2111-р сар, 2026Бямба гараг

Ч:28 Сэлх-Ард кинотеатр чиглэлийн автобусыг Түмэн баялаг дэлгүүрээс богино эргэлтээр явуулахаар болжээ

5 сар 14. 17:541 мин унших

Бэлхийн суурьшлын бүс рүү нийтийн тээврийн хоёр

Зуслангийн бүс буюу Сэлх рүү явдаг нийтийн тээврийн автобусны чиглэлд түр өөрчлөлт оруулахаар болжээ.

Энэ тухай нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газрын сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд "Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлхийн замаас Сэлбийн эцсийн зогсоол хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас тавдугаар сарын 18-ны 05:00 цаг хүртэл хааж, зам засварын ажлыг гүйцэтгэх гэж байна.

Бэлхийн суурьшлын бүс рүү нийтийн тээврийн хоёр чиглэлийн 22 автобусаар иргэдэд үйлчилдгээс авто замын засварын ажлаас үүдэн Ч:28 Сэлх-Ард кинотеатр чиглэлийн автобусны замналд өөрчлөлт оруулж Түмэн баялаг дэлгүүрээс түр богино эргэлтээр явуулахаар боллоо.

Иймд иргэд зорчилтоо төлөвлөнө үү" гэж мэдээллээ.

Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны 00:00 цагаас тавдугаар сарын 18-ны 05:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр болоод байгаа билээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.