2111-р сар, 2026Бямба гараг

Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна

5 сар 9. 9:382 мин унших

Мод үржүүлгийн газар

Жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагуудыг Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Тодруулбал, 

  • Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо: Барилгачдын талбайХан-Уул дүүрэг, 15 дугаар хороо: Төв цэнгэлдэх хүрээлэн
  • Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо: Экстрем спортын талбай
  • Налайх дүүрэг, 1 дүгээр хороо: Төв талбайд өргөтгөсөн худалдаа гарч байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, Ерөнхий дендорлогич С.Эрдэнэсайхан “Өргөтгөсөн худалдаагаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээ, хөрс, бордоо, зарим төрлийн тоног төхөөрөмжийг борлуулж буй. Иймд иргэд та бүхнийг мод бут, сөөгөөс худалдан авалт хийн, Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах бүх нийтийн мод тарих өдөрт идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд нийслэлийн есөн байршилд бүх нийтийн мод тарих өдрийг зохион байгуулсан. Тухайн арга хэмжээнд 57 байгууллагын 1176 албан хаагч оролцон 13 мянга орчим мод бут, сөөг тарих ажлыг эхлүүлсэн юм. Уг арга хэмжээ тавдугаар сарыг дуустал бямба, ням гарагуудад болно. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд доорх есөн байршилд мод бут, сөөг тарих боломжтой. Тодруулбал, 

  • Баянгол дүүрэг: Баянгол цэцэрлэгт хүрээлэн
  • Баянзүрх дүүрэг: Мод үржүүлгийн газар /Хар усан тохой/, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн IGM
  • Налайх дүүрэг: Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэн
  • Сонгинохайрхан дүүрэг: Инчон цэцэрлэгт хүрээлэн
  • Хан-Уул дүүрэг: Түргэний цэцэрлэгт хүрээлэн, Айцын ам 
  • Чингэлтэй дүүрэг: Хойморь хайрхан 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.