2111-р сар, 2026Бямба гараг

Туулын хурдны зам төслийн худалдан авах ажиллагаатай холбоотой процессыг Сангийн яам шалгаж байгаа

5 сар 15. 13:461 мин унших

Туулын хурдны зам төслийн худалдан авах ажиллагаатай холбоотой процессыг Сангийн яам шалгаж байгаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр Яармаг дахь Хангарди ордонд хуралдаж байна. 

Өнөөдрийн хуралдаанд хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй 16 мега төслийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Энэ үеэр Туулын хурдны зам төслийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч нь шалгараад урьдчилгаагаа авчихсан. Кэмп байгуулаад инженерийн бэлтгэл ажлууд бүгд хийчихсэн.

Энэ ажлыг зогсоосон байдалтай байна. Засгийн газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр зогсоож, хууль хяналтын байгууллага шалга гэдэг чиглэл өгсөн. Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. 

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг шалгасан. Худалдан авах ажиллагаатай холбоотой процессыг Сангийн яамнаас шалгалтын ажил оруулаад дүгнэлтээ Авлигатай тэмцэх газартай нэгтгэж танилцуулахаар явж байгаа гэсэн мэдээлэл авсан.

Бид бүх бооцоогоо хоёр жилийн хугацаанд Туулын хурдны зам дээр тавьсан. Хоёр жилийн хугацаанд санхүүжүүлээд гараас гаргачихвал EPC нөхцөлтэй төслүүдийнхээ эргэн төлөлтийг 15 жилийн хугацаанд өөрөө төлөхөөр төлөвлөсөн" гэв.

видео:

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.