2111-р сар, 2026Бямба гараг

Зайсангийн аманд зам тавихаас гадна улсын сургууль, цэцэрлэг барихаар болов

5 сар 15. 9:092 мин унших

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд энэ онд нийт 1.9 километр авто замыг "Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ-ынхан барихаар шалгарчээ.

Ажлын явцын талаар тус газрын ерөнхий инженер Б.Түвшинмөнх “Манай байгууллага Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина. Эхний байршил нь Хийморийн овооны арын замаас Ар Зайсангийн гудамж хүртэл 1.1 км үргэлжилнэ.

Харин хоёр дахь байршил нь Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд талаар үргэлжилж, Ар Зайсангийн гудамжтай холбогдох 780 метр урт авто зам байна. Тус зам ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны замын ачаалал буурч, Уулын замын нэвтрүүлэх чадвар сайжрах юм.

Авто замыг энэ оны наймдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна" гэв.

Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд тал Ар зайсангийн гудамж хүртэлх 0.8 км авто замыг  ₮2.7 тэрбум, Хийморийн овооны арын замаас Ар зайсангийн гудамж хүртэлх 1.1 км авто замыг ₮2.7 тэрбумаар буюу нийт 1.9 километр авто замыг нийслэлийн төсвийн ₮5.4 тэрбумаар барина.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр Зайсангийн аманд нэг сургууль, нэг цэцэрлэг барих ажлыг эхлүүлэхээр болжээ. Өнгөрсөн хавар сургууль, цэцэрлэг болон авто зам барих газрын чөлөөлөлтийг хийсэн бол тавдугаар сарын 30-наас өмнө сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж, энэ онд ажлыг эхлүүлж, ирэх жилээс хүүхдүүдээ хүлээн авч эхлэх гэнэ.

Зайсангийн аманд үйл ажиллагаа явуулж буй ганц сургууль нь Хүмүүн бөгөөд тус сургуульд 500 орчим хүүхэд суралцдаг ч ойр орчмын бүх хүүхдийг хамруулах боломжгүй гэв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.