2111-р сар, 2026Бямба гараг

Б.Гантулга: Гадаад багш нарын амьжиргааны зардал, байрны түрээс зэрэг цалингаас бусад бүх зардал ₮3.9 тэрбумд багтсан

5 сар 18. 10:542 мин унших

Б.Гантулга: Гадаад багш нарын амьжиргааны зардал, байрны түрээс зэрэг цалингаас бусад бүх зардал ₮3.9 тэрбумд багтсан

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багшийн дутагдлыг гадаад улсаас багш авчирч, ажиллуулан нөхөх тухай тогтоолын төслийг НИТХ-ын хуралдаанаар батлав.

2026-2027 оны хичээлийн жилд эхний ээлжид 200 англи хэлний багшийг авчирч, багшийн дутагдал өндөр байгаа Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллуулахаар төлөвлөснийг төслийн танилцуулгад дурджээ.

Филиппинээс англи хэлний 200 багш ажиллуулахад нийт ₮8.2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нийслэлээс ₮3.9 тэрбумыг улсын төсвөөс ₮4.3 тэрбумаар санхүүжүүлж, нэг багшийг жилийн 21.6 сая төгрөг буюу сарын ₮1.8 сая орчмоор цалинжуулахаар тооцоолсон байна.

Хуралдааны үеэр санхүүжилтийн тухай НЗД-ын Тамгын Газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга "Одоогоор нийслэлийн төсөвт гадаад багш нарын 3.9 тэрбум төгрөг тусгагдаагүй. Тогтоолын төслийг батлагдсаны дараа нийслэлийн төсөвт тодотгол оруулах юм.

Гадаад багш нарын Монгол Улсад ирэх зардал, амьжиргааны зардал, эрүүл мэндийн үзлэг, даатгал байрны түрээс, урсгал зардал, онгоцны билет зэрэг цалингаас бусад бүх зардал 3.9 тэрбум төгрөгт багтсан" гэв.

Цаашид англи хэлний багш нарыг мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг сайжруулах, ерөнхий боловсролын сургуульд багшийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттайгаар гадаад багшийн тоог жилд 50-аар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.