2111-р сар, 2026Бямба гараг

Монголбанк 19 газрыг 10 газар болгон нэгтгэж, 140 ажилтнаа цомхотгожээ

5 сар 7. 16:502 мин унших

Монгол банкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлан

Өнөөдөр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол банкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг авч хэлэлцлээ. 

Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт "Монголбанк өөрийн үйл ажиллагаандаа ч мөн шинэчлэлийг амжилттай эхлүүлж байна. Бид бүтэц зохион байгуулалтаа оновчилж, 19 газрыг 10 газар болгон нэгтгэж, 700 байсан орон тоог 560 болгон цомхотгосноор шуурхай, үр ашигтай тогтолцоонд шилжиж эхлээд байна. Энэхүү шинэчлэл цаашдаа илүү чадварлаг хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд тасралтгүй үргэлжлэх болно. Шинэ бүтэц зохион байгуулалтын хүрээнд бид "Санхүүгийн тогтвортой байдлын газар"-ыг шинээр байгуулж, түүний дотор "Тогтвортой, ногоон санхүүжилтийн хэлтэс"-ийг тусгайлан байгуулж ажиллаж эхэллээ. Бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож, даргын орон тоог 50 орчим, нийт орон тоог 19 хувиар цомхотгосноор үйл ажиллагааны зардлыг жилд 15.1 тэрбум төгрөгөөр хэмнэж байна.

Энэхүү засаглал, реформ, санхүүгийн тайлагналын сайжруулалт болон өмнө жилүүдэд өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлсний үр дүнд олон улсын хөндлөнгийн аудитаас бид 8 жилийн дараа "хязгаарлалтгүй дүгнэлт" авч чадлаа. Монголбанкны Хяналтын зөвлөлөөс Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланд болон үйл ажиллагаанд өгсөн санал зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна.

Монголбанк өнгөрсөн олон жилийн хугацаанд санхүүгийн болон үйл ажиллагаандаа хуримтлагдаж бий болсон асуудлуудаа углуургаар нь шийдвэрлэх, орчин үеийн технологид суурилсан, олон нийтийн итгэл даахуйц, хараат бус институт болон төлөвшихийг зорьж байна. Энэ хүрээнд бид инфляцыг нам дор түвшинд тогтвортой хадгалж, ард иргэдийнхээ амьдралын чанарыг хамгаалах, цаашлаад бизнес, хөрөнгө оруулалтын таатай, урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлэх алсын хараа бүхий "Монголбанкны дунд хугацааны Стратеги төлөвлөгөө"-г цогцоор нь боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна.

Бид энэхүү стратегийнхаа хүрээнд оны эхнээс Монголбанкны үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, хяналт шалгалтыг автоматжуулах технологийн шинэчлэлүүдийг эрчимтэй нэвтрүүлж эхэлсэн бөгөөд Төв банкны засаглалын реформыг эргэлт буцалтгүйгээр бэхжүүлэн ажиллаж байгаагаа хуваалцахад таатай байна" гэлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.