-ЖИЛИЙН 30 ТЭРБУМЫН ТӨСӨВТЭЙ ГХЯ ГАДНА ФАСАДАА 4 ТЭРБУМААР ШИНЭЧИЛСЭН БАЙНА-
Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл гэх мэт эмэгтэйчүүдийг Б.Батцэцэг сайд “Миний, нөхрийн компанид эрх зүйн хамааралгүй хүмүүс...” гэж өөрөөсөө холдуулах гэж үзэв. Б.Батцэцэг сайдын компаниас өөр газар ажиллаж байгаагүй, төрд ажилласан ямар ч түүхгүй иргэн Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл нарт гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компанийн толгойд гарч зайдлах хүч, нөлөө хэтээсээ байхгүй. Ард нь сайдын нөмөр байсан учраас тэд төрийн онцгой компанийг базаж, хэдэн арван тэрбумын тендерийг ямар ч шалгаруулалтгүй хийсэн гэдгийг наад захын хэн ч ухаад, олоод харчихна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн балаг Гадаад харилцааны яам руу чиглэлээ. Өөрийнх нь хэвлэх үйлдвэрүүд төсвөөс ханатлаа тендер авч, сүүлдээ бүр төрийн онцгой объект болох гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчтэй компанийг “эзэрхэж”, татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар урсгаж байгааг хэвлэлүүд баримтаар баталгаажуулсаар байна.
Гэтэл өчигдөр Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргаадахжээ. Мэдэгдэлд нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэх агуулга орсныг одоо хэлж өгье. Нөгөө “юун гуя” гэдэг шиг л болоод явчихлаа. Тодруулбал, “...Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гадаад харилцааны яамнаас их хэмжээний санхүүжилтийг холбогдох этгээдийн хамаарал бүхий компанид шилжүүлсэн гэх агуулгатай мэдээлэл түгээд байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, нотлогдоогүй бөгөөд нэр төр, алдар хүндэд халдсан шинжтэй гэж үзэж байна...” гэжээ.
Энд хоёр ноцтой агуулга байгааг тайлбарлах ёстой.
Эхнийх нь, “Гадаад харилцааны яамнаас их хэмжээний санхүүжилтийг холбогдох этгээдийн хамаарал бүхий компанид шилжүүлсэн” тухай.
Ухаад үзвэл, Гадаад харилцааны яамнаас УБЕГ-тай хамтран, энэ газраар дамжуулан 62.2 тэрбум төгрөгийг 2024 оноос эхлэн он дамжин “Төрийн үнэт цаас хэвлэл” компани руу шилжүүлсэн тухай шилэн дансны мэдээллүүд ил болоод байгаа юм. 2024 оны нэгдүгээр сард 1 тэрбум, хоёрдугаар сард 16 тэрбум, гуравдугаар сард 358 сая гэх мэтээр зөвхөн тухайн онд л гэхэд 32.8 тэрбумыг шилжүүлсэн баримт байна.:
Дашрамд, “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл нарын гарын хүмүүс нь ээлжлэн удирддаг, бараг л төрийн нэртэй хувийн компани болсон гэж учир мэдэх улс ярьцгаадаг.
Гадаад яамны мэдэгдлээс анзаарч харах ёстой хоёр дахь агуулга бол “нэр төр, алдар хүндэд халдсан шинжтэй гэж үзэж байна” гэсэн өгүүлбэр.
Гадаад харилцааны яам хувь сайдынхаа нэр төрийг шууд хамгаалжээ. Бүхэл бүтэн улсын гадаад бодлого хариуцдаг бодлогын том яам хувь хүний нэр хүнд, хувийн асуудлын өмнөөс ийнхүү мэдэгдэл гаргах нь ёс зүйгүй ичгэвтэр, монгол төрийн алба гэдэг хувь хүний компани мэт хөдөлдөг болтлоо дордсоны тод жишээ юм.
Гадаад харилцааны яамны өчигдрийн мэдэгдлийг харахад төрийн яам нь сайд Б.Батцэцэгийн хууль бус үйлдэлд хамжигч, хамтрагч гэж харагдахаар, тийм хардлага төрүүлэхүйц байна. Тиймээс Гадаад харилцааны яамны шилэн дансыг бүр тогтож сайн харах шаардлагатай болж таарлаа. Энэ яамнаас ямар мөнгө Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий гэгддэг компаниудын данс руу шилжсэнийг уншигч танд баримттайгаар хүргэе.

Баримт 1: Гадаад харилцааны яамнаас Б.Батцэцэгийн хүүгийн компани рүү мөнгө шилжүүлжээ
Гадаад харилцааны яамнаас 2025 онд “Ви Эс Эм” ХХК руу “хүлээн авалтын хэрэглээний бараа орлогоос худалдан авав” гэсэн утгайгаар 18.9 сая, 2025 онд 29.1 сая нийт 48.096 сая төгрөг шилжүүлжээ. Хамгийн ноцтой нь “Ви Эс Эм” ХХК нь Б.Батцэцэгийн хүү Г.Соджамцын үүсгэн байгуулсан компани. Гадаад харилцааны ажил үйлчилгээг хүүгийнхээ компаниар гүйцэтгүүлдэг нэг жишээ энэ байна.
Дашрамд дурдахад, “Ви Эс Эм” ХХК-ийн хувь эзэмшигч Баярсайхан овогтой Сувдмаа нь “Жордан топпен трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал. “Жордан топпен трейд” бол Төрийн өмчит “Төрийн үнэт цаас хэвлэл” компаниас шилэн дансны баримтаар 2024 онд 23.1 тэрбум, 2025 онд 11.9 тэрбум, 2026 онд одоогийн байдлаар 6.5 тэрбум төгрөгийг тендергүйгээр шилжүүлэн аваад байгаа компани. Ямар ч оффисгүй, түүхгүй, айлын хаяг дээр байдаг компани төрийн компанид хэдэн арван тэрбумын бараа үйлчилгээ нийлүүлсний цаана хэн байгааг АТГ онцгойлон шалгах ёстой. Харамсалтай нь ийм ил тод баримт дэлгэгдэж, Үндэсний аудитын газар ноцтой зөрчлүүдийг нь нэг бүрчлэн илрүүлчихээд
байхад хууль, цагдаа, АТГ, төрийн томчуудын аль нь ч ганц үг ганхийхгүй суугаа нь хачин. Ингээд харахаар Гадаад харилцааны сайдын ард маш том нөмөр, хүч зогсож, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж буй сайд эмэгтэйг хаацайлаад байгаа юм биш биз гэсэн хар эрхгүй төрж байна.

БАРИМТ 2: Жилийн 30 тэрбум төсөвтэй ч 5 тэрбумаар гадна тохижилт хийдэг баавартай яам
Гадаад харилцааны яамны мэдэгдэлд “..Батлагдсан төсөв 2024 онд 29.4 тэрбум төгрөг, 2025 онд 33.7 тэрбум төгрөг, 2026 онд 27.9 тэрбум төгрөг. 30 хувь нь цалингийн зардал, 70 хувь нь үйл ажиллагаа болон урсгал шилжүүлгийн зардалд зарцуулагддаг” гэж онцолжээ.

Гэтэл тус яам жилийн 30 орчим тэрбумын багахан төсвөөсөө тэрбум тэрбумаар гадна тохижилт нэрээр урсгаж байгаа баримтыг шилэн данснаас оллоо. 2024 онд тус яамны фасадны их засварыг 4 тэрбумаар хийхээр тендер зарлаж, “Огторгуйн цамхаг” гэх компани шалгарч хийжээ. Энэ компани Гадаад яамны үүдийг засварлаад зогсохгүй тив дамнан, Женевт очиж тэнд байгаа Монголын элчин сайдын яамны засварыг 1.1 тэрбум төгрөгөөр хийсэн байх юм.
Өөр ч бас ийм кейс байна. Нью-Йорк дахь байнгын төлөөлөгчийн газрын үүдийг 2024 онд 651 сая төгрөгийн төсвөөр “Оптимайз эйр” ХХК зассан байдаг юм байна. Мөн дараа жил нь бүр 4.6 тэрбумын засварын ажил нэрээр уг компани руу нийт 4.5 тэрбум төгрөгийг шилжүүлжээ. Зөвхөн энэ хоёр тохижилт, засварын өртөг нийлээд 10 орчим тэрбум төгрөг болчихож байна. Өөр улсууд дахь Элчингийн байрны засварын мэдээллүүдийг энд оруулбал дуусахгүй.

Энэ мэтээр шилэн дансны мэдээллийг нягталбал баримтууд хөвөрсөөр байх нь. Хүүгийнхээ компаниар яамны ажил хийлгэж, хэвлэх үйлдвэрийнх нь захирлууд эзэн суусан төрийн компанид тэрбум тэрбумаар шилжүүлэг хийдэг сайд эмэгтэй өчигдөр зарим хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.

Б.Батцэцэг сайдын худлаар дүүрэн дээрэнгүй мэдэгдэл
Сайдын байр сууринаас хэд хэдэн өгүүлбэр анхаарал татаж байна. Б.Батцэцэг сайд “Хувийн компанидаа 1 төгрөгийн ч юм хэвлүүлж болохгүй гэдэг даалгавар өгдөг хүн” гэж өөрийгөө тодорхойлчихов. Гэтэл яамныхаа данснаас олон саяыг гаргаж, хүүгийнхээ компани руу шилжүүлсэн баримтыг нь дээр дэлгэлээ.
Сайдын хувийн компанид ажиллаж байгаа гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компанид эзэн суусан Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл гэх мэт эмэгтэйчүүдийг Б.Батцэцэг сайд “Миний, нөхрийн компанид эрх зүйн хамааралгүй хүмүүс...” гэж өөрөөсөө холдуулах гэж үзэв. Гэтэл Э.Ариунгэрэл нь “Монголын үнэт цаас хэвлэл” гэх Б.Батцэцэгийн ХОМ-д мэдүүлсэн компанийн захирлаар 2023 он хүртэл ажиллаж байгаад “Төрийн үнэт цаас хэвлэл” компани үүсгэн байгуулагдангуут захирлаар нь томилогдсон байдаг. Н.Цэрэндолгорын хувьд “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийг хамтран байгуулсан “Мигасон” ХХК-ийн захирал. Б.Батцэцэгийн компаниудын хуулийн зөвлөх, түүнээс гадна Б.Батцэцэгийн хүүгийн “Ви Эс Эм” ХХК, “Экопак Монгол” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан намтартай. Ийм хүнийг сайдын тендерийн бизнесээс салгаж харах аргагүй. Товчхондоо эдгээр субьектүүд Б.Батцэцэгт хамааралтай байхаас аргагүй юм. Төрд ажилласан ямар ч туршлагагүй жирийн л нэг иргэн Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл нарт гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компанийн толгойд гарч зайдлах хүч, нөлөө хэтээсээ байхгүй. Ард нь сайдын нөмөр байсан учраас тэд төрийн онцгой компанийг базаж, хэдэн арван тэрбумын тендерийг ямар ч шалгаруулалтгүй хийсэн гэдгийг наад захын хэн ч ухаад, олоод харчихна. Нөгөө талаас Б.Батцэцэг сайд эдгээр хүмүүсээ “огт хамааралгүй” гэж үгүйсгэсэнгүй. “Эрх зүйн хамааралгүй” гэсэн зальжин үг унагасныг мэргэн уншигчид ч анзаарсан биз.

Сайд эмэгтэй “...Хэвлэлээр гарч буй мэдээлэлд хуулийнхан битгий автаарай...” гэж бараг л тушаал лүндэн буулгаатхав. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл баримтгүй яривал маргааш нь хуулийнхны өмнө зогсохоо мэддэг. Сэтгүүлчид зөвхөн баримт дэлгэдэг.
Хэрэв Б.Батцэцэгийн хэлсэнчлэн бүх хэвлэл баримтгүй гүтгэж байгаа бол өнөөдөр үйл ажиллагаа явуулах хэвлэл үгүй болно. Гэтэл Б.Батцэцэг сайд бүхэл бүтэн хэвлэлийн салбар руу, хэвлэлийн халдашгүй байдал руу, дөрөвдөгч засагчлал руу шууд утгаараа халдсан утгатай үг унагачих юм. Шуудхан хэлэхэд, сайд эмэгтэй “Хуулийнхан хэвлэлийн мэдээлэлд битгий автаарай” гэсэн илт эзэрхүү үгний цаана “Хэвлэлийнхэн ямар ч баримт дэлгэсэн хуулийнхан намайг шалгахгүй. Би сайдаа хийсэн хэвээр байна. Би чинь том артай хүн” гэсэн утга уншигдаж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн байр суурьд “Өөхөнд боосон чулуу“ шиг нэг өгүүлбэр их тод анзаарагдана лээ. “Энэхүү мэдээллүүд нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд халтай” гэсэн агуулга бүхий үг чулуудсаныг анзаарч сонссон нь харин хэд бол? Б.Батцэцэг сайдын хулгай, тендерийн луйвар, аалзны тор шиг ашиг сонирхолтой компаниудыг нь ил болгож, нийгэмд шүгэл үлээх нь яахаараа улс орны тусгаар тогтнолд халдсан явдал болох билээ. Яаж ч бодсон эрүүл биш логик. Харин ч эсрэгээрээ хэвлэл мэдээллийнхэн улс орны аюулгүй байдалд аюул учруулах этгээдийг илчилж байгаа хэрэг биш юм уу?!

Сайд эмэгтэй өөрийнх нь булхайг илчилсэн мэдээлллүүдийг “...Монголын ард түмний оюун санааг бохирдуулж байна...” гээд дүгнээтэхнэ лээ. Монгол төрийн өндөр албанд нэр цэвэр, хувийн ашиг сонирхлын үртэс ч үгүй, ард түмнийхээ боломжийг хулгайлдаггүй түшээд байх учиртай. Яг энэ шалгуурт Б.Батцэцэг сайд тэнцэхгүй байна. ХОМ-тээ бичсэн хэвлэлийн 10 компаниараа төрийн тендерийг тэрбум тэрбумаар нь хамдаг, яамныхаа данснаас хүүгийнхээ компанид мөнгө шилжүүлдэг гэх мэт “но”-нууд нь “эх оронч” хүнээс гарах үйлдэл мөн үү? Харин ч хэвлэлүүд энэ бүхнийг нь баримтаар илчилж шүгэл үлээж олон нийтийн мэдэх эрхийг хангаж, сэргээж, сануулж байгаа юм.
Мэдээлэл хаалттай, олон нийт мэдэх эрхгүй байх тусам улстөрчдөд хулгай луйвраа хийх таатай орчин бүрдэж байдаг. Хэвлэлүүд ажлаа хийж, хулгайч түшээдийн баримтуудыг ил болгож, олон нийтэд хүргэж байх нь эсрэгээрээ олон нийтийн оюун санааг цэвэрлэж байгаа хэрэг юм.
Төгсгөлд нь хатуухан хэлэхэд, Б.Батцэцэг сайд хэвлэх компаниудынхаа бизнесийг, эрх мэдлээ, хөрөнгөө хамгаалахаар бүхэл бүтэн салбарын яамыг хөдөлгөж эхэллээ. Монгол улсын гадаад бодлогыг хариуцдаг стратегийн яам нэг улстөрчийн эрх ашгаа хамгаалах хэрэгсэл болно гэдэг бол монгол төрийн эмгэнэл.
Д.БАТБОЛД


Британийн Royal Armouries Museum Монголын түүх, соёлыг онцолсон зуны тусгай хөтөлбөр эхлүүлжээ
Даян аварга Б.Орхонбаяр өмнө нь амьдралтай байсан хэмээн цахим орчинд тарсан мэдээллийн талаар шүүхийн процессийг бүрэн эхээр нь
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэрхэн хамрагдах вэ?
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаажээ
Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу?
Жолооны эрхээ хасуулсан 293 хүн согтуурсан, мансуурсан үедээ дахин жолоо барьсан байна
Увс нуурт 22 настай залуу живж нас баржээ
₮14.5 тэрбумаар баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явц 80 хувьтай байна
Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлүүд
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгаад “Ямар ч зүйл тогтоогдсонгүй” гээд дууссан. Тэр хүмүүсийн улс төрд хэрэгтэй байсан юм болов уу гэж боддог
ТАНИЛЦ: Ирэх даваа гарагаас халуун усны хязгаарлалт хийгдэх байршлууд
Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол
Наршихаас сэргийлэх аргуудтай танилц
Тэжээлийн үйлдвэр шатаж байсныг бүрэн унтраажээ
Төрийн их баяр наадмын дэвжээнээс төрсөн улсын цолтнуудын сэтгэгдэл
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
С.Амарсайхан: 400 мянган хуурамч хаягийг илрүүлэн шалгаж байна
Бичлэг: Сүхбаатар аймгийн 84 жилийн ой "Зүүн бүсийн хурд-2026" хязаалан насны морьдын уралдаан
ТАНИЛЦ: Таны хэрэглээний ус, халаалт, шатахууны үнэ хэрхэн нэмэгдсэн бэ?
"Mongolic Тойм" Ep16
Сүхбаатар аймгийн наадмын комиссынхон ГАДНЫ УЯАЧДЫГ ГАДУУРХАЖ, түрүүлсэн хязааланг хасчээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар иргэдээс цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ
А.Батбаясгалан: Мөрөөдлийнхөө ажлыг хийж чадахгүй болсон ч энэ нь надад өөр олон зүйлийг хийх урам болсон
Тролл арми бэлдчихээд тоглоомын дүрмийг тогтож болохгүй!
ОБЕГ: Хараа голд живсэн иргэний цогцсыг таван өдрийн дараа оллоо
ДҮРВЭГСЭД…
Дэлхийн 32 орны шилдэг сурагчид оролцдог олон улсын математикийн олимпиад монгол улсад анх удаа болж байна
Б.Пүрэвдагва: Есдүгээр сарын нэгнээс өмнө нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулна
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.