2111-р сар, 2026Бямба гараг

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гурван сард 10,000 төгрөгийн хураамж төлж, хадгалуулна

5 сар 7. 15:062 мин унших

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гурван сард 10,000 төгрөгийн хураамж төлж, хадгалуулна

​​​​​​​

Хоёр жилийн өмнө буюу 2024 оны хоёрдугаар сард НИТХ-аас нийслэл хотын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоож, тухайн оны арваннэгдүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд УБ серитэй улсын дугаар шинээр олгохыг зогсоосон.

Энэ цагаас хойш Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийг устгах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ААН, байгууллагуудтай хамтран зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй, ₮3 тэрбумын дүрмийн сангийн хөрөнгөтэй "Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төв" ОНӨААТҮГ-ыг шинээр байгуулсан байдаг. Тус газар нь  carplate.ulaanbaatar.mn цахим хаягаар тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг авч, шалгуур үзүүлэлтээр эрэмбэлж суларсан дугаарыг өгөхөөр болсныг мэдээлж байв.

Харин Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгслээ зарсан иргэн улсын дугаарыг хадгалуулах үйлчилгээг тухайн онд сэргээсэн. Өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 90 хоног хүртэл хадгалуулах үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд уг хугацаа дуусахаас өмнө сунгуулна. Хадгалах хугацааг нэг удаа сунгах боломжтой гэж Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төв ОНӨААТҮГ-аас мэдээлжээ.

Тус газраас нэмж тодруулахад "Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гурван сард 10,000 төгрөгийн хураамж төлж, хадгалуулна. Хураамжаа төлсөн бол уг хугацаанаас өмнө хадгалуулсан дугаараа авч болно" гэв.

2024 онд АТҮТ-өөс автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээг нэг жилийн дотор хэд хоног хадгалуулахаас үл хамаарч, жилийн хураамжид 20,000 төгрөг төлөх журам мөрдөгдөж эхэлснийг мэдээлж байсан юм. Харин өнөөдрийн байдлаар улсын дугаар хадгалах үйлчилгээний хураамж 90 хоног буюу гурван сарынх нь 10,000 төгрөг болж, хадгалах үйлчилгээний хугацаа зургаан сараар богиносжээ.

Сануулахад "Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг тогтоож, улсын дугаар олгох шалгуур үзүүлэлтийг нээлттэй болгосноор тээврийн хэрэгслийн улсын дугаарыг дамлан зарах асуудлыг зогсоож байгаа" хэмээн нийслэлийн удирдлагууд хоёр жилийн өмнө мэдээлсэн ч бодит байдал дээр эсрэгээрээ буйг иргэд шүүмжилсээр байгаа билээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

549

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.