2111-р сар, 2026Бямба гараг

Г.Отгонтуяа: “Чемоданд багтахаар юм байна” хэмээн давс цацаж, “Мань чинь аймаар шааж байна уу” гэж хэлээд зогсож байсан хүмүүс гэмт үйлдлийн оролцогч биш гэж үү?!

5 сар 12. 15:284 мин унших

Шүүгчийн тайлбарласнаар “хамжигч” гэдэг

16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөж, нийгмийг цочроосон хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн хамжигчаар оролцсон нь тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Ц.Давгадоржийн бүх насаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын зарим хэсэгт зохих өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

16 настай хохирогчийн ээж Г.Отгонтуяа "Хуулийн хариуцлагаас шүүхийн 2 шатанд мултарсан ч ёс суртахууны хариуцлагаас хэн ч зугтаж чадахгүй. Цурам хийсэнгүй ээ...

Насанд хүрсэн гурван хүн 16-хан настай охин үрийг минь амиа алдахад үйлдэл, оролцоогоороо хамааралтай гэдгээс би хэзээ ч ухрахгүй. Гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлж, орон байраар хангасан Номин-Эрдэнэ “Чемоданд багтахаар юм байна” хэмээн давс цацаж, “Мань чинь аймаар шааж байна уу” гэж хэлээд зогсож байсан хүмүүс гэмт үйлдлийн оролцогч биш гэж үү?!

Шүүгчийн тайлбарласнаар “хамжигч” гэдэг нь урьдчилан төлөвлөсөн байх ёстой гэнэ. Тэгвэл гэнэт үүссэн нөхцөлд нэг охины эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж байхад түүнийг таслан зогсоохгүй, урьдчилан сэргийлэхгүй байсан хүмүүс ямар ч хариуцлага хүлээхгүй, цагаатгагдсаар байх ёстой юм уу?!

Цахим орчинд янз бүрийн мэдээлэл явагдаж нийгмийг талцууллаа, хуулийн байгууллагын нэр хүндэд иргэд халдаж байна гэсэн агуулгатай үгийг хуралдаан даргалагч хэлж байна билээ. 

Би хариулсан.

Бүтэн жил гаруй хугацаанд би чимээгүй тэмцсэн. Харин нэг өдөр Э. Ган-Эрдэнийн ээж хэргийн газарт цагдаа нартай хамт очиж ярилцаж байсан бичлэгээ өөрөө олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Ингэж болдог юм уу, Болох байсан бол амь хохирсон охины Ээж намайг дуудчихгүй яав даа..Мэдээж цагдаа, прокурорууд энгийн нэгэн надад мэдэгдэхгүй дээ. Харин хэргийн газрыг хамгаалалтад авдаг хууль хаачив?!

Очсон мөрдөгчид гар утсаараа бичлэг хийсэн гэдэг ч хавтаст хэрэгт бүтнээрээ авагдаагүй?!

Хүн амины хэргийн газар ганц камер бариад очих техникийн хүчин чадал Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар байхгүй гэж үү?!

Гэмт этгээдүүдийн согтуурлыг хагас өдрийн дараа, хар тамхины шинжилгээний дүгнэлт сарын дараа гарч ирсэн байх жишээтэй?!

Энэ тэгээд хэрэг мөрдөн шалгах ажиллагааны зөрчил биш юм уу?!

“Адилхан хүний хүүхдийг барьж хорих гэж улайрлаа” гэж ярьж байна. Хэрэв үнэхээр миний охины үхэлд оролцоогүй, үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа байсан бол “Эгчээ, ийм зүйл болсон юм аа” гээд улаан нүүрээ тулаад ирэхгүй яасан юм бэ? Эдгээр залуусыг төрүүлсэн эхчүүдэд эх хүний нинжин сэтгэл өчүүхэн төдий ч алга гэж үү?

Та нар надтай адилхан үрээ хөхний сүүгээр өсгөсөн эхчүүд биш гэж үү?!

Би өс хонзон хүсээгүй.

Гагцхүү үнэн тогтоогдож, хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь хариуцлагаа үүрээсэй гэж хүсэж байна.

Монгол хүний оюун санаанд нийцэмгүй үйлдэл хийж, бурхан болсон охиныг минь тохуурхан доромжилж хөгжилдөж байсан залуус зүгээр ч нэг хүзүүг нь боогоод орхиогүй... Биед нь өчнөөн гэмтэл учруулсан байсан. Үрийн минь хацрыг хүртэл сүлбэсэн бололтой гэмтэл учруулж, олон газар цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл үүссэнийг Шүүх эмнэлэгийн шинжээчид тогтоож, Зураг би оруулмаар л….

Эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан ГЭМТЭЛ учирсныг тогтоосон байдаг.

Миний охин “Гэртээ харья, гар утсаа авъя” гэж тэмцсэнийхээ төлөө амиа алдсан. Найз охинтойгоо Э.Номин-Эрдэний гэрт очсон нь амиа алдах шалтгаан болох ёсгүй. Харин гарах гэж байхад нь алуурчин Д -гарт нь байсан утсыг нь авч өгөхгүй, утсаа нэхсэн нь энэ бүхний эхлэл болсон.

Бүтэн цагийн турш охиныг минь зодож, цохиж, хоолойг нь боож байхад 102 руу ганцхан удаа залгачих сэтгэл яагаад төрөөгүй юм бэ?

16 настай хүүхэд аюултай нөхцөлд байхад насанд хүрсэн хүмүүс иргэний үүргээ гүйцэтгэж. хүүхдийг хамгаалах бус, эсрэгээрээ, айдас, хүчирхийллийн орчинд үлдээсэн нь өөрөө нийгмийн эмгэнэл мөн.

Хуулийн хариуцлагаас мултарч болно оо... Гэхдээ хүний амь тасарч байхад хараад зогссон ёс суртахууны хариуцлагаас хэн ч зугтаж чадахгүй?!

ДЗШШ-н шийдвэрийг цаасаар гарахыг тэвчээртэй хүлээнэ ээ"  2026.05.12 гэж өөрийн цахим хуудастаа нийтэллээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.