Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 10 хувиас нэг хувь болгон бууруулах асуудал сүүлийн үед багагүй маргаан дагуулаад байна. Дэмжигч талын хувьд “ажилтай, татвар төлдөг дундаж давхаргаа хамгаалах цаг болсон” гэж үзэж байгаа бол “жасын нярав” болсон Сангийн яамныхан “улсын төсвийн орлогыг огцом бууруулах эрсдэлтэй” хэмээн болгоомжилж буй.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өөрсдийн санаачилсан хуулийн төслийн талаар өчигдөр мэдээлэл өглөө.

Хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ард иргэдийн гар дээр авч буй цалин өдөр өдрөөр үнэгүйдэж байна. Монгол Улсын голч цалин өнөөдөр 2.2 сая орчим төгрөг байгаа ч амьжиргаанд хүрэлцэхгүй хэвээр байна. Хувь хүний орлогын албан татварын нийт бүрдүүлэлтийн бараг 81 хувийг тогтмол цалин авдаг иргэд бүрдүүлж байна. Монгол Улсын дундаж давхарга болсон нэг сая хүн энэ татварын гол ачааг үүрч байна. Гэвч энэ дундаж давхаргынхан өнөөдөр өрөөс өр, зээлээс зээлийн хооронд амьдарч байна.
Авч буй цалин нь амьдралдаа хүрэлцэхгүй хэвээр байгаагаас залуучууд гадагшаа явах хүсэл эрмэлзэлтэй болсон. 60 хүртэлх насны иргэдийн 60 орчим хувь нь боломж олдвол гадаадад ажиллаж, амьдрахад бэлэн гэж хариулсан байдаг.
Өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа махны үнэ хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн. Ийм нөхцөлд иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй байна. Мөн энэ асуудлыг зургаахан хоногийн дотор d-parliament-д 100 мянга гаруй хүн дэмжсэн нь ямар чухал ач холбогдолтой, нэн хэрэгцээтэй байгааг илэрхийлж байна” гэв.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Сонгуулиар улс төрийн бүх намууд дундаж давхаргаа дэмжинэ гэж амладаг, түүгээрээ иргэдийн саналыг авдаг. Гэвч бодит байдал дээр дундаж давхаргаа дэмжсэн үр дүнтэй бодлого хангалттай хэрэгжсэнгүй. Харин ч дундаж давхаргыг дэмжинэ гэсэн нэр дор тусгай сангууд байгуулж, энгийн иргэд бус төрийн өндөр албан тушаалтнууд, дарга сайд нарын хамаарал бүхий хүмүүс үр шимийг хүртэж ирлээ. Тиймээс дундаж давхаргыг дэмжих хамгийн шударга, бодит шийдэл нь иргэдийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх биш, харин тэр орлогыг иргэдийн гар дээр үлдээх нь чухал” гэлээ. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг дэмжигчдийн үзэж буйгаар өнөөдөр тогтмол ажил хийж, цалин авч буй дундаж орлоготой хүмүүст ирж буй татварын ачааг багасгах зайлшгүй шаардлагатай хэмээн тайлбарлаж буй. Гэвч нөгөө талд 10 хувь байгаа энэ татварыг нэг хувь болгон бууруулах нь тэртэй тэргүй эмзэг байгаа улс орны эдийн засагт нэг мөр унах эрсдэл бий болгоно гэдгийг Сангийн яамныхан болгоомжилж буй. Тиймээс ч Сангийн Дэд сайд Б.Хулан “Хүн амын орлогын албан татварыг нэг хувь болгох нь бодлого биш попрол” гэж мэдэгдсэн. Сангийн яам, Татварын ерөнхий газраас танилцуулсан татварын багц хуулийн шинэчлэлд жижиг, дунд бизнесүүдийн татварын дарамтыг бууруулах, тодорхой босго хүртэл нэг хувийн татварын зохицуулалтыг өргөжүүлэх зэрэг арга хэмжээ уг нь тодорхой хэмжээгээр туссан тухай албаныхан мөн ярьж байна.
Татварын ерөнхий газрын Татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн “Татварын багц хуулийн шинэчлэлээр хувь хүмүүсийн тайлагнал, татварын дарамтыг бууруулах зохицуулалтууд орж байгаа” талаар ярьсан ч төсвийн орлогын тогтвортой байдлыг хамтад нь авч үзэх шаардлагатайг онцолсон байна.
Гэхдээ Сангийн яамны хувьд “Төсвийн орлого тасрах эрсдэлтэй учир нэг хувь болгох нь яавч боломжгүй” хэмээн мэдэгдсэн. Бүр жоомоо алах гээд байшингаа шатаав гэж ч айлгаж үзэв. Учир нь ХХОАТ нь улсын төсвийн тогтмол эх үүсвэрийн нэг бөгөөд энэ орлого багассанаар боловсрол, эрүүл мэнд, халамж, төрийн үйлчилгээний санхүүжилтэд дарамт ирж болзошгүй. Үүнийг учир мэдэх эдийн засагчид ч бас хэлж байна. Зарим эдийн засагчид “татварыг бүхэлд нь нэг хувь болгох нь өндөр орлоготой хүмүүст илүү ашигтай тусна” гэдгийг ч сануулж байгаа юм.
Учир нь 20 сая төгрөгийн орлоготой хүн өнөөдөр хоёр сая төгрөгийн татвар төлж байгааг 200 мянга болгон бууруулбал хамгийн их ашиг өндөр орлоготой хэсэгт очно гэж тайлбарлаж байна. Тиймээс ч шаталсан татварын хувилбар яригдаж эхэлжээ.
Иймээс эдийн засгийн хүрээнд “бүх хүнийг нэг хувийн татварт шилжүүлэхээс илүү шаталсан тогтолцоо хэрэгтэй” гэх санал ч гарч эхэлжээ. Өөрөөр хэлбэл бага, дундаж орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлж, өндөр орлоготой хэсэгт илүү өндөр хувь хадгалах хувилбар яригдаж эхэлсэн байна. Харин зарим улстөрчдийн зүгээс төр данхар тогтолцоогоо багасгаж ачааг бууруулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж буй. Ямартай ч ХХОАТ-ыг нэг хувь болгох асуудал нь зөвхөн татвар бууруулах тухай асуудал бус төрийн оролцоо, төсвийн бүтэц, дундаж давхаргын бодит орлого, эдийн засгийн өсөлт гэсэн олон асуудлыг хамарсан бодлогын маргаан болон хувирч байна.
Б.НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /6/
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй талаар мэдээлэл иржээ
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ
Сошиал буллид сайн юм бас байна
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой
Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.