2111-р сар, 2026Бямба гараг

Ирэх намраас нийслэлийн ЕБС-ийн урлаг болон спорт заалыг хүүхдүүдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар болов

5 сар 18. 9:292 мин унших

Боловсролын яам хөтөлбөр боловсруулдаг ч нийслэлийн сургуулиуд нийслэлийн өмч.

2026-2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдрүүдэд сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах уриалгыг НИТХ-ын Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэв.

Төлөөлөгч Б.Сэмжидмаа уг санаачилгыг гаргасан бөгөөд төлөөлөгчдийн асуултад "Нэг ээлжийн хичээл тарахад дараагийн ангид хичээл заадаг учраас анги удирдсан багш нар хүүхдүүдтэйгээ ажиллах цаг байдаггүй. Спорт заалыг хүүхдүүдэд ашиглуулдаг болсноор анги удирдсан багш нар хүүхдүүдтэйгээ ажиллах үүнийг дагаад үе тэнгийн дээрэлхэлт зэрэг олон асуудал шийдэгдэнэ гэж харж байна.

Боловсролын яам хөтөлбөр боловсруулдаг ч нийслэлийн сургуулиуд нийслэлийн өмч. Энэ өмчийг хүүхдүүдэд үнэ төлбөргүй өгөх асуудлыг НИТХ шийдэх ёстой.

Спорт заалны цэвэрлэгээ, үйлчилгээнд зарцуулах урсгал зардалд анхаарч ажиллана. Сургуулийн спорт заалыг төсөв, хөрөнгө бүрдүүл гэж барьж өгдөггүй" хэмээн хариулав.

Ирэх хичээлийн жилээс Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалыг амралтын, аль эсвэл ажлын өдөр хүүхдүүдэд ашиглуулах судалгааг гаргах үүрэг бүхий хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулж, уриалгыг хэрэгжүүлэх тэмдэглэлийг НИТХ баталлаа. 

Тэмдэглэлд:

Сурагчдын гар утасны хэрэглээг багасгах, бие бялдрыг хөгжүүлэх чиглэлээр нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиуд нь урлаг болон спорт заалыг өөрийн сургуулийн сурагчдад долоо хоногийн Бямба, Ням гарагт үнэ төлбөргүй ашиглуулах цагийн зохицуулалт хийх, хүүхдүүдийн хүсэл сонирхолд тулгуурласан авьяас чадварыг дэмжих зэрэг тэдний хүмүүжилд эергээр нөлөөлөх хөтөлбөр арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж ажиллахыг сургуулийн удирдлагуудад уриалжээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.