
Монгол Монгол Улсын Үндсэн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Монгол Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэж заасан байдаг.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр А/371 дүгээр захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн талаар Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” 73 дугаар тогтоол нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг баталж, гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тус 2008 оны Нийслэлийн өмч хувьчлах комиссын 73 дугаар тогтоолыг “Илт хууль бус захиргааны акт” гэсэн дүгнэлтийг гаргуулжээ.
Засаг даргын газар хэлтсийн дарга нараараа бүрдүүлсэн ажлын хэсэг нь Хоёр жилийн хугацаанд захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн хянан хэлэлцсэн тогтоолыг байгуулагдсан өдрөөсөө нэг хоногийн дараа буюу 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дүгнэлт гарган тухайн тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж дүгнэж байгаа нь Нийслэлийн засаг дарга Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг үл тоон, түүнийг ноцтой зөрчиж байгаа, захиргааны үйл ажиллагааг өөрийн дур зоргоор, хувийн ашиг сонирхлоор явуулж буйг харуулах баримт.
Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдаж, Шүүхийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар баталгаажсан шүүх эрх мэдлийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нь өөрийн эрх мэдлээ урвуугаар ашиглан үл тоож, шүүхээр дүгнэгдсэн үйл баримтыг өөрийн байгуулсан ажлын хэсгээрээ дахин дүгнүүлж, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх нөхцөлийг санаатайгаар бүрдүүлэн өөрөө болон өөрийн хамаарал бүхий байгууллагуудаар хотын захиргааны шийдвэрүүдийг гаргаж, шүүхийн шийдвэрийн эсрэг бусдад шилжүүлэн тэдгээр байгууллагуудыг хохирогчоор татан оролцуулах хүсэлтийг удаа дараа хотын захиргаанаас гаргах зэргээр Хотын захирагчийн зүй бус үйлдлүүдийг шүүхээр шийдвэрлүүлэх үйл явцыг хойшлуулсаар жил гаруйн хугацааг өнгөрөөсөн байна.
Цаашлаад шүүх эрх мэдлийг Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг ийнхүү үл тоож, түүнийг ноцтой зөрчиж буй Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар даргын хууль зөрчих, иргэд аж ахуйн нэгжийг илтэд доромжилсон басамжилсан энэ үйл ажиллагааг Шүүх хэрхэн шийдвэрлэхийг түмэн олон, төрийн түмэн нүд харж байна.
Ардчилсан нийгмийн үнэт зүйлс бол хууль дээдлэх ёс, хүний эрх. Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар гэж хууль шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлдэггүй энэ албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүдийг нэг нэгээр үзье гэх мэтээр басамжлан, иргэдийг иргэдийнх нь эсрэг турхирах, иргэдийг үзэл бодлоо илэрхийлэх, ялангуяа байгаль орчны төлөө эвлэлдэн нэгдсэнийх нь төлөө ялгаварлан гадуурлах үйл ажиллагааг Монгол Улсын хууль, Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүхээс айж эмээлгүйгээр дур мэдэн явуулж байна.
Эцэст нь, энэхүү хэрэг нь энгийн нэг газрын маргаанаас давж, хууль дээдлэх зарчим, төрийн шийдвэрийн хариуцлага, шүүхийн шийдвэрийн бодит хэрэгжилт, улмаар олон нийтийн итгэлд нөлөөлөх томоохон асуудлуудад чиглэл өгөх цаашид ийм ижил төрлийн маргаанд жишиг тогтоох чухал ач холбогдолтой тул Шүүх хэрхэн шийдвэрлэхийг нийтээрээ харж байя.
Эх сурвалж: polit.mn

Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо
Монгол, Хятад иргэд бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн маргалджээ
Хүн амины хэргээр ял эдэлсэн Б.Махбал шоронгоос СУЛЛАГДЛАА
Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхаарууллаа

"Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна"
Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд баавгай ойртсон 557 тохиолдол илэрлээ. Есөн баавгайг устгасан
О.Батхүү: Өрхийн хэрэгцээний ганц гараашаас татвар авах нь шударга бус
Олон улсын үнэлгээний агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "тогтвортой" гэлээ
Улстөрчдийн хэн, юу хэлэв
А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол
Амралтын өдрүүдэд хаагдах зам
ТОДРУУЛГА: Баавгайд бариулсан эмэгтэйд мэс заслыг хийж дууслаа
ФОТО: "ОВГОР" киноны нээлтээс дурандав
14 сая төгрөгийн үнэ бүхий 1000 боодол хадлангийн өвсөө хулгайд алджээ
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
Баавгайд бариулсан эмэгтэй гавлын ясандаа гэмтэл авсан учир мэс засалд орохоор болжээ
Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ
БАЙР СУУРЬ: Эпштейний сонсголоор хэн, хэн юуг өгүүлэв
Эмчлүүлж байгаа эмэгтэйн хувьд гэрээс зугтаж гарсан учраас амьд үлджээ
ТОДРУУЛГА: "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн
ҮНЭ ХАНШ: Махны үнэ буурсан бол өндөг нэг ширхэг нь 620 төгрөг болжээ
ТАНИЛЦ: Шатахуун олгож буй ШТС-уудын нэгдсэн мэдээлэл
А.Баярцэцэг: Б.Баатарыг цагдан хорьж, төслийн хамгийн гол бүтээлч хүнийг ажлаас нь тасалдуулж байгааг харахад үнэхээр хүнд байна
III улиралд хийсэн худалдан авалтын баримтуудаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ үү
“South Moon цээжний наалт 28 хоногийн дотор уушги цэвэрлэнэ” гэх мэдээлэл худал
Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.