
Шүүхээр шийдэгдсэн "АВЛИГЫН ХЭРГҮҮД"-ийг танилцуулж байна.
Прокурорын байгууллага 2026 оны тадугаар сарын 08-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 92 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. Үүнд, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 67 хэрэг, хахууль авсан, хахууль өгсөн 24 хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 хэрэг байна.
Нийслэлийн болон Ховд аймгийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр 9 хүнд холбогдох 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс 9 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна. Хэргийг тоймлон хүргэвэл:
Нийслэлийн прокурорын газраас:
-Х.С нь нийтийн албан тушаалтан буюу ... дүүргийн ...дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цэцэрлэгийн жижүүр У.Г-т 2025 оны 1 дүгээр сард ур чадварын нэмэгдэл гэж 238,500 төгрөгийг олгож, уг мөнгөнөөс нь 100,000 төгрөгийг, мөн цэцэрлэгийн багш С.О-г ажиллаагүй байхад нь ажилласан мэтээр 400,000 төгрөгийн цалин олгож, уг мөнгөнөөс 350,000 төгрөгийг нөхрийнхөө дансаар шилжүүлэн хувьдаа авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Х.С-г үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.
- А.И нь улс төрд нөлөө бүхий этгээд буюу ...аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ... аймгийн ...сумын “О...” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Ц.Х-д тендерийн тухай хууль тогтоомж зөрчиж, техникийн шаардлага хангаагүй, 42 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 73 сая төгрөгөөр худалдан авах хууль бус үүрэг чиглэл өгч, иргэн Ч.С-д эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт (Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс А.И, Ц.Х нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, А.И-д нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял, Ц.Х-д нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, иргэний хариуцагч Ч.С-с 72 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
- Д.Б нь Эрчим хүчний үндэсний төвийн захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Эс...” ХХК-д Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт баригдах уурхайн барилга байгууламжийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлд тавигдах шаардлагын тодорхой заалтуудыг техникийн нөхцөлөөс хасах, зохих журмын дагуу техникийн нөхцөлийг батлуулаагүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьж буй цахилгаан дамжуулах агаарын шугам 1500 кВА дэд станцыг Эрчим хүчний үндэсний төвөөр ажлын зургийн магадлал, техникийн хяналт хийлгэж, улсын комисст хүлээлгэн өгөх давуу байдал бий болгохоор техникийн комиссын гишүүдэд нөлөөлж, 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдөр 5 сая төгрөгийн хахууль авсан, “Эс...” ХХК-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Ц.М нь дээрх ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Д.Б-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30 сая төгрөгөөр торгох ял, Ц.М-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3 сая 900 мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.
-О.Б нь нийтийн албан тушаалтан буюу "М..." Төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох "Ш... " ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 5 дугаар сарын 01-нэс 2019 оны 5 дугаар сарын 31-ний хооронд ажиллах хугацаандаа 2019 оны 3 дугаар сарын 07- ны өдөр 800 сая төгрөгөөр ... дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Р... " рашааны гудамжны ... дугаар байрны ...тоот 200 м.кв талбай бүхий орон сууц, зоорийн В давхрын ...тоот авто зогсоолуудыг "В..." ХХК-иас худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг шилжүүлж, төрсөн эх Б.Т-н нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс О.Б-г үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 14 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 200 м.кв талбай бүхий орон сууц, зоорийн В давхрын авто зогсоолуудыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Ховд аймгийн прокурорын газраас:
- Э.Ч нь нийтийн албан тушаалтан буюу ...аймгийн ... сумын засаг даргаар, Н.Б нь байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ажиллаж байхдаа бүлэглэн 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ”-г баталж, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/95 дугаартай “Карьер түр ашиглуулах тухай” захирамж гаргаж, түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, элс ашиглах зөвшөөрлийг “Ө...” ХХК-д олгож, давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд 39 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Э.Ч, Н.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, иргэний хариуцагч “Ө...” ХХК иас байгаль орчинд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлэн нийт 71,1 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

НААДМЫН "ОНЦГОЙ" БЭЛГИЙГ АҮЭБЯ-НААС БАРИЛАА
Б.Бадамцэцэг шуугиан тариад буй зургандаа тайлбар хийлээ
Халуун ус хязгаарлах байршлуудтай танилц
Монгол түмэн минь сайхан наадаарай

Энэ сарын 25-ны өдрийг дуустал нийтийн тээврийн 15 чиглэлийг өөрчиллөө
"Эр хүн юм бол одоо Баясгалангаасаа уучлал гуйгаад эргээд нийлээрэй л гэж хүсч байна"
“Хамгийн нөлөөтэй улстөрч С.Цэнгүүн, таалагддаг нь У.Хүрэлсүх” гэжээ
Намрын чуулганы “улс төрийн хэрүүл”-ийг Эпштэйний файл, шүүгчийн тусгай саналаарх сонсгол өдөөх үү
БИЧЛЭГ: "ТАНИЛ УЯАЧ" РЕАЛИТИ ШОУ НЭВТРҮҮЛГИЙН 4, 5-Р ДУГААР
Архангай аймгийн цахилгааныг хэвийн болгосон гэв
Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу
БИЧЛЭГ: "ТАНИЛ УЯАЧ" РЕАЛИТИ ШОУ НЭВТРҮҮЛГИЙН 3-Р ДУГААР
ФОТО: Есөн хөлт цагаан тугаа Төв Цэнгэлдэхийн зүг залах ёслол боллоо
БИЧЛЭГ: "ТАНИЛ УЯАЧ" РЕАЛИТИ ШОУ НЭВТРҮҮЛГИЙН 2-Р ДУГААР
Өнөө шөнөөс эхлэн Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгуудын нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орно
БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зарим зам, уулзварыг хэсэгчлэн хааж зохицуулна
Фото: Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүндэтгэлийн жагсаалд Монгол цэргийн хүрээний алба хаагчид болон XIII зууны монгол цэргийн өмсгөл, хэрэгсэлтэй оролцлоо
Ц.Элбэгдорж "Төрийн далбаа"-ны өдөрт зориулсан цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалыг үзэв
ФОТО: БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочилжээ
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр
ТАНИЛЦ: Төрийн далбааны өдөртэй цор ганц улс
"Допинг хэрэглээгүй нь тогтоогдсон гэдэг шийдвэр аль ч байгууллагаас гаргаагүй, тиймээс өмнөх байгууллагын гаргасан шийдвэр хүчинтэй байна"
БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хавдрын эмнэлэг байгуулах тухай санамж бичиг солилцов
Сэрэмжлүүлэг: Дэлгэрмөрөн голд 44 настай эрэгтэй живж амиа алджээ
БИЧЛЭГ: Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, үерийн эрсдэл нэмэгдэнэ
КОП17-ын Ногоон бүст түрээслэх боломжтой павильоны тоо цөөн үлдлээ
Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ
Хоёр зууныг дамнасан дайны зорилго нь юу вэ?, эзэн нь хэн бэ?
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.