
АН-ынхан ерөнхий нарийн бичгийн даргаараа С.Баярцогтыг сонголоо. Уул нь: Намын ерөнхий нарийн дарга гэдэг бол төрийн албан тушаал биш. Гэвчиг: С.Баярцогт энэ албан тушаалд сонгогдсоноор эдүгээгийн улс төрд олон өөрчлөлтийг дуншуулж, улс төрийн чиг хандлагыг эргүүлж эхлэв.
Нэн тэргүүнд: АН 17-18 оны үеэс тарж бутраад нэгдэж чадалгүй саяхан болтол явсан. Энэ нь МАН өрсөлдөгчгүйгээр засаглах боломжийг өгч байж. Тэр нь яаж илэрч байна гэхээр АН-ын шинэ ерөнхий нарийн бичгийн даргын сонгуулийн дараа МАН-ын жин илтэд хөнгөрөөд ирж байгаа нь хэнд ч мэдрэгдэж байна. Гэтэл нь: С.Баярцогт ерөнхий нарийн бичгийн дарга болоод ердөө л дөрөв хонож байдаг. Тэрээр ерөнхий нарийн бичгийн дарга болсон оройдоо АН дахь МоАХ буюу Женко фракцынхантайгаа уулзалт хийсэн. Тэр уулзалтаар гурван юм тохирсон байна.
Нэгдүгээрт: МоАХ-ны байрыг хөндөхгүй.
Хоёрдугаарт: С.Баярцогт 27 онд Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй. Харин хамгийн өндөр рейтингтэй буюу Ерөнхийлөгчид шанстай улстөрчөө хамтдаа дэмжинэ.
Гуравдугаарт: Хамтдаа улс төрийн захиалгаар хилс хэрэгт шалгуулж, шийтгүүлж байгаа журмын нөхдөө хамгаална.
Дөрөвдүгээрт: АН-ын цааших улс төр хэн нэг хүн, аль нэг намын явуулга, ятгалгаар явахгүй. Нам доторх үзэл бодлын цайзаа бататгаж бэхжүүлнэ. Гэж тохиргоогоод гар барьжээ.
Базах нь ээ: С.Баярцогт ерөнхий нарийн бичгийн дарга болоод нэг ч хонолгүй фракцуудаа нэгтгэж АН-ын хагарлыг цавуудаж орхиж. Хэвлэлийнхэнтэй уулзаж хамтран ажиллах зарчмаа ч ярьж танилцуулж. Мөнхүү: Монголын том компаниуд 27, 28 оны сонгуулиудад АН-ыг дэмжиж ялалтад хүргэхэд хамтарч ажиллахаа илэрхийлж эхэлж. Базах нь ээ: АН-д С.Баярцогт ерөнхий нарийн бичгийн дарга болсноор ийм юм болж, энэ нь МАН-ын эдүгээ хүртэл явсан бодит жинг гаргаад ирж байна. Сөрөг хүчингүй л байсан учир том, хүнд харагдаж байж. МАН-ынхан өөрснөө ч энийг мэдэрч байгаа даг. Нэн ялангуяа С.Баярцогттой ижил албан тушаал хашиж байгаа Я.Содбаатарыг сүхээр цохиод авсантай адил юм өнгөрч байгаа өдрүүдэд болж байх шиг. Уулаасаа: Я.Содбаатар сүүлийн үест нам дотроосоо шанаа аваад байх болсон. Жишээлэхэд: гуравдугаар сарын 29-нд болсон МАН-ын бага хурлын үеэр УИХ, Засгийн газрын гишүүнээр олон жил ажилласан, тус намын архаг гишүүн Ц.Нямдорж Я.Содбаатарыг нэрлэж байгаад эвгүй үг хэлсэн. Тэрээр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Г.Занданшатарын Засгийн газар хоёр огцорсонд Я.Содбаатар буруутай. Чи энэ хорыг хутгаж байгааг мэдэж байгаа шүү. Энэ бага хурлаар Я.Содбаатарт хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой гэсэн. Дараагаар нь дөрөвдүгээр сарын 24-нд Нийслэлийн МАН-ын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн асан, Уул уурхайн сайд асан, Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар: Д.Амарбаясгалан бид хоёрын хооронд хэн ийм заваан юм хийсэн, би Я.Содбаатарыг гэж бодож байгаа. Над дээр явсан технологи Л.Оюун-Эрдэнэ дээр явсан, одоо Х.Нямбаатар дээр явж байна. Энэ манай намынхан шүү. Бид Нийслэлийн Засаг дарга дарга Х.Нямбаатарыг бүх талаас нь дэмжих хэрэгтэй. Том төслүүдийг авч чадаагүй бүлэглэл шинжтэй компаниуд хорссондоо акц хийдэг, дарга цэрэг солих гэдэг. Ийм зовлонг би өөрөө туулаад гараад ирсэн. Ялангуяа ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нам хагалж байна гэдэг үнэн гэж ярьсан. Энэ байдлаар Я.Содбаатар дараалсан шүүмжлэлийн шанаа хүртээд байгаа. Ухах нь ээ: Энийг зөвхөн Ц.Нямдоржийн, эсхүл Д.Сумъяабазарын үг төдийхнөөр хүлээж авах нь өрөөсгөл. Ерөөсөө л Я.Содбаатарын талаар МАН-д нэг иймэрхүү уур амьсгал бүрдчихэж. Гэтэл нь: Дараалсан хоёр том сонгууль болох гэж байхад намын ерөнхий нарийн бичгийн дарга ингүүлж байна гэдэг тэр намд маш хортой. Үтэр түргэн өөрчлөхгүй бол болохгүй. Учир юм нь: Намын ерөнхий нарийн бичгийн дарга нь улс төрийн намын өдөр тутмын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, сонгуулийн кампанит ажлыг удирддаг хамгийн чухал албан тушаалтан. Задлах нь ээ: Намын Үндсэн дүрмийн хэрэгжилт, бүтэц зохион байгуулалтыг хариуцаж, намын хөтөлбөрийг хуульд нийцүүлэх ажлыг гардан гүйцэтгэдэг. Сонгуульд намаа авч орох, намын гишүүдийн оролцоог хангах, сурталчилгааг зохион байгуулах гол хүн. Удирдах зөвлөл, Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, намын дотоод хэрүүл маргааныг зохицуулах, эв нэгдлийг хангахад чухал үүрэгтэй. Тэрүүгээрээ: Аль ч намд ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол намын өнгө байдаг. Сүсэгтэйхэн хүмүүст бол хийморь нь ерөнхий нарийн бичгийн дарга. Тэрүүгээр нь дүгнэх нь ээ: Я.Содбаатар гэдэг ерөнхий нарийн бичгийн даргатай МАН өнгө муутай, сүр сүлд тааруу байх болж. Гэтэл нь: Сөрөг хүчин АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь С.Баярцогт болчихдог. Хувь заяаны шоглоом гэлтэй, Я.Содбаатар С.Баярцогтын эсрэг үзнэ. Ажил, улс төрийн хувьд Я.Содбаатарыг С.Баярцогттой харьцуулах аргагүй нь. Энийг С.Баярцогт 3-4-хөн хоногт харууллаа. Цаашаагаа улам чангарна гэж бод. Ийнхүү ядаж байтал нь МАН-ын сүүлд байгуулсан Н.Учралын Засгийн газар гэж хэрэг алга. Сайд нар нь гэж баларсан дүрүүд. Эдүгээ төсвийн мөнгө үрээд салбартайгаа танилцсаар л явцгаах. Ярих нь дандаа бүтэлгүй. Голдуу: Болохгүй, чадахгүй гэсэн үгтэй сайд нар Н.Учралын Засгийн газрыг бүрдүүлж. Эд нартай рейтинг бол яриад нэмэргүй. Итгэх гэж үзээд боломжгүй. Хоног өдөр өнгөрөхөөр чангарах болов уу гэсэн итгэл төрүүлэхүйц бяд ч алга. Энэнээс болоод УИХ-д байгаа гишүүд нь урам муутай хэдэн хүн болж. Намаас нь өгч байгаа чиглэл бүр 27, 28 онд ялагдъя, хэдүүлээ гэж байгаа юм шиг байх боллоо гээд хоорондоо шивнэлдэх. Явж байсан том төслүүд ээлж дараалаад зогслоо. Энэнээс болоод сонгууль болохоор тойрогтоо очоод ярих юмгүй боллоо. Гэх зэргээр шивнэж байгаа сонсдож байна. Гэвчиг: Энэ бүгдийг хараад үнэний тухай дуугардаг, үзэл санаагаа илэрхийлдэг хүн МАН-д алга. Энэ бол МАН эвгүйтсэний шинж.
Тиймийн учраас: 27 оны Ерөнхийлөгчийн, 28 оны УИХ-ын сонгуулиудад АН ялах нь тодорхой болчихож байна. Гэлээ гэхдээ: АН энэ хоёр сонгуульд ялаад айхтар хариуцлага, ачаа үүрнэ. МАН-ынхны нураасан эдийн засгийг босгоно. Данхар төрийг цэгцэлнэ. Татвар бууруулна. Төрийг өмчгүй болгоно. Энэ хэдийг хамгийн түрүүнд хийх үүрэг хүлээнэ. Тэгж улсыг өөд татна. Тэгж чадах уу?
Энэнээс улбаалаад өөр нэг том юм гараад ирж байна. Ер нь энэ МАН хэмээх посткоммунист нам цаашаагаа энэ улсад байгаад байх хэрэгтэй юу? Онолын практикын үүднээсээ: МАН аль хэдүйнэ нам гэдэг институцийн чанараа гээчихсэн. Эдүгээ нэг хүний компани төлий болчихсон. Ядах нь ээ: Монголоо бодоод ч болов, бодлого үйл ажиллагаа нь АН-тай хэзээ ч нийлэхгүй. АН-ын бодлогын дайсан л болж байна. Жишээлэхэд: Ирэх сонгуулиар АН ялаад, арайхийж хэдэн юм хийе. Гэтэл нь дараагийнхаар нь МАН ялъя. Бүгдийг нь сөнөөнө. Эсрэгээр нь хийнэ. Эдүгээ өөрсдийнхөө 16 оноос хойш хийсэн бүгдийг тарааж буулгаад, гацааж зогсоогоод байгаа МАН-ынхан АН-ын ажлыг: Төрийн залгамж чанар хэмээгээд үлдээх үү, үргэлжлүүлэх үү? Гэвэл үгүй юм. МАН-ын Монголд хийсэн лай ланчиг хангалттай дүүрлээ. 16 оноос хойш засаглаад эдүгээ Монголыг юу болгож орхив? Өрд баригдсан иргэд, ард нийт, үүдээ барьж байгаа компаниас их юм Монголд алга. Бүх юмны үнэ дэлхийн хамгийн өндөр өртөгтэй амьдралтай улсуудаас давж одлоо. Мөнгөний урсгал том төслүүдийг дагаж сайжирдаг. Том төслүүд найдвартай хөрөнгө оруулалтыг татдаг. Эдүгээ тэр эх ундаргууд ширгэсэн. Тэрүүгээр нь бодвол МАН-ыг татан буулгах нь АН-ын хийх нэг том ажил. Үгүй бол цаашаагаа хоёр нам ээлжилнэ. Өнгөрсөн олон жилийн зовлон ээлжлэн давтагдсаар л байх болно. Басхүү: Монголын посткоммунист МАН-ыг хэвээр үлдээвэл 28 оны сонгуулийн дараа хоёр нам үлдэж, ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл босго давалгүй үлдэж, улс төрөөс арчигдах зам руугаа орно. Парламентын ардчилал тэнд дуусна. Энэ дуусах нь Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжилт тэг зогсоно. Тэрүүгээр хамгаалагддаг монгол хүний бүх эрхэд цэг тавигдана...
Ө.БАТБИЛЭГ
ӨДРИЙН СОНИН


Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /6/
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй талаар мэдээлэл иржээ
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ
Сошиал буллид сайн юм бас байна
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой
Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.