2111-р сар, 2026Бямба гараг

Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ

5 сар 1. 15:502 мин унших

Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ

Голомт банкны The Color Card эзэмшигчид болон Дархан хотын иргэд, харилцагчдад зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулалт аян өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Урамшууллын хүрээнд 2026.05.01-2026.06.30-ны хооронд Дархан хотод байршилтай сонгогдсон худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас SocialPay болон SocialPay Junior аппликэйшнд холбосон The Color Card-аараа төлбөр төлөөд 20%-ийн буцаан олголт авах боломжтой.

 

Буцаан олголт үйлчлэх байгууллагууд:

 

  • KFC
  • Жүр Үр
  • Номин
  • Urgoo
  • Pizza Hut

 

Энэхүү урамшууллын хүрээнд нэг харилцагчид олгох буцаан олголтын нийт дээд хэмжээ 50,000₮ байна.

 

Урамшуулалтай холбоотой  бяцхан санамж:

 

  • The Color Card-аа SocialPay болон SocialPay Junior аппликэйшнд холбон QR-аар хийсэн худалдан авалтад хамаарна.
  • Буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 3 хоногийн дотор таны дансанд орно.

 

Нэмж дурдахад “SocialPay Loves Darkhan” урамшууллын хугацаанд Дархан хотод байрлах Голомт банкны 3 салбараас The Color Card-ийг шинээр захиалсан тохиолдолд элсэлтийн хураамжаас 50% чөлөөлж байна.

 

The Color Card-ийн нөхцөлтэй танилцах бол:

 

www.golomtbank.com/cards/22397

 

Дархан хотод байрлах Голомт банкны салбарын хаяг харах бол: www.golomtbank.com/location

 

Урамшуулалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авах боломжтой.

 

The Color Card нь хүүхэд, залууст санхүүгийн боловсролыг багаас нь олгох зорилготой, 7-22 насны харилцагч ашиглах боломжтой дебит карт юм. Энэхүү карт нь өргөн хэрэглээ, хялбар төлбөр тооцоо, өнгөлөг дизайн болон хамгийн олон хөнгөлөлт, урамшууллыг танд санал болгоно.

 

Show your color

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ

769

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ

1 306

Оюу толгойн ногдол ашгийг ард түмэн бид ам.доллараар авъя!

“Алаагүй баавгайн арьсыг арав хувааж булаацалдана” гэж ярьдаг шиг аваагүй байгаа Оюу толгойн ногдол ашгийг бэлнээр авъя, хуримтлалдаа хийе, томоохон төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлье гэсэн санал дээр нийгэм талцаж байна. Нийгэм ч юу байхав дээ, ард түмний хувьд дийлэнх нь санал нэгтэйгээр уг ногдол ашгийг хувь, хувийнхаа дансанд авъя л гэж байгаа юм

1 253

Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо

Санхүүгийн хүндрэлд орсон иргэд хэрэглээний зээлийнхээ хугацааг нийт 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арваннэгдүгээр сарын 3-ны хуралдаанаараа эл шийдвэрийг гаргасан. Сунгалт нь банк нэмэлт зээл олгохгүйгээр зээлд бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд хамаарна. Ийм үед өр, орлогын харьцааны хязгаарлалтыг мөрдөхгүй гэв. Өөрөөр хэлбэл, орлого нь буурсан зээлдэгч сарын төлбөрөө бууруулж, хугацаагаа уртасгах боломж нээгдэх юм байна. Мөн хуралдаанаар бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээсэн

1 370400256365b9db8d707224

ҮНЭ ХАНШ: Гурил, сүү, өндөг, төмс, лууван, ногоон цай, шатахуун, дизелийн үнэ нэмэгджээ

Улаанбаатар хотод 2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.2 хувиар, өмнөх 7 хоногоос 2.0 хувиар тус тус өссөн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. Үнийн өсөлтөд гурил, сүү, өндөг, ногоон цай, төмс, лууван, шатахуун, дизель үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Захуудад үхрийн мах ястай нь нэг килограмм нь 27,000-37,800 төгрөгийн үнэтэй байгаа бол ясгүй цул нь 29,000-42,800 үнэтэй байна

1 622


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.