2111-р сар, 2026Бямба гараг

Б.Ану-Үжин: Дэлхийн адууны өдрийг бид санаачилсан юм уу, бүх зүйлийг нийслэл дээр нааж байна

5 сар 15. 16:462 мин унших

Б.Ану-Үжин: Дэлхийн адууны өдрийг бид санаачилсан юм уу, бүх зүйлийг нийслэл дээр нааж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр Яармаг дахь Хангарди ордонд хуралдаж байна. 

Өнөөдрийн хуралдаанд хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй 16 мега төслийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Бид асуудал хэлэлцэж хуралдалгүй гурван сар болжээ. Энэ хугацаанд нийгэмд үүсээд буй том төслүүдтэй холбоотой ойлголтын зөрүү, асуудлууд ид өрнөлөө.

Бид энд улс төрч гэхээс илүүтэй иргэдээ төлөөлж байгаа нэг л иргэн гэж би боддог. Тиймээс иргэдийн хурлыг битгий улс төржүүлээсэй. Энд улс төржөөд эхэлбэл Улаанбаатар хотын ажил явахгүй. Том төслүүд хэрэгжүүлэхэд хэд хэдэн анхаарах зүйл байдаг. 

Иргэд нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх асуудлыг илүүтэй зохион байгуулах ёстой юм болов уу. Мэдээж хэрэг эсэргүүцэлтэй тулна. Үүнийг олон нийтээр хэлэлцүүлээд явбал ямар нэгэн байдлаар хардалт сэрдэлт төрөхгүй. Бид өнөөдөр хэрэгжүүлэх гэж байгаа төслөө боломжоороо сурталчилж байна. Гэхдээ ач холбогдол нь юу вэ, яагаад чухал гэдгийг бид иргэдэд ойлгомжтой тайлбарлаж чадахгүй байгаа юм бэ. Хотын дарга хэлэлцүүлгийг шат дараатай зохион байгуулаасай. Иргэд төрдөө итгэхгүй бол болохгүй. 

Бүх зүйлийг нийслэл дээр нааж байна. Дэлхийн адууны өдрийг нийслэл зохион байгуулах гэж байна гэсэн мэдээ харлаа. Нийслэл том төсөвтэй боллоо, тусгаар улс боллоо гэж ярьж байна. Бид үүнийг санаачилсан юм уу, хариуцсан шадар сайд нь нийслэлд хариуцуулж өгсөн. Бид нийслэлийнхээ ажлыг л хийе. Улсын ажлыг улс нь хийх хэрэгтэй. 

Энд сууж байгаа төлөөлөгчид засаг даргад ямар нэгэн байдлаар эрх олгоогүй, үүрэг болгосон. Улаанбаатар хотын өмнө тулгарч буй асуудлыг шийдээсэй гэж үүрэг өгсөн. Тиймээс үүнийг зөв илэрхийлэх хэрэгтэй. 

Нийгэмд явган замтай холбоотой асуудал их гарч байна. Би явган замыг засах ёстой гэж боддог. Тиймээс явган замын ажил хийгдэх ёстой. Ажил хариуцаж байгаа хүмүүс маань явган замын явц, асуудал юунд байгаа гэдгийг яагаад гарч ярихгүй байна вэ" гэв.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.