2111-р сар, 2026Бямба гараг

Эрчим хүчний сайд Б.Найдалаад найдаад хэрэггүй юм биш үү дээ, эртхэн лаагаа бэлдсэн нь дээр юм шиг

5 сар 7. 9:572 мин унших

долоон сараас эхлүүлэх бөгөөд 10 дугаар сард ашиглалтад оруулна гэлээ.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл хийв. Тэр ирэх жил манай эрчим хүчинд 150мвт- ын дутагдал үүснэ гэнэ. Үүнийг нөхөх арга нь эхний ээлжинд 50мвт-ын таван нарны станц байгуулах аж.

Үүнийг долоон сараас эхлүүлэх бөгөөд 10 дугаар сард ашиглалтад оруулна гэлээ. Мөн Сэлэнгийн 70мвт-ын цахилгаан станцыг ашиглалтад оруулна. Мөн Хятад улсаас 80мвт-ын эрчим хүч импортлох дэд бүтэц барих юм байна. Баян, Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орвол цахилгаан дамжуулах шугам дийлэхгүй бололтой юм ярив. 500мвт-ын цахилгаан дамжуулах шугам барих юм байх. Үүнд бол төрд мөнгө байхгүй хувийн хэвшлийг оруулах аж. Нөгөө түрүү жил сэжигтэйгээр эвдэрсэн гуравдугаар цахилгаан станцын засварын талаар үг хэлсэнгүй. Тэр хорлон сүйтгэлт байсан уу, үнэхээр эвдрэл байсан уу гэдэг нь тодорхой биш байгаа. Орос улс засаж өгнө гэж мөнгө авсан тэр тухай таг чиг байна. Бодвол дөрөвдүгээр станцын зуух цооролтыг гагначихсан байлгүй. Энэ хоёр станцын засварын талаар юм хэлээгүй гэдгийг дээр дурдсан.

Одоогоор бол дан ирээдүй цаг дээр юмнууд яриад байгаа учир итгэхэд хүнд л юм даа. Дээрээс нь одоогийн ажлаа мэддэггүй сайд залуучуудын адил амраар нь эрчим хүчний үнийг нэмнэ л гэж бахтайгаар мэдэгдэж байна. Өөр юм ч мэдэх биш дээ ямар. Тэгэхдээ ард түмэнд мэдэгдэхгүйгээр их амар зөөлхөн бүүр “гоё” нэмнэ гэх юм. Үнэ нэмэгдэх л бол нэмэгдэх байдаг биш бил үү. Яах вэ их ачааллын үеийн тог үнэтэй байна гэх зэргээр тайлбарлаж байгаа. Сонсоход гоё ч хэтэвчнээс гардаг мөнгө нэмэгдэх нь хэзээ ч яг адилхан хэцүү “амьдралын там” л байдаг. Яаж ч гоёор хэлээд нэмэгдэл бол нэмэгдэл. Үүнийг илаарьшуулах татвар хасагдах уу, нөатбуурах уу,нөгөө ндш багасах уу. Харин улам ч нэмэгдэх л биз ээ.

Товчхондоо Б.Найдалаа сайд ирэх өвөл тог тасраад зогсохгүй үнэ нь нэмэгдэнэ гээд зарлаад л байна. Харин үнэ нэмэгдэх бол бидэнд “таатай” байдлаар нэмэх юм гэнэ. Тэрэнд нь бол монголчууд баярлах ёстой юм шиг байна. Тэгэхлээр ер нь Найдалаа сайдад найдаад байх хэрэг байна уу даа. Энэ сайдад найдаж суухын оронд эртхэн лаа чүдэнзээ бэлтгэж байх нь онох юм шиг байна.

Ө.Тулга

ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.