2111-р сар, 2026Бямба гараг

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

5 сар 4. 10:272 мин унших

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт өнөөдөр /2026.5.1/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өглөө.  

Тэрээр “Би найман удаагийн сонгуульд орж, тавд нь ялалт байгуулсан. Тэр үед хоёр удаад нь Ардчилсан нам олон суудал авч байсан. Тэгэхээр нам удирдвал ялагдуулна гэж байгаа нь зарим хүмүүсийн хүсэл, эсвэл зүгээр л фантас юм. Ардчилсан намын гишүүд өөр өөрсдийн үзэл бодолтой. Манай намын 230 мянган гишүүнээс 10 хүрэхгүй хүн ийм зүйлийг эсэргүүцэж байгаа. Тийм учраас энэ асуудлыг Ардчилсан намын бодлогын дээд байгууллага болох Үндэсний бодлогын хороо шийднэ. Үндэсний бодлогын хороо 378 гишүүнтэй, тиймээс олонхийн саналаар шийдвэр гаргана. Хурлаар томилогдвол цааш хэрхэн ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Манай 378 гишүүнийг харахад дөрвөн том, хоёр жижиг буюу нийт зургаан фракц байна. Одоогийн байдлаар том дөрвөн фракц бүгд намайг дэмжиж байгаа.  Оюутолгойн асуудлаар намайг холбогдуулж байсан. Өнгөрсөн жилийн сонсгол дээр яг юу болсоныг сонссон байх. Бид хангалттай сайн гэрээ хийсэн. Дараагийн засгийн газрууд сайжруулсан, мөн муутгасан зүйлүүд бий. Тиймээс тухайн үеийн засгийн газрууд хариуцлагаа хүлээх ёстой. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.

Монгол Улс өөрөө зээл аваагүй, харин Оюутолгой компани зээл авсан. Анх зээлийн хүү 9.9 хувь дээр АНУ-ын хэрэглээний үнийн индекс нэмэгддэг байсан бол бид үүнийг жилийн дотор 6.5 хувь болгож бууруулсан. Учир нь энэ нь хэт өндөр хүү байсан. Нөхцөл байдал сайжирч байгаа тул бууруулах шаардлагатай гэж үзсэн. Мөн цаашид зээлийн хүүг долоон жил тутамд дахин хэлэлцэж байх санал гаргасан. Эдийн засгийн нөхцөл байдал байнга өөрчлөгддөг, уул уурхайн зах зээл ч мөчлөгтэй.

Тиймээс долоон жил тутамд хүүг дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь нэг удаа энэ боломжийг бүрэн ашиглаж чадаагүй. Харин одоо заавал ашиглах ёстой. Иймд энэхүү хэлэлцээрийг илүү зохистой түвшинд хүргэх бүрэн боломжтой гэж бодож байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа

1 077

Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ

Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий Хороо өнгөрсөн Баасан гарагийн орой яаран хуралдаж, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Баярцогтыг огцруулж байна гэх мэдээлэл хийв. Тэдний гаргасан албан мэдээнд: "Хяналтын Ерөнхий хорооны 15 гишүүнээс 13 гишүүн оролцож, 100 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын ЕНБДаргаас чөлөөллөө. “Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой гарсан будлианы улмаас АН-ын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, АН-ын ХЭЕГ, түүний удирдлага буюу ЕНБДаргад чиглэл өгсөн хэдий ч удаа дараа өгсөн үүргийг биелүүлэлгүй олон сар болсон учраас Ардчилсан намын гишүүдийн гомдол, саналыг биелүүлэхгүй байгаа ЕНБД С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан болно.” гэсэн байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан, ХЕХ-ны гишүүн Д.Ганхуяг : "АН-ын гүйцэтгэх удирдлага дүрмээ ягштал мөрдөх ёстой. Гэтэл дүрмээ биелүүлэхгүй байна

1 022

АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.05/ Төрийн ордонд болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов. ​​​​​​​ Энэ үеэр Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл: "Сүүлийн үед улстөрд өрнөөд байгаа олон асуудал бий

907

Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хэлэлцсэн болохыг бүлгийн дарга Б.Түвшин танилцуулав

1 6437802185652519accb4c45

Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. Энэ шударгаар шүүлгэх эрх дотроо хоёр агуулгатай

1 083

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг болон 2027 оны төсөвтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тус гурван их наяд төгрөгийг ард иргэдэд тарааж өгөх ёстой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Үнийн дарамтад байгаа монголчуудын төлөө УИХ, Засгийн газар юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулах цаг нь болсон. Тиймээс Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авах хэрэгтэй

1 000


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.