
Нөөцийн махны асуудал өндрөө авч эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрөөр Ерөнхий сайд Н.Учрал захуудаар явж махны үнийн талаар газар дээр нь танилцлаа. Тэрбээр үхрийн мах нэг килограмм нь 48 мянган төгрөгт хүрснийг сонсоод "уулга" алдав.
Ийнхүү нөөцийн махны нийлүүлэлт муу байгааг мэдсэн Ерөнхий сайд хотын даргыг огцруулах нь тэр. Эл асуудалд хэрхэн яаж яваад нийслэлтэй холбогдсоны учрыг тодруулбал, жил бүр Засгийн газрын нөөц сангаас мах нийлүүлэгч ААН-үүдэд үйл ажиллагааны зардлын зөрүү олгодог. 2025 онд нийслэлээс 3.9 тэрбум, Засгийн газрын нөөц сангаас 12.6 тэрбум төгрөг олгосон бол 2026 онд нийслэл 2.5 тэрбум төгрөг гаргаж, харин Засгийн газар дэмжлэг үзүүлэхээс татгалзжээ.
Шатахууны хомсдол, дизель түлш болон тээврийн зардал өссөнөөс мах бэлтгэн нийлүүлэгчид орон нутгаас татан авалт хийхэд хүндрэл үүссэн талаар нийслэл гуравдугаар сард Засгийн газарт танилцуулсан ч “Орон нутгийн төсвийн хүрээнд шийдвэрлэ” гэсэн хариуг өгчээ.
Үүний дараа хотын дарга Х.Нямбаатар нийлүүлэгч компаниудтай уулзахад, үхрийн махны үнийг 15 мянгаас 18 мянга, хонины махыг 13 мянгаас 15 мянган төгрөг болгож нэмсэн. Мөн борлуулалтын цэгийг 620 болгож өргөжүүлсэн байна.
Одоогийн байдлаар 1500 тонн орчим нөөцийн мах үлдэж, өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 3500 гаруй тонныг борлуулжээ. Өөрөөр хэлбэл, энэ онд бэлтгэсэн 5016 тонн махны дийлэнх нь худалдаалагдсан гэсэн үг.
Харин Ерөнхий сайд Н.Учрал 2500 тонн нөөцийн мах алга болсон гэж мэдэгдэн, хотын даргыг ажлаас нь чөлөөлөв. Тэрбээр махны үнийн өсөлтийг нийслэлтэй холбон тайлбарласан ч махны үнэ өнөөдөр гэнэт өсөөгүй. Өнгөрсөн намраас, шатахууны хомсдолтой зэрэгцэн өсөж эхэлсэн бөгөөд Засгийн газар үнийн өсөлтийг тогтворжуулах дорвитой арга хэмжээ аваагүй өдийг хүргэсэн цаашид ч оролцохгүй гэж Э.Энхбаяр шадар сайд мэдэгдээд буй билээ.
Тэгвэл нөөцийн махыг ямар компаниуд нийлүүлэх гэрээ байгуулсан бэ? гэдгийг одоо хүргэе. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх гэрээлсэн есөн компанийн тав нь ганц ч тонн мах нийлүүлээгүй аж. Мөн улс төрийн хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг гурван компани байна.
ТЕГ-аас гаргасан статистик мэдээллээр нөөцийн мах нийлүүлэх гэрээ байгуулсан есөн ААН-ийн зургаа нь махаа бэлтгэсэн ч нийлүүлээгүй, гурван ААН-ээс 2.3 мянган тонн мах нийлүүлэгдсэн, 2.7 мянган тонн мах зах зээлд гараагүй аж.
- "ХКҮ" ХХК нь: Гадаад худалдаа, Консервын үйлдвэрлэл, Хиам, хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Спортын клубын үйл ажиллагааны чиглэлтэй. Энэ жил 602 тонн нөөцийн мах нийлүүлэх гэрээ хийсэн. Одоогоор 1,998,1 тонн мах нийлүүлжээ. Үүнээс 926 тонн нь "Мах импекс"-ийн бэлтгэсэн мах, зөрүү болох 470 тонн махыг илүү нийлүүлжээ.
- "Мах Импэкс" ХК нь: Сүүлийн жилүүдэд тасралтгүй нөөцийн мах нийлүүлж буй. Эцсийн өмчлөгч нь Х.Баттулга. Энэ жил 926 тонн мах нийлүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд нөөцийн махаа Х.Баттулгын эгч Х.Цэндбаярын эзэмшдэг "ХКҮ" ХХК-аар дамжуулан нийлүүлжээ. Нэг үгээр хэлбэл нийлүүлэлт бүрэн хийгджээ.
- "Агронэгтгэл трэйд" ХХК нь: П. Сарангэрэл гэх хүн эзэмшдэг бөгөөд 2012 онд үүсгэн байгуулагджээ. Барилгын материалын худалдаа, Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Авто машины сэлбэг эд ангийн худалдаа, Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг 12 үйл ажиллагааны чиглэлтэй. Нээлттэй мэдээллийн санд буйгаар төрийн 69 тендерт оролцож, 33-т нь шалгарчээ. Энэ жилийн Нийслэлийн нөөцийн мах бэлтгэлд нийт 800 тонн мах нийлүүлэх гэрээ хийсэн ч 29.1 тонн махыг л зах зээлд нийлүүлж, үлдэгдэл 770.9 тонн махыг нийлүүлээгүй байна.
- "Багануур махмаркет" ХХК нь: Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Авто машинаар ачаа тээвэрлэх, Фермерийн аж ахуй, Мал аж ахуй, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Мал эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлтэй. 926 тонны мах нийлүүлнэ гэж гэрээлсэн ч одоогоор нийлүүлэлт хийгдээгүй ажээ. Тус компани нь Дорнод аймгийн засаг даргын зөвлөх, ИТХ-ын төлөөлөгчөөр 2017-2024 он хүртэл ажилласан М.Бас-Эрдэнийн эзэмшдэг хоёр компани Нийслэлийн нөөцийн махны 37 хувь буюу 1.8 мянган тонн махыг бүрдүүлэхээр гэрээлжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч тонн мах зах зээлд нийлүүлээгүй болох нь ТЕГ-аас өгсөн мэдээлэлд байна.
- "Чойбалсан групп" ХХК нь дээр дурдагсан М.Бас-Эрдэнийн эзэмшлийнх юм. Дээрх хоёр компани нь нийт 1.8 мянган тонн махыг бэлтгэн нийлүүлэх байсан ч ямар ч нийлүүлэлт хийгдээгүй байгаа юм.
- "И Эн Пи" ХХК нь: Тус компанийг Н.Эрдэнэбаатар гэх хүн эзэмшдэг бөгөөдГадаад худалдаа, Бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны чиглэлтэй. Харин 185 тонн нөөцийн мах нийлүүлэхээр гэрээ байгуулжээ. Тэгвэл одоогоор нэг ч тонн мах нийлүүлээгүй байна.
- "Жагаасанрайс" ХХК нь: Тус компанийг Батхүүгийн Жаргалсайхан эзэмшдэг бөгөөд мах, махан бүтээгдэхүүн боловсруулалт, Гадаад худалдаа, Хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагааны чиглэлтэй. Уг компани 407.0 тонн мах нийлүүлэхээр гэрээлж, 241.3 тонныг нийлүүлжээ. Үлдэгдэл 165.7 тонныг нийлүүлээгүй байна.
- "Мийт партнер" ХХК нь: Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Гадаад худалдаа, Бууз баншны үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагааны чиглэлтэй. Тус компани 100 тонн мах нийлүүлэх гэрээлсэн ч одоогоор нэг ч тонн мах зах зээлд нийлүүлээгүй байна.
- "Гомбо Хайрхан" ХХК нь: Гадаад худалдаа, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Амралтын газрын үйлчилгээ зэрэг долоон үйл ажиллагааны чиглэлтэй. Энэ жил 144.5 тонн мах нийлүүлэх гэрээ байгуулсан ч одоогоор нэг ч тонн мах нийлүүлээгүй байна.
Нөөцийн мах бол үнийн хөөргөдлөөс сэргийлэх учиртай гэвч өнөөдрийн байдлаар энэхүү үүргээ эс биелүүлэв.


Өнөө орой Улсын Хүүхэд, Залуучуудын Театраас Өндөр настан автобусны буудал хүртэлх авто замын нэг урсгалыг нээнэ
Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ
Б.Эрдэнэсүхийн хэрэгт "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" заалт нэмэгджээ
Энэ сарын 15-наас сурагчдын зуны амралт эхэлнэ

Угсармал орон сууцуудыг гал дэмждэггүй материалаар дулаалж, метал фасад суурилуулж байна
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ₮20 саяар торгуулсан гэх ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өсчээ
Т.Ариунаа, Б.Сарантуяа хоёрт Ардын жүжигчин цол олгох цаг нь болжээ
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно
Ахынхаа регистрийг ашиглаад хувь хүний нууц задруулсан гэмт хэрэгтэн болов
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
С.Баярцогт Монголын бахархал гэж үү?
НӨХӨН СОНГУУЛЬ: 92 нэр дэвшигч өрсөлдөхөөс хамгийн ахмад нь 78 настай бол хамгийн залуу нь 20 настай
М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй
“Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэргийг шалгаж байна гэв
Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв
Нутгийн зүүн хагаст сэрүүхэн бороо орно, дуу цахилгаантай
ӨНӨӨДӨР ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТ ФОРУМ БОЛЛОО
Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо
Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд 2-3 цагийн хугацаанд авто зогсоолыг үнэгүй ашиглана
Г.Дамдиннямын алдааг аврагчид руу чихэв…
Ши Жиньпиний БНАСАУ-д хийх айлчлал Хятад-БНАСАУ-ын харилцааны шинэ хуудсыг нээнэ
ТАНИЛЦ: Ойрын тав хоногийн цаг агаарын мэдээ
COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа
Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна
Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв
Танилц: Хотын ерөнхий менежерээр томилогдсон Ч.Мэндбаярын ХОМ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Д.Дэжидмаа: Хүрээлэх хүмүүс олон ч, чин сэтгэлээсээ ойлгож, сонсох хүн ховор байх нь сэтгэл гутралыг гүнзгийрүүлдэг
Секундээр хэмжигдэх амжилтын эзэн А.Цагаадай
Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ
Нэгдүгээр хорооллын арын авто замын зураг төсөлд шаардлагатай өөрчлөлтийг оруулж иргэдэд танилцуулахаар болжээ
АЗИЙН ИПОТЕКИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮД МОНГОЛД ЧУУЛНА
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.