2111-р сар, 2026Бямба гараг

“Мурийсан” гэж ойлгож буй замын ирмэгийн хэлбэр нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлтийн элемент гэв

5 сар 5. 10:062 мин унших

Нэгдүгээр хорооллын арын авто замыг өргөтгөх ажил 2025 онд эхэлсэн байдаг.

Нэгдүгээр хорооллын арын авто замыг өргөтгөх ажил 2025 онд эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар тус авто замын зарим хэсэгт өндөр хашлага суурилуулахдаа муруй буюу тахиралдсан байдалтай байгааг иргэд шүүмжилж буй.

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас "Энэхүү авто зам нь Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй авто замын төсөл бөгөөд зураг төслийг “Финниш оверсийс консалтинг” ХХК нь ерөнхий гүйцэтгэгчээр 2024 онд боловсруулж, холбогдох байгууллагуудтай зөвшилцөн, магадлалаар батлуулсан болно.

Зураг төсөлд уг байршлын явган хүний гарцын хэсэгт явган зорчигчийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, зорчих хэсгийг нэг дор бус үе шаттай гаргах, тээврийн хэрэгслийн хурдыг зохистой түвшинд сааруулах, жолоочийн харааны болон хөдөлгөөний чиглэлийн ойлгомжтой байдлыг сайжруулах зорилгоор дунд тусгаарлах арал бүхий зохион байгуулалтын шийдэл тусгагдсан.

Иргэдийн зүгээс “мурийсан” гэж ойлгож буй замын ирмэгийн хэлбэр нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлтийн элемент юм. Энэхүү шийдэл нь тээврийн хэрэгслийн урсгалыг гарцын орчимд хэт шулуун, өндөр хурдтай нэвтрэхээс сэргийлж, жолоочийг гарцын бүсэд анхааралтай, хурдаа бууруулж зорчих нөхцөлийг бүрдүүлдэг.

Мөн дунд тусгаарлах арал нь явган зорчигчид замыг хоёр үе шаттайгаар гарах боломж олгож, зорчих хэсэг дээр байх хугацааг багасгах, эсрэг чиглэлийн урсгалыг тус тусад нь хянах, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй шийдэл юм.

Одоогоор уг хэсгийн аюулгүйн арал, тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдээгүй, барилгын ажлын дараагийн үе шатанд хийгдэнэ. Ажил бүрэн дууссаны дараа тухайн хэсгийн зохион байгуулалт илүү ойлгомжтой болно.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газар нь захиалагчийн хяналтын чиг үүргийн хүрээнд барилгын ажлыг батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагын дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавьж байна" гэсэн тайлбарыг хийлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.