2111-р сар, 2026Бямба гараг

С.Наранцогт Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохын өмнөхөн 41 хэвлэлтэй ₮480 саяын гэрээ байгуулж, төсвөө хэтрүүлжээ

5 сар 11. 14:122 мин унших

С.Наранцогт Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохын өмнөхөн 41 хэвлэлтэй ₮480 саяын гэрээ байгуулж, төсвөө хэтрүүлжээ

Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХК-ийн 2025 оны санхүүгийн аудитын дэлгэрэнгүй тайланг audit.mn дээр нээлттэй байршуулсан байна. "Эрдэнэс Монгол" нь төрийн өмчит уул уурхайн 15 компанийг нэгдсэн бодлого, стратегиар хангаж санхүүжилт авдаг.

2025 онд тус компани 62.2 тэрбум төгрөгийн зардалтай ажилласнаас 30.9 тэрбум төгрөг нь зөвхөн удирдлагын зардал байгаа юм. Тухайлбал 18.2 тэрбум төгрөгийг ажилчдын цалинд, нэг тэрбум төгрөгийг томилолтод, 904 сая төгрөгийг хурал зөвлөгөөн зохион байгуулахад, зар сурталчилгааны зардалд 534 сая төгрөг зарцуулсан байна. 

С.Наранцогт нь 2022-2025 онд "Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2025 онд арванхоёрдугаар сард Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон. Тэрбээр шинэ албан тушаалд томилогдохынхоо өмнөхөн 41 хэвлэл мэдээллийн байгууллагатай 484.3 сая төгрөгийн гэрээ байгуулсан байна.

2025 онд 280 сая төгрөгөөр хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахаар төлөвлөгөө батлуулсан боловч 200 сая төгрөгөөр хэтрүүлсэн гэдгийг аудитын байгууллага дүгнэлтдээ дурджээ. 2024 онд зар сурталчилгааны зардалд 413 сая төгрөг зарцуулж байсан байна. 

Шилэн данс дээрх мэдээллийг шүүж үзэхэд гэрээ байгуулсан гэх 41 хэвлэл мэдээллийн байгууллагаас зөвхөн дөрвийнх нь мэдээллийг оруулжээ. Тодруулбал хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэх гэдэг нэрээр дөрвөн байгууллагатай тус бүр 9.8 сая төгрөгийн гэрээ байгуулсан тухай мэдээлэл байгаа юм. Бусад 37 байгууллагын мэдээлэл тодорхойгүй байна. 

АУДИТЫН ДҮГНЭЛТ: 

Тайлант онд 280.0 сая төгрөгөөр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах төсөл, арга хэмжээний төлөвлөгөө баталсан боловч төлөвлөгөөнд туссан төсөвт өртгөөс хэтрүүлж тайлант онд 41 хэвлэл, мэдээллийн байгууллагатай 424.4 сая төгрөгийн гэрээ байгуулж, гүйцэтгэлээр 484.3 сая төгрөгийг зарцуулсан.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх ажлын даалгаврыг боловсруулахдаа төсвийн тооцоолол хийлгүйгээр ерөнхий байдлаар боловсруулж гэрээний үнийг 4.9-19.8 сая төгрөгийн дүнтэйгээр нийтлэг байдлаар байгуулсан байна.

Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх ажлын даалгаврыг боловсруулахдаа төсвийн тооцоолол хийлгүйгээр ерөнхий байдлаар боловсруулж гэрээний үнийн дүнг нийтлэг байдлаар тогтоосон, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд туссан нийт төсөвт өртгийн дүнгээс илүү дүнгээр гэрээ байгуулж, гүйцэтгэл гаргадаг зөрчлийг таслан зогсоох албан шаардлага хүргүүлсэн.

Мөн аудитын шалгалтаар  "Эрдэнэс Монгол" ХК-тай холбоотой нийт 43 тэрбум төгрөгийн 27 зөрчил илэрсэнд, 69.9 сая төгрөгийн зөрчилд хоёр төлбөрийн акт тогтоож, 40.9 тэрбум төгрөгийн зөрчилд 13 албан шаардлага, 1 хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлж, 2.9 тэрбум төгрөгийн зөрчилд 11 зөвлөмж өгчээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.