2111-р сар, 2026Бямба гараг

Л.Энх-Амгалан: Лам хүүхдүүдийн сургууль монгол хүний сэтгэлийн боловсролын төв болж төрөлжих нь үр дүнтэй

5 сар 14. 12:462 мин унших

Сургуулийн шинэ барилга барих шийдвэрийг гаргаж


Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн дэргэдэх төрөлжсөн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сургуулийн шинэ барилга барих шийдвэрийг гаргаж, Нийслэлийн Засаг даргатай хамтран санхүүжилтийг шийдвэрлэснээр зориулалтын маш сайхан сургуультай болсон.

2022 онд танилцахад Гэсэр сүмийн хашаанд хуучин сүмийн зориулалтаар барьсан шавар байшинтай, тогтсон хөтөлбөргүй, сургалтын хэрэглэгдэхүүн гэх зүйл бараг байхгүй, хүүхдүүдийн бүртгэл мэдээлэлгүй байсан.

112-р сургуулийн барилга шинээр ашиглалтад орж, Засгийн газрын тогтоол гарган, хууль эрхзүйн хувьд тодорхойгүй байсан олон асуудлыг шийдвэрлэж өгсөн.

Сургуулийн барилга байгууламжаас гадна, шашин, ерөнхий эрдмийн хичээл хоорондын уялдаатай хөтөлбөрийн шинэчлэл хийж, дотоодын болон энэтхэгийн хийдүүдэд шавилан сууж буй лам нарт цахимаар болон боловсрол нөхөн олгох хөтөлбөрөөр боловсрол эзэмших боломж бүрдүүлж байна.

Тус сургуулийг цаашид ерөнхий боловсролын болон цахим сургалт зохион байгуулах техник, тоног төхөөрөмжөөр хангах, багшийн нөөцийг чадавхжуулахад анхаарч ажиллана. Энэ дагуу цахим, ухаалаг хичээлийн тэнхимийг бүрэн тохижуулна.

Монгол улсад болон гадаад улс оронд буддын дацан хийдэд суралцаж буй лам хүүхдүүдэд суурь боловсролыг заавал эзэмшүүлэхийн зэрэгцээ, монгол хэл, соёлын сургалтад хамруулах ажлыг энэ сургуулиар дамжуулан хэрэгжүүлнэ.

Ингэхдээ сургалтын нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд шашны сургуульд суралцах хутагт, хувилгаадад зориулсан тусгай хөтөлбөртэй болох,

Монгол хүүхдийн онцлогт тохирсон шашин, ерөнхий мэдлэгийг хослуулсан цогц хөтөлбөрийг батлуулах зэрэг онцлогт нь тохирсон бодлого гаргана. Мөн бурхны шашны сургуулийн нэршлийг тодорхой болгох үүрэг, чиглэл өглөө.

 

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.