ордын нэгдсэн ТЭЗҮ-ийг батлуулах ажлаа эхлүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн. Энэ сард ордын нэгдсэн ТЭЗҮ-ийг батлагдана. Эдгээр ажил дууссаны дараа хөрөнгийн болон бизнесийн үнэлгээг хийнэ. 1072 хувьцаатай иргэдийн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 2012 оноос хойш өөрчлөгдөөгүй, 933 төгрөг хэвээр байгаа. Балансын үнэлгээгээр аваад үзэхэд энэ тоо хоёр дахин өсөх боломжтой. Үнэлгээ хийсний дараа нэгж хувьцааны үнэлгээг тогтоож байж нээлттэй болгох ажлыг ярих ёстой. Бидний зорилт бол энэ ондоо багтааж нээлттэй хувьцаат компани болох юм.

Нөгөөтээгүүр заавал ярих ёстой асуудал бий. Манай хөрөнгийн зах зээл жижигхэн. Монгол Улсын иргэдийн  ззэмшиж буй нийт гурван тэрбум хувьцаа хөрөнгийн зах зээл дээр нэг дор ороход хүндрэлтэй. Иймээс олон талаар тооцож нээлттэй болгох шаардлагатай.

Тэгвэл иргэдийн  1072 хувьцааны талаарх "БАЙР СУУРЬ"-ийг сонслоо. Ахмад настангуудын хувьд 1072 хувьцаагаа 1 сая төгрөгөөр зарсан гэгддэг. Харин 30-аас дээш насныханы зарим нь оюутан ахуй цагтаа сургалтын төлбөртөө суутгаж байсан зэргээс үүдэж хувьцаагүй хэмээж байлаа. Мөн хүүхдүүдийн 1072 хувьцааны ноогдол ашгийг эцэг эх нь захиран зарцуулдаг гэж ярилаа.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.