2111-р сар, 2026Бямба гараг

ТАНИЛЦ: Мөнгөн аягаа тамгаар сольсон НИТХ-ын дарга Д.Ихбаярын ХОМ

5 сар 4. 11:522 мин унших

Д.Ихбаярыг улс төрийн хүрээнийхэн Ерөнхий сайд Н.Учралын дотны найз бөгөөд энэ хүрээллээрээ улс төрд орж ирсэн гэлцдэг.

Өнгөрөгч баасан гаригт НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг томилох ээлжит бус хуралдаан болсон билээ. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжсэн байлаа. Тэгвэл өдгөө НИТХ-ын даргаар ажиллах албаа хүлээн авсан ч тамгагүй байсан юм. 

Тэрээр тус ээлжит бус хуралдаанаар 94.44 хувийн саналаар тус даргын суудалд залрахаар болсон. Гэвч НИТХ-ын даргын ажлыг хуралдаан түр даргалагч Ж.Батбаясгалан Д.Ихбаярт хүлээлгэн өгөхдөө хадаг, сүү барьсан. Ийнхүү тамгагүй байсан тэрээр өнөөдөр албан ёсны тамгаа хүлээн авахаар болжээ. 

Энэ талаар НИТХ-ын дарга асан А.Баяр "Намын бодлого, даалгавраар журмын нөхөр Д.Ихбаярт НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэж байна. Найздаа цаашдынх нь ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хулгайч гэж хулгай хийсэн хүнийг хэлэх болохоос ажлаа шударгаар хийж байгаа хүмүүсийг хэлээгүй.

Цаашид эрхэм журмын нөхөдтэйгөө олон ажлыг хамтран хийж, найзалж нөхөрлөн, нийслэлийн иргэдийнхээ төлөө ажиллана. Энэ хугацаанд хоёргүй сэтгэлээр хамтарч ажилласан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нийслэлд бүтээн байгуулалт, мега төслүүд хэрэгтэй ч мега хулгай хийж ард иргэдээ тонож болохгүй. Миний хувьд цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно" гэлээ.

Д.Ихбаярыг улс төрийн хүрээнийхэн Ерөнхий сайд Н.Учралын дотны найз бөгөөд энэ хүрээллээрээ улс төрд орж ирсэн гэлцдэг.

Түүний хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ-тэй танилц:

  • Өөрийн орлого: 10 сая
  • Гэр бүлийн орлого : 132 сая
  • Орон сууцгүй
  • Lexus, NX 350- 1, Toyota, Alphart- 1: 168 сая
  • Үхэр-80, Хонь-110, Адуу-60, Ямаа-19: 163 сая
  • Газар: 5 сая
  • Үнэт эдлэл: 10 сая
  • Авлага: 817 сая
  • Зээл: 25 сая
  • Ногоон констракшн ХХК, Эрдэнэс таван толгой ХК-д хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

Боловсрол:

  • 2002-2006 онд МУИС-ийн МХСС-ийг Монгол хэл, япон хэл орон судлаач /БАКАЛАВР/
  • 2011-2013 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл шинжлэл /МАГИСТР/
  • 2012-2015 онд "Их засаг" их сургуулийг Эрх зүйч

Ажлын туршлага:

  • 2008-2009 онд "Их засаг" олон улсын их сургуульд Гадаад харилцааны мэргэжилтэн
  • 2009-2013 онд "Их засаг" олон улсын их сургуулийн Лицей сургуулийн захирал
  • 2013-2014 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга
  • 2014-2016 онд Баянгол дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ-ийн дарга
  • 2016-2018 онд Сонгинохайран дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга
  • 2020-2024 НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын Бүлгийн дарга
  • 2024 оноос НИТХ-ын Төлөөлөгч

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.