
Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
УИХ эс үйлдэхүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэж үзэв
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн зөрчил гэж дүгнэлээ. Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан иргэн Д.Отгонбат “2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, дагаж мөрдөх журмын тухай хууль мөн баталж, холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Үүнд Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуваарь гаргасан. Үүний дагуу 2020 онд Ерөнхийлөгчийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөх байсан. Өнөөдөр 2026 он. Үндсэндээ зургаан жил Үндсэн хуулийн өөрчлөлтөд хуулиудыг нийцүүлээгүйгээс Үндсэн хуулийн зөрчил болсон. УИХ эс үйлдэхүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэлээ. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир “Засгийн газраас хуулийн төслийг өргөн бариагүй. Тиймээс УИХ өнөөдрийг хүртэл хуулийн төслийг хэлэлцээгүй, хууль хоорондын зөрчил байна” гэлээ. Иймээс Цэцээс Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх дүгнэлт гаргалаа.
Ж.Эпштейний асуудлаар шүгэл үлээж ажлын хэсэг байгуулав
“Шилэн данс” ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэл Ж.Эпштейний хэрэг, түүнтэй холбоотой материалуудыг дэлгэж шүгэл үлээж, олон анхааралд хүргэв. Улмаар парламент энэ асуудалд анхаарч, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ажлын хэсэг байгуулахаар болов. Тэрээр “Эпштейний асуудлууд бол Монгол Улсын гадаад нэр хүнд, дотоод аюулгүй байдал, ирээдүйд учирч болзошгүй улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас холбогдох байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж, өргөтгөсөн байдлаар ажиллана. Яригдаад буй асуудлууд дээр мэргэжлийн экспертүүдийг оролцуулах замаар тодорхой хугацаанд нарийн дүн шинжилгээ хийж, бодитой мэдээллийг олон нийтэд өгнө. Ямар нэгэн асуудал байгаа бол тэр эргэлзээг тайлах ёстой. Хэрэв манай улсад хамааралгүй сенсац, сураг төдий асуудлыг мухарлах ёстой. Ямар асуудлууд дээр уулзалт яриа явсан, сөрөг эерэг үр дагавар юу байсныг тодорхой болгох үүднээс ажлын хэсэг байгуулж мэдээлэл өгнө” гэлээ. “Шилэн данс” ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэлийн хувьд манай сонинд өгсөн ярилцлагадаа “2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээллүүд харилцсан е-мэйл болон холбогдох баримтуудад дурдагдсан байна. Тухайн үеийн сонгуулийн нөхцөл байдал, улс төрийн өрнөл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллүүдийг цаг тухайд нь дамжуулсан. Мөн “60 тэрбум”-ын бичлэгийг АНУ-ын студид шинжлүүлсэн асуудалд Ж.Эпштейн оролцсон гэдэг нь тогтоогдсон. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга ялсны дараа түүнд баяр хүргэж, баяр талархал илэрхийлсэн байдаг. Мөн Ч.Ганбат гэх хуулийн фирмийн захирал тухайн үеийн улс төрийн мэдээллүүдийг тогтмол хүргэж, харилцан дэмжлэг туслалцаа авч байсан тухай е-мэйлүүд ч байна. Тэгэхээр одоо хамгийн гол асуудал нь дэмжлэг, туслалцаа гэдэг нь чухам юу байв гэдгийг шалгах хэрэгтэй. Парламент энэ асуудалд Хянан шалгах түр хороо байгуулж болно. Мөн Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулан ажиллаж болно гэсэн байдаг.
Томоохон төслүүдийг үргэлжлүүлэх “төсөв”-ийн хууль парламент дээр “унав”
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр, “Сэлбэ дэд төв”-ийг санхүүжүүлэхтэй холбоотой Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй. Хууль, тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх бус нийт гишүүдийн олонхи буюу хамгийн багадаа 64 гишүүний саналаар баталдаг. Гэвч энэхүү хуулийн төслийг батлахыг 61 гишүүн дэмжлээ. Ингэснээр хуулийн төсөл батлагдсангүй, хууль санаачлагчид нь буцаав. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн. Төслийн агуулга нь Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар Энэтхэг улсын Засгийн газраас авсан, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихаар БНХАУ-аас авсан хөнгөлөлттэй зээл, Сэлбэ дэд төвийг бүтээн босгохоор бонд босгож авсан зээлүүдийг өрийн хязгаараас гаргаж бүрэн зарцуулах байв. Энэ хуулийг төсөл батлагдсан бол дээрх гурван төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах зээлийн хэмжээ өрийн хязгаарт хамаарахгүй болох байлаа. Ийм хууль баталж авсан зээлээ хязгааргүйгээр бүрэн зарцуулахгүй бол эдгээр төслүүдийн бүтээн байгуулалт удаашрахаар болоод байгааг хууль санаачлагчид учирласан юм. УИХ-ын дарга С.Бямбацогт ч санал хураалтын өмнө "Энэ чухал санал хураалт шүү, гишүүд ээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтаа эрчимжүүлж эрчим хүчний тусгаар тогтнолоо олж авах, дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болж шатахууныхаа үнийг бууруулах ач холбогдолтой төсөл шүү" гэсэн юм. Гэвч УИХ хуулийн төслийг батлахаас татгалзлаа. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед Сэлбэ дэд төвийн төслийг хуулийн төслөөс хасах ёстой гэсэн маргаан үүссэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч хэлэлцсэн.
С.Баярцогт: Ирэх сарын 21-нд нөхөн сонгууль бидний эхний сорилт байх болно
АН-ын Үндэсний бодлогын хороо намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг сонголоо. Тус намын дарга О.Цогтгэрэл намынхаа ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн юм. Үндэсний бодлогын хорооны 338 гишүүн санал хураалтад оролцож, 224 гишүүний саналаар С.Баярцогтыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ. Ингэснээр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан тэрээр жинхлэгдлээ. Мөн АН-ын дэд даргаар Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Н.Ганибал, П.Мөнхтулга, Ч.Өнөрбаяр нарыг сонголоо. Үндэсний бодлогын хуралдаанаар томилгоо хийснээс гадна бодлогын гурван журам баталжээ. АН цаашдаа бодлогын зөвлөлүүдэд хуваагдан ажиллах аж. ҮБХ 12 бодлогын зөвлөлтэй ажиллана. Түүнчлэн ҮБХ-ны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах процессоо баталж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эрх зүйн баримт бичгээ гаргасан байна. Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт: -Дөрөв, таван сарын турш үргэлжилсэн шинэчилсэн бүртгэл, зохион байгуулалт, Их хурлаа хийж Хяналтын ерөнхий хороо байгуулах, ҮБХ-оо байгуулж дууслаа. АН олон ургалч үзлийг уралдуулдаг, ардчилсан, нээлттэй чөлөөтэй нам. Бид цэгцтэй нам болж чадаж байгаа. Манай таван дэд дарга олон салбарыг төлөөлж, чиглэлүүдээ хариуцан ажиллана. Мөн манай намд байдаг таван фракцыг төлөөлж байгаа. Бидний өмнө маш олон ажил байна. Зургаадугаар сарын 21-нд болох аймаг, ИТХ-ын нөхөн сонгуульд бэлдэж эхэлсэн. Энэ бол бидний шинэчлэлийн хамгийн эхний сорилт болно. Таван аймаг 34 суманд нөхөн сонгууль болно. Энэ сонгуулиар АН анхны сорилтоо давна. Энэ сонгуульд маш өндөр зохион байгуулалттайгаар оролцоно” гэлээ.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 89 (7831)


Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /6/
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй талаар мэдээлэл иржээ
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ
Сошиал буллид сайн юм бас байна
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой
Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.