2111-р сар, 2026Бямба гараг

Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа

5 сар 7. 16:581 мин унших

“Бяцхан хадгаламж Том эхлэл”

Төрийн банк хүүхэд багачуудын хуримтлуулах дадлыг дэмжих зорилгоор “Бяцхан хадгаламж  Том эхлэл” урамшуулалт аяныг харилцагчдадаа зориулан зарлалаа. Энэхүү аян 2026 оны 5 дугаар сарын 4-нөөс 10 дугаар сарын 1-ний хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана.

Аянд хүүхдийн мөнгөө Төрийн банкаар авдаг, “Эхлэл” хүүхдийн хадгаламжийн данстай бүх харилцагчид оролцох боломжтой.

Сугалааны эрх:

  • Шинээр данс нээсэн
  • 100,000 төгрөгийн орлого нэмсэн тохиолдол бүрд 1 сугалааны эрх:
  • 1,000,000 төгрөгөөс дээш орлого нэмсэн тохиолдолд сугалааны эрхийг 2 дахин үржүүлэн тооцно.

Шагналын сан:

  • Диснейлэндэд гэр бүлээрээ аялах эрх;
  • Гадаад хэлний сургалттай хүүхдийн зуслангийн эрх,
  • 10 сая төгрөгийн сургалтын төлбөрийн эрх;
  • 300 мянгаас 1 сая төгрөгийн хадгаламжийн эрх,
  • iPad

Төрийн банк нь өмнөх жилүүдэд хүүхдийн хадгаламжийг дэмжих урамшуулалт аянуудыг тогтмол зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд энэ удаад урамшууллын сан илүү өндөр төдийгүй хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх, харилцагчийн урт хугацааны үнэнч байдлыг дэмжихэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Эхний шатны ялагчдыг 2026 оны 6 дугаар сарын 15-нд Төрийн банкны албан ёсны Facebook хуудсаар шууд тодруулна.

Урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1881 дугаараас авна уу.

Итгэл төгс-Ногоон ирээдүй

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.