2111-р сар, 2026Бямба гараг

"FIFTY" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн үргэлжилж байна

4 сар 30. 15:072 мин унших

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн



Зураач Л.Амарсанаа-гийн 5 дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд Энэхүү үзэсгэлэнд 50 ширхэг усан будаг,  50 ширхэг зураасан зураг, 50 ширхэг каллиграф болон бусад төрлийн бүтээлүүд нийтдээ 150 орчим бүтээл дэлгэгджээ.

Тэрээр 1994–1999 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, профессор багш Я.Оюунчимэгийн урланд суралцаж, зураасан зургийн мэргэжлийн боловсрол эзэмшсэн. Түүний багш Я.Оюунчимэг нь Монголын зураасан зураг, усан будгийн нэрт мастер бөгөөд олон шавь бэлтгэсэн, улсын сан хөмрөгт бүтээлүүд нь хадгалагдсан нэр хүндтэй уран бүтээлч юм.

Үзэсгэлэнгийн онцлог нь:

• Оюутан үеэс эхлээд өнөөг хүртэлх 30 жилийн уран бүтээлийн дээжийг багтаасан

• Зураасан зургийн төрөл бүрийн техник, арга ажиллагааг харуулсан

• Төмөр бар, модон бар, хулдаасан бар, монотип, бэхэн зураг, уран бичлэг зэрэг өргөн хүрээтэй төрлүүдийг нэг дор цогцлоосон Л.Амарсанаа уран бүтээлдээ багшаасаа өвлөсөн арга барил, зохиомжийн шийдэл, дүрслэлийн онцлогийг шингээж, цаашид залуу үе, оюутнуудад зураасан зургийн урлагийн үнэ цэнэ, мэргэжлийн давуу талыг таниулахыг зорьж байна. Түүнчлэн тэрээр дотоод, гадаадын 20 гаруй оронд зохион байгуулагдсан үзэсгэлэн, арга хэмжээнд оролцож, Монголын дүрслэх урлагийг олон улсад сурталчлахад бодит хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм.

Хаана: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-1, Монголын Урчуудын Эвлэлийн АРТ ГАЛЕРЕЙ.

Хугацаа: 2026. 04. 21- 30

Утас: 11327474

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно

Монголын утга зохиолын ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал болох "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр өөрийн бие даасан “МОНГОЛ НАЙРАГ” уран бүтээлийн шоу тоглолтоо 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Соёлын төв өргөөнд толилуулахаар боллоо. “Монгол найраг” тоглолт зүгээр нэг шүлгийн үдэш биш, орчин үеийн тайзны энтертайнмент шийдлийг үндэсний өв соёлтой хослуулсан, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, омогшил төрүүлэх томоохон хэмжээний арт-шоу юм. Ардын уран зохиолч Б.Догмид тэргүүтэй эрхмүүд тус тоглолтыг Монголын соёл урлагийн амьдралд тохиож буй нэгэн том үзэгдэл хэмээн онцолж байна. Зөвхөн "МОНГОЛ НАЙРАГ" тоглолтын тайзнаас мэдрэх 150 минутын гайхамшиг: Тоглолтыг найруулагчид үзэгчдийг нэг ч секунд уйдхааргүй, сэтгэл зүрхний гүн рүү хөтлөх өвөрмөц хөтөлбөртэйгөөр бэлтгэжээ. Тайзнаа: Монгол үндэстний бахархал: Хөлгөн туульсын сүр жавхлант хайлаан, ардын язгуур урлагийн сор болсон үзүүлбэрүүд амьд хөгжмийн хэмнэл дор уусан нэгдэнэ. Шилдэг уран бүтээлчдийн нэгдэл: Салбар бүрийн тэргүүлэгч, үзэгчдийн хайртай зочин уран бүтээлчид урилгаар оролцож, үзэгчдэд гэнэтийн бэлэг барина

651

Дуучин Б.Замбалгарав "Цаг хугацаа" цомгоо гаргалаа

Дуучин Б.Замбалгарав бие даасан анхны цомгоо "Цаг хугацаа" нэртэйгээр гаргажээ. Цомогт "Танихгүй дүр", "Зүүд", "Зөвхөн чи", "Цаг хугацаа" гэхчилэн найман уран бүтээл багтсан бөгөөд "Spotify", "Apple Music" зэрэг хөгжмийн платформуудад байршжээ

880

“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ

Монголын кинотеатруудын менежментийн холбооноос кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгож буй Монгол уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог төдийгүй тухайн уран бүтээлүүдийн долоо хоног, нэг сар, улирлын үзэлт болон нийт үзэгчдийн тоог гаргаж, олон нийтэд танилцуулдаг. Тэгвэл тус холбооноос өнгөрөгч аравдугаар сард нээлтээ хийсэн “ОВГОР” уран сайхны киноны 30 өдрийн үзэгчдийн тоог танилцууллаа

811

Дуучин Наагий Монголын сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аясаар амилуулсан пянзаа танилцуулна

​​​​​​​ Дуучин Наагий Монголын хөгжмийн урлагийн алтан фондод багтсан, үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунуудыг жазз хөгжмийн хэв маягаар шинэчлэн найруулж, шинэ пянз бүтээлээ. Тэрээр энэхүү пянзаа Монголын жазз хөгжмийн нэрийн хуудас болсон “Баянмонгол” чуулгатай хамтран бүтээсэн бөгөөд хуучны танил аялгууг орчин үеийн хөгжмийн шийдэлтэй хослуулж, залуу үеийн сонсогчдод шинэлэг, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьжээ. Монголын хөгжмийн өв соёлыг хадгалан үлдээхийн зэрэгцээ цаг үеийн хөгжмийн чиг хандлагатай уялдуулан шинэ үеийн сонсогчдод хүргэх энэхүү бүтээл нь дуучин Наагийн уран бүтээлийн нэгэн шинэ алхам болж байна

1 393

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслол боллоо

Нийслэлийн Улаанбаатар театр үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын сэдэвт дуу, дан хөгжмийн шилмэл бүтээлүүдийг нэгтгэсэн “Улаанбаатар” пянз, мөн тус театрын түүхийг өгүүлэх баримтат киноны нээлтийн ёслол боллоо. Тус театр нь дэлхийн соёлт хотуудын жишгээр нийслэл хотын дуу хоолой, соёлын нандин өвийг хадгалах зорилгоор энэхүү пянзыг анхлан бүтээжээ. Цомогт монголын үе үеийн нэрт хөгжмийн зохиолч, сод яруу найрагчдын зүрх сэтгэлээс ундран гарсан, хотын соёл, хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон шилдэг бүтээлүүд багтсан байна. Уг төслийг Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн "Үндэсний соён гэгээрлийн түвшнийг нэмэгдүүлэх, үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх" зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. Энэ нь соёл, спорт, аялал жуулчлалын “Улаанбаатар брэнд”-ийг бий болгож, гадаад, дотоодын жуулчдад зориулсан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм

1 240

Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай

Уламжлалт бүтээл ба шинэ зохиомжийн огтлолцол “МОНГОЛ” тоглолт “Алтайн магтаал”-аар эхэлж, түүний дараа “Жангар” туулийн хэсэг үргэлжилсэн нь баруун монголын магтаал, тууль хайлах уламжлалыг тоглолтын эхлэлд онцолсон сонголт байв. “Жангар”-ын хэсгийг Торгууд, Шинжаан, Халимаг аялгууны шинжийг хослуулсан хувилбараар товшуур, морин хуурын хамсраатай хайлсан нь туульсын уламжлалыг өргөн хүрээнд төлөөлүүлэхийг зорьжээ

813


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.